Эм, эмнэлгийн хэрэгсэл, биб-ий худалдаалалтад урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна

Aдмин / Нүүр

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад худалдаалагдаж буй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар стандартын шаардлага хангаагүй болон хуурамч эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл худалдаалахаас урьдчилан сэргийлж энэхүү шалгалтыг зохион байгуулж байгаа бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож холбогдох арга хэмжээг авна.

Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад, тухайлбал, Баян-Өлгий аймагт Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Кызыл май” нэртэй 25 ширхэг 175,000 төгрөгийн үнэтэй биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлэн хурааж, ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус салбар зөвлөлд шилжүүлэн, хэрэглэх хугацаа дууссан эмийг газар дээр нь устгуулсан байна. Зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.


Сэтгэгдэл

Хотгойд [31.173.243.55] 2020-10-22 00:40:48

Би Монгол улсын иргэн ч олон жил ОХУ-д амьдардаг юм.. Эмийн бутээгдэхууний улсын тов ханган нийлуулэгч Монгол улсад блгуйг сая л мэдлээ. Альбумин гэдэг эм ОХУ-н аптекад оноодрийн рубль-долларын ханшаар 81мянган торог байхад Улаанбаатар хотод 230мянгаас дээш унэтэй бх юм. Ингэж ард тумнээ шулж болохгуй!!! Товлорсон улсын ханган нийлуулэгч хийхгуй БАЯЧУУД-ДАРГА нар нь ах дуу нартайгаа гадаадад эмчилгээ хийлгэдэг болохоор энгийн иргэд "НОВШ"гэсэн ойлголттой бдаг юм бна даа!!! Хэзээ Монгол улсад хунийг ХУН гэж унэлдэг болох бол оо?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.