С.Шаарийбуу: Малайзад асуудалд орсон бараг бүх хүн надад хандах юм
С.Шаарийбуу гуай саяхан өөрийн сошиал хуудсаар дамжуулан уриалга гаргасан юм. Малайзад монгол эмэгтэй амиа алдсан өдрөөс хойш 15 жил өнгөрчээ. Харин эцгийн зориг мохсонгүй, тэмцэл дууссангүй. Энэ талаар ярилцахаар түүний ажилладаг МУИС-ийн гуравдугаар байрыг зорин очлоо. С.Шаарийбуу докторын суугаа “Авай” студид ороход нэгэн шавь нь түүнд Австралиас ирсэн и-мэйлийг орчуулж өгч байв. “Таны шүүх хурлын мэдээллийг харж явдаг. Элэнц өвөө маань монгол хүн байсан” хэмээн түүнд бичжээ.
-Саяхан та уриалга гаргасан байна лээ?
-10 дугаар сарын 19 Рамадан сарын мацаг тайлдаг баярын өдөр боловч монгол хүнээр цуст аллага хийсэн нүгэл болсон. Багинда тэр өдрөө энэ хэргийг зохион байгуулсан байдаг. Энэ өдөр нь би дуугарахгүй бол хэн ч дуугарахгүй. Би энэ өдөр дэлхийн бүх шударга хүмүүст хандаж, уриалга гаргасан юм. Түүндээ энэ хэргийн шүүх хурал дуусахгүй 15 жил болж байна. Малайзын Засгийн газар, шүүх нь Монголын ард түмнээс уучлалт гуйх болоогүй юм уу.
Зөвхөн Монгол, Малайз ч биш, дэлхийн хүмүүс энэ хэргийг хэрхэн шийдэгдэхийг анхааралтай харж, ажиглаж ирлээ. Энэ хэргийг шударгаар шийдүүлэхээр санал хүсэлт илгээж, шахалт үзүүлээч” гэсэн юм.
Малайзыг зорьж очсон эмэгтэйчүүдэд одоо ч халтай байна. Онцгой, тусгай ажлаар хурал, зөвлөгөөнд л очоогүй бол Малайзын хилээр орлоо л бол аль хэдийнээ худалдагдсан байдаг.
Хилээр орохоор компьютерт нэрийг нь бичдэг юм. Нэрийг нь ч бичихгүй, зөвхөн тамга дараад өгдөг. Таксинд суугаад явахаар нь нэг хүн араас нь дагаж очоод буудалд буухаар нь буудлын эзэнтэй тохирч, виз дууссан өдөр нь баривчилдаг.
Паспортыг нь шалгаад “Та Малайзын хилээр хууль бусаар орж ирсэн байна” гэдэг. Таны бүртгэл хилээр орж ирсэн тэмдэглэлд алга байна гэдэг. Хил дээр байгаа, бүртгэл хийж байгаа хүмүүс мафийн сүлжээнд орсон байдаг. Монголчуудыг цуглуулдаг жижиг газар байна. Тэнд зуу, зуугаараа байна шүү дээ. Энэ асуудлыг хэлээд ойлгохгүй, анхаарахгүй байна.
-Малайзад бэлгийн мөлжлөг, хүний наймааны хохирогч болсон хүмүүсийн ар гэрийнхэн танд хандаж зөвлөгөө авдаг гэсэн үү?
-Биеийг нь үнэлүүлдэг, хар тамхины хэрэгт унагадаг, шоронд тусгаарлах байранд аваачиж, мөнгө нэхдэг. Ийм гурван аргаар монголчуудыг мөлжиж байна. Тэнд очсон асуудалд орсон бараг бүх хүн надад хандах юм. Намар есөн хүн шоронд байсан. Есүүлээ саяхан нэг юм ирсэн.
Хамгийн сүүлчийнх нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт ирэв үү дээ. Яах вэ гэж надад ханддаг юм. Манайхан ямар нэг асуудал болоход хаашаа хандахаа ч мэддэггүй. Энэ чинь эзэнгүй орон шүү дээ. Элчин, консул байхгүй. Олон монголчууд Малайзаар явах дуртай. Өргөмжит консул гэж хүн байна аа. Малайзын иргэн учраас манайд үйлчлэх үү, Малайздаа үйлчлэх үү. Тэгээд л эзэнгүйдчихдэг юм.
Малайзын өргөмжит консулын утас шөрмөсийг мэддэг учраас харьцана. Консулын газар нөгөө улсуудыг аваачиж уулзуулна, өргөдөл бичүүлнэ. Тайланд руу ярина. Тэндээс өргөмжит консултайгаа холбогдоно. Ингээд л дуусашгүй гурвалжин, дөрвөлжин юм өргөмжит консул нь монгол авгайтай хүн байдаг. Авгай нь монголчуудтайгаа ажилладаг.
-15 жил гэдэг их хугацаа. Та үхтэл үр харам гэж үр хүүхдийнхээ төлөө тэмцсэн ч монгол хүн яаж нэхэл хатуутай тэмцдэг юм бэ гэдгийг дэлхийн хүмүүст харуулсан. Малайзчууд таны тэмцлийг яаж хүлээж авч байх юм бэ. Танд яаж мэдрэгдэж байв?
-Ийм л юм байгаа юм. Энэ хэргийг захиалсан гэж яригдаад байгаа, маш олон жил Малайзын ерөнхий сайдаар ажилласан Нажиб Разак гэдэг хүн улсын хөрөнгийг авгайтайгаа нийлж идсэнийхээ төлөө 12 жилийн ял аваад шоронд байгаа.
Захиалагч нь, үүрэг өгсөн хүн нь төрийн эрхэнд байсан учраас энэ хэрэг шийдэгдээгүй 12жилболсон юм. 2018 онд сөрег хүчин нь төрийн эрхэнд гарч, хэргийг дахин шинээр нээсэн. Одоо шийднэ гэж надад амласан боловч тэр үед уулзсан Ерөнхий сайд нь хоёр жилийн дараа бас өөрчлөгдсөн.
Малайзын ерөнхий сайдын урилгаар, би очижуулзсан юм шүү дээ. Ийм хэрэг явдал болсон, ингээд яваагүй юм байна уучлаарай. Одоо би энэ хэргийг архиваас гаргаад, прокурортоо хүлээлгэж өгнө гээд прокуророо хажуудаа суулгаж байгаад өгч байсан юм. Одоо хоёр, гурван жил өнгөрч байна. Тийм л юм байгаа юм.
Гэтэл одоо ковидоор шалтаглаад, нөгөөтэйгүүр аллага үйлдсэн хоёр офицерын нэг нутагтаа шоронд байдаг. Нөгөө нь Австрали руу зугтаж тэнд орогнож байна. Шүүх хурал дээр хоёуланг нь дуудах ёстой. Австрали нөгөөдөхийг нь өгдөггүй. Би Монголд байгаа Австралийн Элчин сайдад шахаж шаардсан захидал хүргүүлнэ.
Та бүхэн яагаад энэ хэрэгт санаа зовохгүй, анхаарал хандуулахгүй байна вэ гэж бичнэ. Хугацаа заана. Энэ асуудлыг ярихгүй бол би Австралийн Элчин сайдын яамны гадна хүний эрхийн суулт зарлана. Манай төр засаг, Гадаад харилцааны яам энэ хэрэгт анхаарал хандуулахгүй байна. Тэр хоёр офицерийн нэг Сирул гэж нехөр гараад тав зургаан жил болж байгаа.
Австралид Монголын Элчин сайд бий. Тэр юу хийж байдаг юм. Өчнөөн жил өнгөрөөд байхад яагаад үүнд анхаарал хандуулахггүй байна вэ. Австралид Малайзын Элчин сайдын яам бий. Уулзаж өгөөч гэж олон жилийн өмнө гуйсан.
Малайз хүнээ авъя гэдэггүй. Австрали тэрийг нь өгье гэдэггүй. Монголын Засгийн газар иргэнийхээ төлөө ажлаа хийх ёстой. Энэ ажлаа хийхгүй байна.
-Юутай ч Малайзын хүлээж авч уулзсан юм байна. Монголд ийм албан тушаалтан тантай уулзсан уу?
-Еренхийлөгч Х.Баттулга анх удаа Малайзын талд хандаж, захидал бичсэн. 2019 оны арванхоёрдугаар сард Г.Занданшатар дарга Австралид болсон Ази, Номхон далайн орнуудын хүний эрхийн чуулганд оролцохдоо Малайзын парламентын дэд даргатай уулзаж, ганцхан асуудал тавьсан. Монгол иргэний асуудлыг шийдэж өгеөч гэсэн юм.
Парламентын хамтарсан ажлын комисс байгуулъя гэсэн. Шахаж шаардахгүй бол төр дургүй юмаа хийдэггүй шүү дээ. Сонгуулийн емнө тавдугаар сард бичиг явуулсан. Гадаад харилцааны яамаар дамжуулаад, Тайландад сууж байгаа Элчин сайд, Австралид сууж байгаа Элчин сайд ажлаа хийх ёстой. Яах вэ, Тайландад байгаа Элчин сайд нь хааяа нэг очдог юм. Шүүх үйл ажиллагаанд тэр хойно сууна.
Манай ХЭҮК хэлдэг ярьдаг, захидал бичдэг. Хамгийн хүчтэй шахалт үзүүлж чадах хүч нь төр засаг. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намайг хүлээж аваач гэж гуйсан. Одоохондоо чимээгүй л байна. Малайзад очсон монголчууд хохирсоор байна. Г.Занданшатар даргад өргөдөл өгсөн байгаа. Малайзад визгүй зорчдог асуудлыг УИХ-аар цуцлуулж өгөөч гэж хүссэн.
Би Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт талархаж явдаг. Малайзын тап хариуг нь ирүүлээгүй биз дээ. Ирүүлээд ажил нь явж байдаг бол сайн л байна.
Ардчиллын 30 жилийн ойн баримтат киног би өнгөрсөн өвөл хийсэн юм. Намайг хийж өгөөч гэж гуйсан юм. Том кино хийж өгсөн. Ерөнхийлөгчөөс ярилцлага авч байхад намайг “Шаардлагатай бол ороод ирээрэй” гэсэн. Гэхдээ үүдэнд нь байдаг улсууд оруулах хүнээ оруулдаг, оруулахгүй хүнээ оруулдаггүй юм билээ.
Гадаадад эрсдэлд орсон монголчуудын эрхийг хамгаалдаг байгууллага байхгүй. Тэнд монгол эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртлөө. Нөгөө хоёрыг нь Монгол руу явуулаад, хэрэгтнийг нь суллачихсан. Муусайн монголчуудыг хэд хэдээр нь хүчирхийлдэг сайн цагдаа байна гээд гаргачихсан. Ийм хэргийг зарим оронд бараг цаазаар авч байгаа биз дээ.
Гэтэл хохирол гэж бас бий. Хохирлыг нь барагдуулахаар явдаг байгууллага байхгүй. Өвдөх нь өвдөөд, зодуулах нь зодуулаад, алуулаад, эд эрхтэн, сэтгэл санаа бүх юмаараа хохироод өнгөрдөг.
Араас нь явдаг байгууллага байхгүй учраас би төрийн бус байгууллага байгуулж хүмүүсээс гадна гадаадад амьдарч байгаа улсуудын үр хүүхэд нь түүхээ, хэлээ мэдэхгүй байна. Энд үлдсэн тавиул хүүхдүүдийн эрх, болж байгаа болохгүй байгаа нь мэдэгдэхгүй байна. Харласан гэдэг нэрээр хүний нутагт харлатлаа явж байгаа хүмүүсийг төлөөлөөд ярьдаг хүн хэрэгтэй.
Сая тэр шоронд байсан хэдэн хүнийг авчрах гэж зөндөе юм болсон. Ар гэр нь асуудалтай, мөнгө босгох гэж их ажил болсон доо. Бүгдийг нь хүний эрхийн терийн бус байгууллагын зардлаар авчирсан шүү дээ.
-Та ном бичиж байгаа гэсэн үү?
-Би ном бичиж дууссан. Түүнийгээангли руу орчуулаад, дэлхийн улс орнуудад тараана. Юу хүлээгээд байна гэхээр хэрэг үйлдсэн хоёр цагдаагийн нэг нь “Малайзын Холбооны шүүхдээ өргөдөл гаргаад байгаа.
“Ерөнхий сайд Нажиб Разакын Малайз улсад онц ноцтой аюул учруулах гадаадын тагнуул эмэггэйг ул мөргүй устгах үүрэг өгснийг цэргийн хүн би биелүүлж, тушаал гүйцэтгэснийхээ төлөө цаазын ял авах ёсгүй” гэсэн байдаг. Тэр шүүх хурал нь арванхоёрдугаар сарын 21-нд болно.
Түүнийг хүлээж байна. Энэ хурлаас өмнө Австралид-байгаа нөхөр очиж мэдүүлэг егдөг юм уу, байгаа газар нь очиж мэдүүлэг авдаг юм уу. Мэдүүлэг авах ёстой шүү дээ. Би үйлээ үзлээ. Англи Саксоны хууль зовлонтой. Манайд бол эрүүгийн хэргийг иргэний хэрэгтэй нь хамтад шийдээд, алх цохиод тэгсүгүй гэдэг. Англи Саксоны хууль эрүү, иргэний хэрэг тусдаа учраас эрүүгийн хэрэгт авагдсан материалыг иргэний хэрэгт авч хэрэглэхгүй гэдэг.
Монголоос дахиад бүх гэрчүүдээ мөнгө, тегрегийгнь телж, дагуулж очиж, мэдүүлэг өгсөн, 2019 онд. Зарим нь гадаадад, зарим нь Монголд байна. Тэдний буудлын мөнгө, замын зардал дийлдэхгүй юм болно би л төлнө.
Дараа нь Малайзад энэ хэрэгт ямар нэг байдлаар мэдүүлэг өгөх ёстой 54 хүний мөнгийг нь би бас төлсөн шүү дээ. Би өөр хотоос ирнэ, би өөр орноос очно гэнэ. Буудалд бууна, аль эсвэл өдрийнхөө ажлын хөлсийг нэхдэг. Хоолныхоо мөнгийг нэхнэ. Дараа нь шүүгчийн зардал төлсөн.
-Шүүгчийн хөлсийг хүртэл хохирогч тал нь төлдөг юм уу?
-Одоо бол иргэний нэхэмжлэл явж байгаа шүү дээ. Эрүүгийн шүүх хурал болоод цаазын ялыг нь оноосон. Одоо Нажибыг шүүгээд, яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй шүү дээ. Анхны сонсгол гэж байгаа юм, урдчилсан байцаалтыг хүлээж байна.
Иргэний нэхэмжлэл тусдаа явдаг ёстой. Хохироосон уу хохироосон, устгасан уу устгасан. Үлдсэн улсууд нь нэхэмжлэлийг барагдуулах ёстой. Шүүх хурал нь тусдаа болдог болохоорхэргийгшүүж байгаа шүүгчийн зардлыг би төлдөг юм.
-Таны зардал ч талийж өгчээ?
-Тийм шүү дээ. Би хамгийн сүүлчийнхээ зүүг зарсан. Хамгийн сүүлд сэвтэй зүүгээ зарна гэдэг. Одоо надад зарах юм байхгүй. Бүх юмаа зараад дууссан. Одоо би өөрийгөө ломбардад тавьдаг юм билүү гэж бодож байна. Надаар яах ч юм билээ дээ.
Ийм байдалд л байгаа.
-Холливуудынхан танд кино хийх санал тавьсан гэсэн үү?
-Яг кинонд гардаг шиг үйл явдал бодит амьдрал дээр болсон шүү дээ. Энэ үйл явдлаас сэдэвлээд, баримтат, уран сайхны кино хийе гэсэн санал ирсэн юм. Түүнийг нь хөецөлддөг сэтгэлтэй УИХ-ын гишүүн ч байдаг юм. Тэгье гэсэн.
-Таныг үр хүүхдийнхээ төлөө зүтгэсэн эцэг хүн гэдгээр чинь л хүмүүс мэддэг. Гэтэл С.Шаарийбуу гэдэг хүний ажил, амьдрал тусдаа. Та ажлынхаа тухай ярьж өгөөч. Таныг гавьяат багшид олон удаа тодорхойлж байсан гэж сонссон?
-Би гурван том хэрэг хийсэн хүн дээ.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл
Зочин [202.21.113.238] 2020-10-30 11:34:05
Хурц гуайд: Та бол арга чаргатай мэргэжлийн тагнуулч хүн. Хүрэлсүхийн эхнэрийг малайзад гаргаад үнэгүй ч хамаагүй өгчихөөч. Тоохгүй байхыг нь хармаар байна.
хн [77.38.148.28] 2020-10-30 08:11:02
яах гэж ийм алуурчдын орон руу мэдсээр байж явж, явуулж, зевшеерч байдаг юм бэ
зочин [67.160.180.123] 2020-10-29 20:40:43
Хужаа болон лалын шашинтай орнуудруу Монгол хүн явах хэрэггүй. Явж байгаа Монгол хүмүүсээ зодуулъя, эрхтэнээ суглуулъя, алуулъя гэж явж байгаагаа мэд!
Зочин [202.179.26.226] 2020-10-29 16:35:23
Монголын иргэн биш, өөр улсын иргэн байсан бол улс нь ёстой бөөн юм болох байсан байхдаа. Манай улсыг малайз улс доош нь хийж, энэ хэрэг гарсны дараахан засгийн газарт 3 сая долларын буцалтгүй тусламж гэх мөнгө өгөөд амыг нь тагласан, тэр үед сонинд мэдээ гарсныг бичлээ.
Sonirholtoi [59.153.112.171] 2020-10-29 11:27:34
Tanii zuv, ur dun garch bval bolohn ter, malaiz ih hetsuu zalitai irgedtei oron gdeg, harin medseer baij manai orni huuhenuud golduu zorichij ochood hohirood baidag ni anhaaral tatdag shuu.
ooyoo [173.50.87.207] 2020-10-29 10:47:32
taniig urgelj demjij yavdag
Зочин [122.201.31.144] 2020-10-29 09:46:07
Сингад манайхан юу хийгээд байдаг юм бэ.
Зочин [103.14.36.218] 2020-10-29 09:15:48
odoo mongold teneguud l baina
Наран [202.72.245.125] 2020-10-29 08:10:43
Доктор Шаарийбуу таны ард ДЭЛХИЙ БУЙ . Тэр Малайзын төрийг төр гэж байгаа монголуудыг битгий тоо. Та бол өөр хүн болой. Сэтгэл зүйн ухааны Монгол байтугай дэлхийд цөөхөнд орох Докторын зэрэгтэй, философч, чадалтай сэтгүүлч, мөн техникийн шинжлэх ухаан талаасаа дүрслэлийн геометр гээд л зөндөөн олон хичээлийг заана гэх мэт тоочоод баршгүй ховор хүн дээ! Та охиноо харамсалтайгаар алагдсны дараа хэвлэлийн бага хурал дээр мэдээлэл хийж байхдаа охиныхоо бичгийн гол хэрэгсэл үзгийг харуулж байсан, эрдэмтэн мэргэд л тийм үзгээр бичдэг байх. Ямаршуухан боловсролтой хүн байсныг гэрчилнэ. Тэгэхэд монголын олон улсын тоймч ямар мэдээлэл цацаж хэрхэн бурж байсныг санахаас ичгүүртэй бас жигшүүртэй. Ялалт хэзээ ч ирнэ гэдэгт эргэлзэхгүй итгээрэй. Дэлхийн соёл иргэншил танд тусална. Танаар бахархаж бас хайрлаж биеэ бодоорой гэж хэлж байгаа юм шүү. Түүнээс таны Монгол хүний үнэ цэнийн төлөө амь хайргүй явж байгааг зогсоох гэсэн юм биш таныг авралт бурхан шиг л хандаж байна. Тhanks!
Зочин [202.55.188.90] 2020-10-29 07:30:35
Би тухайн үед байдаг л нэг монгол янхан хүний нутагт ясаа тавьжээ гэж бодсон. Эцэг эхчүүдэд охин үрсээ зохистой хүмүүжүүлэхэхийг уриалсан. Одоо ч бодол маань хэвээр. Харин эцгийн талаас бодож үзэхэд энэ тун ярвигтай юмаа. Эцэг хүн. Сүүлчийнхээ зүүг зарсан эцэг хүн. Ингэж бодож үзэх хэрэгтэй юм.
Hi [172.58.143.230] 2020-10-29 16:09:02
Malaiziin tom uls turchtei yavaldaj tuunees mungu salgah gej yavaad durguig ni hurgeed aluulsan neg yanhan baisan ni uneen. Harin erseg ni uuniig medej baigaa ch ohinoo yanhsn baisan geltei ni bish. Tiimees uls turchtei orooltsoldson bolohoor nuuts medeed uhsen gej l hudal yarij tsaruulahaas uur yaltai bilee dee. Olon ulsin naimaagaanii orchuulgaa ih surguuli ch tugsuugui mongol huuhneer hiilgelee yu. Estsgiin huvid bol ugtel ur haram gej ene dee.
Зочин [202.9.46.207] 2020-10-29 06:31:46
маш мундаг хэлний чадвартай охин б.сан б.на.Та мундаг аав.Бахархаж б.на.Танай гэр бүлд сайн сайхныг хүсье.Таньд дэлхийн олон мянган хүн туслана.Номоо хурдан гаргах л хэрэгтэй .АМЖИЛТ.
bid [66.181.160.125] 2020-10-29 05:25:26
Үнэхээр үлгэр жишээ эцэг хүндээ...
zochin [124.158.77.41] 2020-10-29 05:05:27
ТЭР МАЛАЙЗ ХЯТАДАД РУУ МОНГОЛЧУУДАА ЗАРДАГ МОНГОЛ ХҮМҮҮС БАЙНА ГЭНЭ ДЭЭ ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛД ЗУУЧИЛНА ГЭЭД ХУУРААД АВААД ЯВДАГ ТЭР НОВШИЙН ХӨГИЙН ГАРУУДЫГ ТЭР ТАГНУУЛЫН ХҮМҮҮС ОЛЖ АВЧИРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА ИЙМ Л ХОГУУДЫГ ИЛЧЛЭХЭД ТАГНУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХӨДӨЛМӨӨР БАЙНА ДАА
ААВД [202.179.25.60] 2020-10-29 04:47:14
АГУУ ЮМ БИЛЭЭ ДЭЭ. ААВ ГЭЖ ... ЯРИХ ЮМ БАЙХГҮЙ ХАТААГДСАН ХҮН БАЙНА . ААВД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭЭСЭЙ ДЭЭ ТӨР ЗАСАГ НЬ...
Наран [202.72.245.125] 2020-10-29 04:18:51
Үнэн хэрэг дээрээ Малайзууд маш аймхай хүмүүс байдгийг мэднэ. Чанга дуугарахад л үнхэлцэг нь хагарах шахдаг юм байна лээ. Ширэнгэний сармагчингуудыг газрын хөрснөөс арчтал агуу хүн МУИС-ын ДОКТОР Шаарийбуу та материалаа л бүрдүүлснээс хойш Монголдоо л байж байх хэрэгтэй дээ. Таныг бурхан ивээх болтугай!
kjflksdjf sjkdf [203.23.199.85] 2020-10-29 04:07:14
Охиных нь хэрэг шийдэгдээсэй гэж хүсч байна. Монгол аавууд бүгд л охиныхоо төлөө үрийнхээ төлөө ингэж зүтгэх байх гэж бодож байна.
Зочин [202.179.25.71] 2020-10-29 03:49:08
Gadaad hariltsaany yam bol zovhon oorsdiin erch ashig hooson tiimees undeseer solih heregtei
Наран [202.72.245.125] 2020-10-29 03:44:18
Доктор Шаарийбуу та шаардлагагүй бол битгий Малайз руу яваарай. Одоо өөрийгөө л эцсийн шийдийг үзтэл бусдын төлөө барагтай бол битгий яв. Өөрийнхөө төлөө амьд байж зөв шийдвэрийг гарахыг дэлхийд харуулж Голливудын кино хийгээрэй гэж захиж баина. Та заавал биелүүлээрэй. Эрдэмтэй, НҮБ-ийн 5 хэлийг чөлөөтэй эзэмшсэн, үзэсгэлэн гоо охиныхоо төлөө үүнийг хийгээрэй.
zaas [202.126.90.76] 2020-10-29 03:39:56
archaagui ene veiiin mongolchuud mongoniii hoinooos yugaach zarj chadah lalaruuud
Зочин [202.9.46.95] 2020-10-29 03:07:43
Малайзыг тэнгэр ниргэж тэр чигт нь далайн ёроол болгох болтугай
Zochin [192.82.77.166] 2020-10-29 03:00:02
Shaariibuu guia bodit baidlig vzsen harsan hvn vneng helj bn yu boldog yaj hvmvvsiig zohion baiguulalttaigaar hileeree neutrvvlj daraa ni yaj tedniig butsaahgvi tend ni horij, hvnii naimaanii heregsel bolgodgiig nvdeer vzeed irjee ene deer Mongolin tor zasag huuli hynaltinhan anhaarah estoi tend zolios bolj baigaa hvmvvsee auah ajlig hiih heregtei
Bolor [66.181.161.47] 2020-10-29 02:37:06
Шаардлагагүй бол Малайз руу битгий яваарай
зочин [103.10.22.65] 2020-10-29 02:28:44
манай монголын төрийн албан хаагчид дотоодод болон гадаадад ажиллах чадвар сул ,мэдлэг дутмаг , хамгийн гол нь сэтгэлгүй албан ажлаа хувийн эрх ашгаа гүйцэлдүүлхэд тэргүүн зэрэгт тавьдаг энэ бүхэн монголчууд бидэнд нэрмээс болж байгаа.
Зочин [202.179.25.221] 2020-10-29 02:13:57
маш бахархамаар аав юм да
Зочин [66.181.161.64] 2020-10-29 01:19:07
Малайз төр шиг төртэй - улс шиг улс юм байна л гэж ойлголоо ... өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй ээ гэж ...
Зочин [67.160.180.123] 2020-10-29 20:34:44
Чи дээр бичсэн нийтэлийг уншаад ойлгов уу? Малайзын төр зүгээр цул бузар муу бугласан газар, мафи гээд байхыг ойлгодоггүй аан? Толгой байна уу? Ойлгох чадвар байна уу?
Зайл [203.87.100.163] 2020-10-29 04:08:34
Чиний хүүхдэл тэсрэх бөмбөг зүүгээд дэлбэлээд алчихсан байхад чи наад үгээ хэлээрэй, арчаагүй новшоо. Энэ зоригтой аав өөрийн охинхоо төдийгүй Монгол хүний үнэ цэнэ, өөр гэмт хэргийн золиос болчихоод байгаа хүмүүсийн төлөө дуугарч бна.
Зочин [122.201.19.99] 2020-10-29 01:06:07
Эзэнгүй монгол төрийн гамшиг Гадаад яам гэж нэг ажилгүй томчуулын хүүхдүүдээр дүүрсэн лаларын газарт нэг салхи оруулах цаг болсон юм биш үү ЕРӨНХИЙЛӨГ-УИХ-дараг -Ерөнхий сайдааааа худлаа бүлт үсрээд танилцаад явхаар