Сонгогчдын ирц улсын хэмжээнд 15.2 хувьтай байна

Aдмин / Хууль

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 цагийн байдлаарх санал хураалтын явцын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 15,2 хувийн ирцтэй байна гэлээ.

Улс орон даяар 2148 хэсэг дээр сонгуулийн санал хураалт явагдаж байна. Өглөө 07:00 цагт эхэлсэн санал хураалтын үйл явц 20 цагт хаагдана. Ирцийн мэдээллийг 10:30-11:00 цаг орчимд хэсгийн хороодоос илгээсэн ирцийн мэдээг СЕХ дамжууллаа.

2016 оны сонгуулийн 12 цагийн ирцийн мэдээлэл аймгийн дүнгээрээ 19,9 хувь, нийслэлийн дүнгээр 12,9 хувь, улсын дүнгээр 16,8 хувийн ирцтэй байсан гэлээ.

12:00 цагийн мэдээлэл:

  • Архангай 16,5
  • Баян-Өлгий 13,1
  • Баянхонгор 15,3
  • Булган 17,7
  • Говь-Алтай 21,9
  • Говьсүмбэр 15
  • Дорногвь 16
  • Дорнод 15,6
  • Дундговь 18,1
  • Завхан 3,3 /цаг агаарын байдлаас шалтгаалж бүрэн мэдээлэл аваагүй байна/
  • Өвөрхангай 19,1
  • Өмнөговь 19,9
  • Сэлэнгэ 11,7 төв
  • Ховд 18,9
  • Хөвсгөл 20,3
  • Дархан 10,7
  • Орхон 16

Аймгийн дүнгээр 16,4

Багахангай 24,5
Багануур 16,9
Баянгол 14,8
Баянзүрх 13,2
Налайх 16,4
Сонгинохайрхан 14
Сүхбаатар 14,9
Чингэлтэй 10,3

Улс даяар нийт 15,2 хувийн ирцтай.
Зөөврийн саналын хайрцгаар аймгийн 16511 сонгогч, нийслэл 3747 хүн, нийт 20258 хүн саналаа өгсөн.

Түүнчлэн СЕХ-ноос "Өмнө нь мандатын тооноос дутуу буюу илүү дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болдог байсан бол одоо зөвхөн мандатын тооноос илүү бөглөсөн тохиолдолд хүчингүй болно. Мөн санал өгөх хугацаа өмнө нь 22 цаг хүртэл байсан бол одоо богиносож 20 цаг хүртэл болсон" гэлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 05:40:43

Apyep5 http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.