Дагавар хүүгийнхээ аминд хүрсэн Б.Хүлгэнийг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хүлгэнд холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Түүнийг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймагт бага насны хүүхэд гадны нөлөөтэй нас барсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Б.Хүлгэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулжээ.
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.150] 2020-10-29 15:14:57
Тохирсон ял байна
Зочин [59.153.114.150] 2020-10-29 15:14:42
Хамтран амьдрагч гэх
Зочин [202.131.236.170] 2020-10-27 00:19:41
Сум, бидний татварын мөнгөөр тэжээж байхаар ДҮҮЖЛЭН хороож, Хон хэрээ хооллох хэрэгтэй
Зочин [59.153.87.42] 2020-10-24 15:10:11
Дундаж зууны цусан өшөөг төрийн нэрээр авдаг цаазын ялыг дэмжээд байгаа өнгөрсөн зууны үлэг гүрвэлүүд монголд байсаар байгаа юмуу
Зочин [184.151.230.81] 2020-10-26 19:38:42
MONGO URZ AMIDRUULZ BAISNAAS CHAD HIILGESEN N DEER
Зочин [103.229.120.55] 2020-10-24 18:07:15
Дуулах нь надад тусах нь чамд болтугай
Иргэн [103.229.122.173] 2020-10-24 08:35:22
Цаазаар авах хэрэгтэй. Элбэгдорж гэж нэр төр хөөцөлдөгч цаазын ялгүй болгосон нь бүх насаар нь алуурчин тэжээж, зардал гаргах болгосон байна.
Зочин [103.80.210.183] 2020-10-26 04:01:17
засаршгүй алуурчин маняк хүнийг тэжээнэ. байр харгалзах хүний зардал гээд л, нэг сумны үнээр л энэ олон хэрэггүй зардлыг таглаж байгаа юм.
Зочин [202.179.27.249] 2020-10-24 14:40:07
Орос улс цаазын ялгүй. Бас бүх насаар нь тэжээж байгаа.
Tk [59.153.113.135] 2020-10-24 08:20:44
Онц ноцтой хэрэгтнүүдийг олон жил тэжээх хэрэг байна уу,
Гуцаа [64.119.20.250] 2020-10-24 13:17:10
Хуцаа