Монгол Улс хуучин машины хогийн цэг болсныг НҮБ батлав

Aдмин / Эдийн засаг

НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр (UNEP) байгууллага хуучин автомашины экспортын талаар дэлхий дахинд хийсэн томоохон судалгааныхаа тайланг мягмар гаригт танилцуулжээ. Хуучин машины экспортоор дэлхийд Европын холбоо, Япон, АНУ тэргүүлж байна. Эдгээр улсууд 2015-2018 онд 14 сая хуучин автомашин экспортолжээ. Тодруулбал, нийт хуучин автомашины экспортын 54 хувийг Европ, 27 хувийг Япон, 18 хувийг АНУ эзэлж байна.

Япон улс 2015-2018 онд 3.8 сая буюу жилд дунджаар 963 мянган хуучин автомашин экспортолдог юм байна. Монгол Улс 2017 онд 29467, 2018 онд 37136 гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашиныг Япон улсаас импортолсон үзүүлэлтээрээ нэгдүгээрт жагсав.

Манай улсын импортолсон машины ихэнхийг “Toyota Prius” загварын автомашин эзэлжээ. Тухайлбал, 2012-2016 онд гибрид автомашины импорт гурав дахин нэмэгдэж, 57 хүн тутамд нэг хуучин приус ногдож байсан юм. Монгол Улсын замын хөдөлгөөнд оролцож буй “Toyota” Prius загварын автомашинуудын 99 хувь нь Япон улсаас импортолсон хуучин машин байна. Мөн Японоос импортолсон автомашинуудын талаас илүү хувь нь “Toyota Prius” байна гэсэн дүн гарчээ.

Монгол Улсын хуучин машины импорт өссөн шалтгаан нь Засгийн газар нь ийм төрлийн машинаас онцгой албан татвар болон агаарын бохирдлын татвар авдаггүйтэй холбоотой гэжээ. Мөн Монгол Улсыг автомашины насжилтад хязгаар тавьдаггүй, агаарын бохирдлын стандартгүй, импортын автомашиныг зохицуулах бодлого сул хэмээн дүгнэсэн байна. Ийн Монгол Улс Японы хуучин машины хогийн цэг болсныг НҮБ баталж, дэлхий дахинд зарлалаа. Мөн Япондоо 7-8 жил унаад ашиглалтаас гарсан “хог”-ийг эх орондоо авчирч дахин хэдэн арван жил ашиглаж байгаа, байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар их хортой энэ асуудалд огт санаа тавихгүй байгаа талаар ч дээрх тайланд дурдсан байв.

Хуучин автомашин нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоосон асуудал болоод байгаа юм. Үүнээс гадна дундаж орлоготой орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөөр байна. Тодруулбал, хуучин автомашины улмаас жилд 58 сая хүн осолдож, 20-50 сая нь гэмтэж бэртжээ. Улмаар энэ нь 15-29 насны залуусын үхлийн шалтгааны наймдугаарт орж байгааг ДЭМБ баталсан байна. Мөн осолд орж тахир дутуу болсноос дэлхийд 70 сая хүн ядуусын эгнээ рүү шилжсэн гэсэн аймшигт дүн гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.60] 2020-11-03 09:59:03

10 tsaas avch yandangui mashin onoshilgoond oruuldagaa bolichih heregteisht. standartiin shaardlaga hangasan mashin yavdag bolchuul hort utaa ene ter suraggui boliisht

Зочин [103.26.193.242] 2020-10-30 07:17:08

Эхлээд хүнийг түгээмэл мэргэжилтэй болгоё.. Гагнуурчин цахилгаанчин мужаан барималчин зурагчин засварчин төрөл бүрийн опературууд оёдолчин гэх мэт.Дараа нь ажил хийлгэе. Сайн санаачлагыг хүчтэй дэмжье. Тэгээд цалин хөлсийг сайн нэмье.Энгийн дээд зэрэглэл йн мужааны цалин Ерөнхийлөгчийнхээс хол зөрүүгүй байхаар. Тэгээд байр машинтай болно. Өөрөөр мөрөөдөл болно

zochin [202.179.21.208] 2020-10-30 03:31:09

Erh barigchid ne unetei shine mashiniig baruun solgoigui unaad arduud ne prius unaad ami nasaa aldaad l tegeed deedest huuli uilchlehgui ardad uilchleed l ami nas hohiroh uy ch bish boljee .Mongold medleg chadvartai hun hereggui tsunkh barigchid l deeshee yavdag ue irsensh dee ,harin gadaadad hodolmoroo uneluulbel arai deer umuu daa .

Өндөр цалин өгч чадахгүй байж чимээгүй сууж бай. [202.131.225.53] 2020-10-30 02:35:40

Эхлээд цоо шинэ машин худалдан авах хэмжээний хуримтлал болох цалин хөлсөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүстээ өгчих. Энэхүү хуримтлал нь эдгээр хүмүүс орон сууцны зээлээ төлөөд, амьдралын урсгал зардлаас ГАДНА ҮЛДЭЖ байгаа мөнгөнөөс нь гарч байх ёстой. Тэгүүлж чадахгүй бол монголчууд бусдын хуучин хямд машин оруулж ирэхээс өөр яах юм бэ?

Зочин [202.126.89.195] 2020-10-29 08:08:57

Шинэ машин авах цалин огчих тэгээд наад юмаа ярь

zochin [64.119.24.211] 2020-10-29 07:34:18

BIDNII BAIJ BAIGAA TSARAI>

Зочин [202.9.46.207] 2020-10-29 06:13:17

Ингэж шившгээ тарихгүй амьдрах бололцоог ард түмэн л хийсэн.Бид төрдөө муухай хүмүүс сонгосонд л оршино.Тэд баялгий маань буруу аргаар ашигласан.Тэд баяжсан.Бид хяналт тавиагүй.Хяналт тавииад тэмцсэн хүмүүсээ дэмжээгүйд л гол буруу ард түмнийх.Түүнээс биш 3саяыг баяжуулах хэд хэдэн уул баялгаа ухуулаад газрын хөрснөөс алга болсон.Иргэд энэ баялагтаа ухаанаа зарах сөхөөгүй амиа бодон хуучин машны араас гүйснээс өнөөдөр монгол орон ийм дүгнэлтэнд хүрсэн.Бидний төрд сонгосон хүмүүс маань хэд хэдэн шинэ машин,орон сууц,оффис,үйлчилгээний газар,мал,эзгүй газрыг хүртэл хувьчилж авчээ. Үүнд л дүгнэлт хий.

Зочин [223.38.29.1] 2020-10-29 05:15:08

Энэ бол буруу. Шинэ маш авч унах мөнгөтэй хүн хир их билээ..тэгээд ч УБ т сая машин байхгүй шүү вэ

Агаа [103.212.116.187] 2020-10-29 05:07:54

Монголд луйварчид, тэдний тойрон хүрээлэгчид шинэ машин унаж, маш цөөхөн бизнес эрхлэгчид, иргэд өөрийн амжилт чадвараараа стандартын шаардлага хангасан машин унадаг. Төр засгийн чадамжгүй байдлаас болж ихэнх иргэдийн амьдрал ядуу буурай байна. Тэд хүсээд ч шинэ шинэвтэр машинтай болохгүй. 3хан сая хүнийг дундаж амьдралтай орлоготой байлгах баялаг, боломж байгаа ч төрд гарсан луйварчид үхэхээ мэдэхгүй идсээр байна. Үүнээс шалтгаалж хотын өнгө төрх, байдал ийм болсон, ингэж дүгнэгдсэн

Зочин [98.253.30.34] 2020-10-29 04:20:12

1 mashin bish ene huuchin mashunii duguinuud. Dugui bol asar hortoi hayagdaliin toond ordog. Busad ulsad hiichin duguigaa todorhoi tolbor tolj haydag bh iym.

Осор [202.55.188.42] 2020-10-29 03:45:41

Машины чанар аажим боловч тасралтгүй сайжирч байгаа мэдээж хүн амын орлогын түвшин шууд хамааралтай хорино цагдана гэдэг сэтгэлгээгээр хандаж болохгүй зүйл тэгээдд ч шинэ орос хятад машинаас 3-4 жилийн насжилттай япон машин илүү чанартай байдаг

Туяа [64.119.18.237] 2020-10-29 03:38:05

УИХ-н гишүүд хуучин автомашины талаар ойрын үед бүр яаралттай хууль санаачлаачээ

sdf [202.5.202.132] 2020-10-29 02:50:12

ядаж эхний удаа 10 жилийн насжилт тавих хэрэгтэй.

Зочин [202.126.90.87] 2020-10-29 02:44:17

Хуулиа өөрчил. Суудлын тэрэг 5 жилээс ихгүй, автобус шинэ байх, ачааний машин 10 жилээс доош байхаар. Мөн эвдэрсэн, засвартай машин, хуучин сэлбэг хилээр оруулахыг бүр хориглох. Зөвхөн шинэ баталгаатай сэлбэг оруулахаар.

Иргэн [66.181.161.67] 2020-10-29 02:55:09

Яасан чи шинэ машинтай болоо юу хүн буг чинь ганцаараа явмаар б.на уу бандааш оёж чадах уу

Зочин [66.181.185.245] 2020-10-29 02:42:49

hogiin tsegbolson ch gj bh shig yapon mashiniig horigloh gj vzej tarj bh shib de solongos orosiin segvvdiig bodbol jinhen mashin shu jyapon teregnvvd solongos oros mashin shine deree ebderdg amarhan duu oron yostoi bvtehgui

Зочин [202.179.25.221] 2020-10-29 02:40:57

Буруу рультэй машиныг хотоос зайлуулах хэрэгтэй.

Осор [202.55.188.42] 2020-10-29 03:47:22

Тэгээд хужаа хогоор дүүргэх үү

zochin [192.82.78.97] 2020-10-29 02:39:04

Монгол шиг уудам газар нутагтай тархай амьдардаг хүмүүст машин чухал байдаг. Нөгөө талаар хямд үнээр энэ хэрэгцээгээ хангах их чухал байна. УБ ийн түгжрэл бол зөвхөн тодорхой хэсэг тодорхой цагуудад байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг нийт монгол даяар асуудалтай хольж ойлгох шаардлагагүй. Математик, тоглоомын онол, загварчлал мэдэх 10 залууг суулгаад 2 сар болоход үүний шийдлийг гаргана. Монголд зар сурталчилгааны ухаанд гаршсан улсууд энэ ажлыг хийж байгаа тул энэ хүндрэл байгаад байна.

Иргэн [66.181.161.67] 2020-10-29 02:56:13

Маш зөв

Huz [66.181.167.165] 2020-10-29 02:52:48

Ta zov yarij bna hotiin darga hiih yostoi hin mon bna

Irgen [202.126.89.102] 2020-10-29 02:38:14

Tugjrelees salah mash amarhan tolovlogoo. Zugeer buruu rulitei, mongold huuchin bdlaar orj irsen mashiniig shahaj gargaad boloo.

Зочин [103.80.211.37] 2020-10-29 02:36:07

Хөдөө орон нутагт малчид, тариаланчдад машин шаардлагатай болохоос хотод ямар ч хэрэггүй, шаардлагагүй байдлаар хуульчлах мхэрэгтэй

Зочин [192.82.73.193] 2020-10-29 07:05:16

ХИЧНЭЭН ХУУЧИН, НАСЖИЛТ ӨНДӨР БАЙЛАА Ч ГЭСЭН ТЕХНИКИЙН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙГАА, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ТОГТМОЛ ХИЙДЭГ, ХЭВИЙН АЖИЛЛАГААТАЙ БОЛ ЭДЭЛЖ УНАХАД ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ? ЗӨВХӨН НАСЖИЛТ ГЭДГЭЭР БҮҮ ДЭМИЙРЭЭД БАЙ. ЖИЛДЭЭ 100 МЯНГА ЯВСАН БАЙХАД ЖИЛДЭЭ 5 КМ ЯВСАН БОЛ ЯАХАВ?ХЭДЭН ОНД ҮЙЛДВЭРЛЭСНЭЭР НЬ ХАСААД ХОРИГЛООД БАЙНА ГЭВЭЛ ДЭМИЙРЭЛ ШҮҮДЭЭ.

зочин [150.129.143.117] 2020-10-29 02:34:20

Хоёр талтай нөгөө тал нь гэвэл шинэ машин авах чадвар байлгадаггүй хөдөлмөр үнэлгээ муу байгаа нь төрийн буруу. Зөвхөн хуучин гэдгээр дүгнэж болох уу. ШИНЭ МАШИНААС ДУТАХААРГҮЙ сайн цэмцэгэр машин зөндөө байна. Төр зөвхөн жил харгалздаг нь дутагдалтай. Бодит байдалаа өөрчил.

ЗАЧИН [202.137.131.153] 2020-10-29 02:17:08

ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ УТААГ УУГААРЫГ ГАРГАХААС ГАДНА ЖИЛДЭЭ 50МЯНГАН БАТЕРАЙ ХАЯДАГ УС ХӨРС ХОРДУУЛЖ ХОРТ ХАВДАР НЭМДЭГ НЬ БАТЛАГДСАН

Иргэн [66.181.161.67] 2020-10-29 02:58:47

Шинэ жип машины татварыг жилд 10сая хүртэл нэм 2.5 хүртэл багтаамжтай машин хотын төвийн хөдөлгөөнд оролцуул бусдыг нь хорь

ЗОЧИН [202.126.89.115] 2020-10-29 02:10:23

ЭНЭ СУДАЛГААГ ЭРХ БАРИГЧДАД ХУРДАН ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР БАРЬ ТҮҮХИЙ ЭДИЙГ НЬ ИМПОРТООР МОНГОЛЧУУД АВААД ИРЖ БАЙНА


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.