ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо
Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч Голомт банкнаас энэ жил 16 дахь жилдээ зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 100 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээ 2020.11.03-ны өдөр Бест Вестерн Премьер Туушин Зочид Буудалд зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудаас 4 шатны шалгуураар шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутан тус бүрт батламж болон 1 сая төгрөг байршуулсан The Color Card-ыг гардуулан өгсөн юм.

Монгол Улсад бизнесийн байгууллагуудаас анхлан нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны зүгээс өнөөг хүртэл нийт 1400 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгон, сурах хүсэл эрмэлзэлд нь хөрөнгө оруулжээ. Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банканд ажиллах боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм.
Шилдэг 100 оюутантай танилцана уу

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжил харгалзалгүй өргөн цар хүрээнд олгогддогоороо онцлогтой билээ. Энэ удаагийн шалгаруулалтад нийт 30 орчим магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 700 гаруй оюутан өрсөлдөж, шилдэг 100 оюутан шалгарснаас 41 хувьд МУИС, 14 хувьд ШУТИС, 13 хувьд СЭЗИС, 5 хувьд СУИС-ийн оюутнууд шалгарчээ. Мөн шалгарсан оюутнуудын 27 хувийг АШУҮИС, МУБИС, ХААИС, Отгонтэнгэр их сургууль, MIU, ХУИС болон бусад сургуулийн оюутнууд бүрдүүлж байна. Харин мэргэжлээр нь ангилж үзвэл, нийт шалгарсан оюутны 23 хувь нь санхүү, эдийн засаг, 21 хувь нь эрх зүй, 17 хувь нь мэдээллийн технологийн ангийн оюутнууд байгаагаас гадна эмч, олон улсын харилцаа, урлаг, сэтгүүл зүй зэрэг төрөл бүрийн мэргэжлийг сонгон суралцаж буй шилдэг оюутнууд энэ жилийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарчээ.

ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ ШИЛДЭГ 100 ОЮУТАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

























































.jpg)







.jpg)


.jpg)


Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
Эдийн засагч Д.Ангар: Монголд ямар ч рекламгүй зарагддаг хоёрхон зүйлийн нэг нь малын мах
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
С.Амарсайхан: Шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайдад ажлын амжилт хүсье
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо
Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна