Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ган болсон зарим аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцлоо

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ган болсон зарим аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ган болсон зарим аймгийн малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа, цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хорогдох нөхцөл байдал тулгараад байгаа талаар хэлж, холбогдох газраас яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Иймээс ган болсон зарим аймаг, сумдын иргэд, малчдаас тавьсан хүсэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзалт хийж, санал солилцлоо.

Холбогдох судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна.

Үүсэж болзошгүй эрсдэлийг хараад суух биш, урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргаж ажиллах нь хамгийн зөв шийдэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.143] 2020-10-21 02:48:10

Цаг үеийг нь олсон уулзалт болжээ.

Eronhiilogch boliosoi [66.181.161.80] 2020-10-19 01:32:28

Hun harahad zov um hiij bna gemeer iim uildel hiidgee boliochee

Иргэн [43.242.243.108] 2020-10-18 22:32:50

Баттулга далимдуулж сонгууль хийхээ больж үз. Чамд огт хүртээлгүй, гүйцэтгэх засаглалын үндсэн чиг үүргийн асуудал. Бага гай бол.

Зочин [103.57.95.221] 2020-10-18 13:10:59

Малчид нэртэй хувалзнуудыг шударгаар хөдөлмөрлөж, цалингаас цалингийн хооронд амьдарч яваа жирийн иргэдийн хөлс хүчийг сорж амьдархыг нь одоо зогсоо. Хөдөө орон нутгаас сонгогдож байгаа УИХ гишүүдийн тоог цөөлөхөд л бүх юм жигдэрнэ. Малын тэжээл зардаг хүмүүс малчдад биш УИХ гишүүдэд өвс тэжээл зардаг болоод удлаа

MOGEUH [66.181.161.124] 2020-10-16 13:32:21

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [192.82.65.224] 2020-10-16 07:12:09

ҮХ даа мал төрийн хамгаалалтад бна гэж заасан


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.