Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

09:00 цагт: “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99663231

“КОРПОРЭЙТ” КОНВЕНШН ЦЕНТР

09:00 цагт: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн соёлын төвтэй хамтран “Модель ЮНЕСКО Монгол 2020” залуучуудын хурлыг өнөөдөр болон маргааш зохион байгуулна.

“HOLIDAY INN” ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг, Германы олон улсын хамтын ажиллагааны /GIZ/ нийгэмлэгтэй хамтран "Гагнуурын мэргэжлийн стандартын хэлэлцүүлэг-2020" арга хэмжээ зохион байгуулна.

БЗД-ИЙН 97-Р СУРГУУЛЬ

09:20 цагт: ГССҮТ-өөс санаачлан хэрэгжүүлж буй ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэй "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ" сэдэвт сургалтын нээлт болно.

“МИШЭЭЛ ЭКСПО” ТӨВ

09:30 цагт: "ITM" аялал жуулчлалын үзэсгэлэн болно.

ШУА-ИЙН ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙН НЭГДСЭН II БАЙР

10:00 цагт: ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн философийн тэнхим, Монголын философийн холбоо хамтран “Монгол дахь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны асуудал” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Утас: 99717977, 99827787

БАЙГАЛЬ ОРЧНЫ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

10:20 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэл, 2020-2024 онд хийж, хэрэгжүүлэх ажилтай танилцана. Утас: 91965599, 99153766

ШУТИС-ИЙН VIII БАЙР

10:00 цагт: “1000 инженер-ажлын байр - 2020” өдөрлөг хоёр дахь жилдээ зохион байгуулагдана. Утас: 99832535, 80063208

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН БАЙР

10:30 цагт: Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ойн цуврал арга хэмжээний нээлтийн хэвлэлийн хурал болно. Утас: 88031639 89998103

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: “Монголын оюутны спортын V наадам”-ын зохион байгуулалтын талаар хэвлэлийн хурал хийнэ.

ЛАВАЙ ТӨВ

11:00 цагт: “Өвөлд бид бэлэн – 2020” өдөрлөг болно. Утас: 94120000

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн нээлт болно. Утас: 88108953

12:00 цагт: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих “Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн зохицуулалт”-ын талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99070502

13:00 цагт: Төрийн дээд одон медаль гардуулна. Утас:88108953


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.