Б.Пүрэвдорж: Төсөв том дарга нарын сонгуульд дахин сонгогдох, нутагтаа нэр хүндтэй болох хэрэгсэл байж болохгүй

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-АН тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төсөл өргөн барина. Үүнд шаардагдах хөрөнгийг Стратегийн ордуудыг эргэлтэд оруулах замаар санхүүжилтийг шийдэх боломжтой. Цагаан суваргын ордыг эргэлтэд оруулж, төрөөс ногдох хувийн тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зориулж, баялгийг тэгш хуваарилах боломжтой гэж байсан. Цар тахлын үед тэтгэврийг нэмэх бололцоо хэр байх бол?

-Мэдээж цар тахлын үед эдийн засгийн хүндрэл их гарч байгаа. Эдгээр хүндрэлийг шийдэхийн тулд тодорхой зардал талдаа нэлээд анхаарах шаардлагатай. Үргүй зардал, төсвийн данхайсан байдал, машин тэрэг худалдаж авдаг, томилолтоор явдаг тавилга эд хогшил авдаг байдлыг багасгах замаар хэмнэлт хийх боломжтой. Энэ жил хэрэгжиж эхэлсэн, ирэх жил дамжиж хэрэгжих 117 онц шаардлагагүй объект байна. Түүний ирэх жил санхүүжих үнийн дүн нь 320 тэрбум. Энэ 320 тэрбумын 117 барилга байгууламжийг царцаах замаар хэмнэж болно. Энэ жил УИХ-ын гишүүд болон яамдаас шинээр хөрөнгө оруулалт нийтдээ 200 орчим тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт байгаа. Үүнийг мөн ирэх жил царцааж болно. Нийтдээ 700 орчим тэрбум болж байгаа юм. Ирэх жил санхүүжих нь 200 тэрбум гэхээр 700 тэрбумын төсөв амсхийлт авна. Энэ хөрөнгө оруулалтуудыг багасгах хэмнэх замаар бид тэтгэврийн хэмжээг 500 мянга болгох боломжтой гэж харсан.

-Ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна?

-Ирэх оныхоо төсвийг хийхдээ хөгжлийн бодлого, төлөвлөлттэй тааруулж хөрөнгө оруулалтуудад татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах зайлшгүй шаардлага бий. Өнгөрөгч зургадугаар сарын 1-нээс эхлээд сум нь хөгжлийнхөө хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг аймагтаа гаргаж өгч, аймаг нь харьяа яамдууд руу явуулж, яамд нь сангийн яаманд нэгтгэгдэж Засгийн газарт очдог. Гэтэл энэ удаа энэ төлөвлөлтийн дагуу явсангүй. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд тодорхой хуулиудыг өөрчлөхөөр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо ажиллаж байгаа. Зургадугаар сарын 1-нд яамдад ирэх оны төсөвт ямар, ямар хөрөнгө оруулалтууд тусгахыг олон нийтэд зарлаж ил болгодог. Түүний дагуу салбарт нь ажиллаж байгаа боловсон хүчин, эрдэмтэн мэргэд зэрэг бүгд төсвийн талаар хэлэлцүүлэг хийдэг. Тэгж байж аймагтаа нэгтгэгдсэн төсөв нь сангийн яам дээр очоод цаашаа явдаг нөхцөл байдлаар төсвийг өөрчлөх шаардлагатай. Тиймээс Төсвийн тухай хуулиас гадна хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Энэ хуулийн төслийг ойрын үед өргөн барина. Ингэснээр тодорхой хэмжээнд ирэх оны төсөв ямар байхыг иргэд санал оруулдаг, татвар төлөгчид төлсөн мөнгөө хянадаг орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллана.

-Төсвийг дээрэмдэж байна. Төсвийг алагчилж олгоод байна гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ Орон нутгийн төсөв ялгаатай л байна шүү дээ?

-Төсөв бол том дарга нарын сонгуульд дахин сонгогдох, нутагтаа нэр хүндтэй болох хэрэгсэл байж болохгүй. Үүний тодорхой жишээ бол 125 тэрбум төгрөгөөр Хэнтий аймагт хөрөнгө оруулалт хийсэн. Хэнтий аймгийн нэг сумын нэг баг дээр 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд байна. Хэнтий аймгийн сумын баг дээр Булган аймгаас хоёр дахин илүү хөрөнгө оруулалт хийчихсэн. Баянхонгор аймагт ч мөн адил. Дарга нарын аймагт их хөрөнгө оруулалт хийж, тэднийг УИХ-д дахин сонгогдох боломжийг нь төсөв гаргаж өгч болохгүй. Улсын төсөвт хоёр тэрбум төгрөгөөр хөшөө барихаар тусгагдсан. Гэтэл 800 сая төгрөгөөр нь хөшөөгөө барьсан. Үлдсэн мөнгийг хулгайлсан. Төсөв хулгайн хэрэгсэл байж болохгүй. Намайг худлаа хэлж байна гэж байгаа бол мэргэжлийн барилгын экспертүүд явуулаад тэр хөшөө нь хоёр тэрбум төгрөгөөр боссон байна уу, 800 сая төгрөгөөр боссон байна уу гэдгийг шалгуулъя л даа. Хөшөөний ач холбогдол чухал уу. Аавынхаа өвөлжөөн дээр хөшөө барьж төрийн мөнгөөр дурсгал хийж болохгүй биз дээ. Ард иргэдийн амьдрал хэцүү байхад нураад уначихаж магадгүй газарт музей хийж хэрэггүй. Бэрхийн иргэд музейгээр ард түмэн хоол хийж идэхгүй. Бэрх тосгонд халамж авдаг хүмүүс 85 хувь нь амьдарч байна. 85 хувь нь халамжаасаа болиод ЖДҮ эрхлээд өөрсдөө ажилтай, орлоготой болох боломжийг гаргаж өгвөл би юм ярихгүй.

Ер нь МАН иргэдээ ядуу, хоосон байлгаж байгаад сонгуулийн үеэр санал худалдаж авах бодлоготой нам. Тэдэнд ЖДҮ-ийн зээлийг хуваарилаад иргэдийг сайхан амьдруулах ямар ч сонирхолгүй. АН үүнээс тэс өөр. 2012-2016 онд Засгийн эрх барихдаа сум бүрт 200 сая төгрөг аваачаад өгчихсөн. Сум хөгжүүлэх сан гэдэг тэгж бий болсон. Гэтэл МАН 2016 онд гарч ирэнгүүтээ бүх сум хөгжүүлэх сангийн мөнгө олгодог байсныг зогсоогоод ЖДҮ-ийн зээлийг нийслэлд төвлөрүүлээд өөрсдөө хулгайлаад идэцгээсэн. Ходоодоороо сонголтоо хийдэг хүмүүсийг удаан хугацаанд ядуу байлгах бодлого МАН-ын 100 жилийн түүхэнд нь тувт байсан.

-Засгийн газрын 100 хоног болж өнгөрлөө. Цаашид яаж ажиллах бол. Ерөнхий чиг яаж тогтож байна вэ?

-Дорноговьд очоод Газрын тос боловсруулах үйлдвэр дээр очоорой. Тэнд юу ч байхгүй. Саяхан Ерөнхий сайд нь газрын тос боловсруулах үйлдвэрийн оффисын нээлтэд орж байгаа юм. Үйлдвэр нь байхгүй атал Улаанбаатарт байгаа оффист нээлт хийгээд явж байгаа ийм л тэргүүнтэй. Өнгөрсөн тавдугаар сард ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хуулийг өргөн барьсан. Тэр хуулиар 2020 оны төсөвтөө багтаагаад зарлагатаа багтааж тодорхой арга хэмжээнүүдийг цар тахлын эсрэг ав гэсэн. Харамсалтай нь 800 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлчихээд ороод ирсэн. 800 тэрбум дотор асар их юм бий. Бүгд сонгууль худалдаж авахад зориулагдаж гарсан. Хүнсний талон гэхэд хүүхдэд 8 мянга байсныг 16 мянга болгоод том хүнд 16 мянга байсныг 32 мянга болгосон. МАН-д тодорхой санал өгдөг хүмүүстээ өгөөгүй. Хагас дэмждэг дундын нөхдүүдэд манай намд саналаа өгөөрэй, тэгвэл хүнсний талон өгнө гэдэг. Халамжийн тэтгэврийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өрх толгойлсон хүмүүст бүгдэд нь 180 мянган төгрөг байсныг 100 мянгаар нэмэгдүүлж өгч байгаа. Сонгуулийн бүх саналыг төсвийн хөрөнгөөр худалдаж авсан. Төсвийн мөнгөөр дахин сонгогдох зүйл хийгээд яваа энэ Засгийн газартаа хариуцлага тооцохгүй юм уу.

-Та Дэгийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн. Энэ хуулийг хэрхэн харж байна?

-Дэгийн хуулийг байсхийгээд өөрчилж байна. Өөрчлөх бүртээ Пүрэвдорж ямар асуудал гаргав гэдгээс шалтгаалж өөрчлөөд байгаа юм. Сөрөг хүчин болох цөөнхийн амыг хаах, дуугуй болгох, эрх баригчид дураараа дургих зүйлийг хийхийн төлөө явж байна. Намайг шүүмжлэлтэй үг хэлсний төлөө, өөрсдийнх нь гаргасан алдааг тодорхой тоо баримттайгаар шүүмжилсний төлөө гүтгэлээ гэдэг. Өөрт нь очоод тайлбарлах гэхээр надад халдлаа гэдэг. Өнгөрсөн баасан гаригт чуулганы хуралдааны үеэр “Ерөнхий сайд концессын гэрээ байгуулаагүй гэж битгий худлаа хэлээд бай. Танай Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 29-нд концессын гэрээ байгуулсан” гэж баримттай зүйл хэлсний дараа Ерөнхий сайд нь намайг бараг зодох гэж ширээн дээр ирэхэд хэн ч юм ярихгүй л байгаа биз дээ. Төсөв хэлэлцэж байхад бүх УИХ-ын гишүүд, сайдууд сууж байсан. Тэгэхэд тэр талаар яриа гарахгүй байгаа ш дээ.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

Зочин [202.179.21.193] 2020-11-01 03:09:57

Үнэн шүү.Хөдөө хэрэггүй шахуу сургууль цэцэрлэг улаан булан их байна.Бүтээн байгуулалт үйлдвэрээ л баримтаар байх юм

цог [103.10.22.66] 2020-10-30 18:49:31

МАН бол одоо үед эрх баригч хэцүүхэн бүлэг хүмүүсийн нэгдэл. тэд ард олонд хэрэгтэй юу л хийгээ бол .хуучин үедээ үнэн ч хөгшдийн итгэл сэтгэл дээр тоглолт хийж сонгуулиас сонгуульд ялдаг .нийгэм харанхуй сохор оюуны хоосролд орсон бүх бурууг энэ намаас нэхэх хариуцлага тооцох цаг хэзээ нэгэн цагт ирнэ.мөн АН намын тодорхой хэмэг бүлэгт хамаарна.

Irgen [103.57.93.190] 2020-10-30 13:07:38

Tusuv deer bol asuudal bh shig l bnlee,uls turchid chimeegui bgiim bn irged hyanalt tavidaggui yum gehed tomoohon tatvar tulj bgaa humuus hyanaj uzdeg bmaar yum

Нүд чих [139.5.219.137] 2020-10-30 11:33:27

Шинээр ашигт малтмалын орд ажиллуулна, шинээр ухна гэж ярьж байгаа Пүрэвдорж болио.

Зочин [66.181.166.218] 2020-10-30 11:03:56

Нөгөө алдарт Бэрс дээд сургууль төгссөн, өөрийгөө шударга гэж хэлүүлэх дуртай, попорчин, хүүхэн нэртэй нөхөр чинь Оюун-Эрдэнэ билүү? 700 сая төгрөгөөр барих барилгыг 2 тэрбумаар барьсан гээд 1,3 тэрбумыг хувьдаа завшсан. М.Энхсайхан албандаа үнэтэй машин авсан гээд хэдэн жил авсан билээ, тэгвэл цаг эргээд хүүхэн нэрт насаараа хоригдохвий дээ.

Зочин [66.181.166.218] 2020-10-30 10:59:02

Хэлэх үг алга даа

Зочин [202.179.25.71] 2020-10-30 09:34:11

hUNIIG YANZ BUREER DOROMJLOOD BICHEED BAIGAA HUMUUS OORSDOO JENHENE STUPID TIIMES ZOV UM YARIJ BAINA .

Зочин [202.9.46.193] 2020-10-30 04:58:11

Vnen vg helsen hvnd hvn vshvvtei vher unasan hvnd nohoi vshvvtei gedeg aygvi bol hutgatai hvn tanhimdaa oruulj dairuulna shvv ireh ony songuuld selem hutgaa hurtslaad beldej baigaa baih bolgoomjilooroi

Зочин [150.129.140.60] 2020-10-30 02:46:32

Зөв

Зочин [124.158.69.59] 2020-10-30 02:44:04

ПҮРЭВДОРЖООС ӨӨР ДУУГАРДАГ ХҮН БАЙТУГАЙ НОХОЙ Ч АЛГА.ХЭНТИЙ БАЯНХОНГОРТ ТӨРСӨН ХҮН МОНГОЛЧУУДААС АРАЙ ИЛҮҮ ЦАРАЙЛАГ ЮМ БОЛОВ УУ?

Зочин [202.21.109.61] 2020-10-30 06:36:46

Энэ Элбэгдоржийн өрөөсөн оймс попрохоос өөр юу хийж байгаа юм

k [66.181.181.112] 2020-10-30 02:17:06

Төсөв ийм байх юм бол Монгол хөгжихгүй. Одоо Монголд үйлдвэрлэл ялангуяа уул уурхайгаас гарч байгаа түүхий эдээ боловсруулах, цэвэршүүлэх чиглэлэээр үйлдвэрлэл чухал байна. Манай улсын газар нутгийг хангалттай ухлаа, дахиж ухуулмаргүй байна гэсэн ард түмний дуу хоолойг сонсох хэрэгтэй, Одоогийн ашиглаж байгаа ордуудаа ашигтай болгох, тэдгээрээс гарч байгаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах шаардлага нэн тэргүүний зорилго, ашиг нэмэгдүүлэх боломж гэдгээ ойлгох ухаан алга уу.

zochin [66.181.170.73] 2020-10-30 01:42:15

Yag ynen. Byyr neg ichikh bulchirkhaigyi yumaa ene khymyys. Tiim aimaar zuryytei tusuv taviulchikhaad ichikhgyi yu ch boloogyi yum shig bidnii umnuus guliiguud suugaad baikh yum.

Иргэн [202.126.89.25] 2020-10-30 01:26:23

Маш зөв ярьж бна, амжилт хүсье

Тэнгэр [66.181.161.100] 2020-10-30 02:57:33

Харин ч буруу ярьж бна муу хүн

Erdene [103.26.194.54] 2020-10-30 01:12:32

Урсын их хурлын гишүүн болсон бол намын гишүүнчлэлээс гарч Монголын улсын төлөө зүтгэж байвал ямар вэ,Одоо талцаад цөөн монголчууд хэцүү л юм аа

Зочин [192.82.73.193] 2020-10-30 05:13:36

ERONXII SAID NI XUN ZODOXOOR XANTSUI SHAMALJ IX XURLIIN GISUUNII SHIREEN DEER IRJ DAVSHLAAD XA XA. IIM NOVSH BAIXUUDAA

Иргэн [59.153.112.32] 2020-10-30 01:43:52

Иргэдийн хуралд нам цаашаа гэдэг зарчмыг баримтлах хэрэгтэй.

ховд [66.181.168.8] 2020-10-30 01:09:27

энэ овилгогүй дебил хөгшрөхгүй үхэх байх даа

Ард [66.181.161.100] 2020-10-30 02:55:55

Пүрэвдорж их овилгогүй дүнхүү


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.