ШУА-ийн Ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг батламжлав

Aдмин / Хууль

Энэ сарын 22-нд ШУА-ийн Их чуулган хуралдан ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа явуулж ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг улираан сонгосон юм.

Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулиар Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийг Монгол улсын Ерөнхий сайд батламжилдаг.

Энэ дагуу Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 26-ны өдөр захирамж гарган Дүгэрийн Рэгдэлийг Монгол улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр батламжилжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.48] 2020-10-31 05:36:42

Монголд шинжлэх ухаан хөгждөггүй шалтгаан нь ШУА. Тэнд хэдэн өвгөчүүл биесээ академич цолоор тойруулж шагнаад, шинжлэх ухаанд зарцуулах мөнгийг элдэв төсөл нэрээр идэж ууж дуусгадаг.

Zochin [66.181.189.15] 2020-11-02 01:35:50

Ер нь бол тантай санал нийлж байна. ШУА ирэх жилүүдэд бахь байдгаараа л байх юм байна. Өөрчлөл, шинэчлэл, хөгжил дэвшил гарахгүй нь дээ. Хамгийн харамсалтай нь монгол улсад хөгжүүлвэл зохих шинжлэх ухааны чиглэлийг өдий болтол тодорхойлж чадаагүй. Сансар судлал, цөмийн техник, генийн инженерчлэл, далай судлал гэх мэтээр бүх чиглэлээр судалгаа хийх гэж оролдож төсвийн жаахан мөнгийг үр ашиггүй зарцуулж ирсэн эцэст нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Монголд дугуйг шинээр зохион бүтээх ямар ч шаардлагагүй, үүний оронд бусад орны шинжлэх ухаан, технологийн бэлэн үр дүнг ашиглавал ШУА-ийг санхүүжүүлснээс хавьгүй үр ашигтай байх болно. Манай улсын хувьд зөвхөн ХАА шинжлэх ухааны академи байхад л хангалттай санагддаг

Зочин [66.181.191.213] 2020-10-31 04:25:58

Ямар бичигт тэмдэг ямар бичигт тамга дарж баталгаажуулдаг юм бэ?Маш нарийн заавар журам байдаг байхдаа?!

Доржийн Моондой [202.21.108.54] 2020-10-30 08:34:49

Танд баяр хүргэж ажлын амжилт хүсье. Залуу хүн болгон ШУА-д 10 жил ажиллах хэрэгтэй. Бүх үйлдэл, юм болгоныг шинжлэх ухааны үүднээс харж бодож сурах хэрэгтэй. Академид үе үеийн ухаантай хүмүүс, сэтгэгчид ажилладаг юм билээ. Энэ монгол улсын ирээдүйд хэрэгтэй.

Зочин [103.14.36.249] 2020-10-30 05:24:30

Энэ яг юу хийдэг газар вэ. Академи гэдэг утгаараа ажиллаж чаддаг юмуу. Чадвартай эрдэмтдийг оруулдаггүй эмээ өвөө нарын л цуглуулга шиг харагдах юм


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.