Д.Ганбат: МАН халамжийг хавтгайруулж, бодлого нь оновчгүй байгаагаас улс орныг мухардалд оруулж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Энэ долоо хоногт батлагдах төсвийн талаар ярилцлагаа эхэлье. Ирэх оны төсөв хоёр их наядын алдагдалтай батлагдаж байгаа. Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын гишүүд эсэргүүцэж, төсвийн төслийг эргүүлэн татахыг шаардсан. Ирэх оны төсвийн дүр зураг ямар байна вэ?

-Улсын төсөв дарга, гишүүд, сайд нарын сонгуульд ялах хэрэгсэл огт биш. Харин улс орныг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдэх ёстой. Монгол Улсын 100 орчим суманд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаагүй хэрнээ нэг сумын багт хоёр жил дараалан 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн байна. Төсөв, мөнгөний бодлого харилцан уялдаатай. Үүнээс ард түмний амьдрал ямархуу байх төр засгийн бодлого шийдвэр энэ рүү чиглэж байгаа эсэх нь харагдана. Өндөр гэгдээд байгаа Баянхонгор аймгийн төсөв бол баруун аймгууд руу авто замын мөнгө ороод тийм байгаа юм. Хэнтий аймаг шиг өндөр биш. Хэнтий аймагт арай хэтрүүлсэн төсөвтэй байна лээ. Энэ удаагийн төсөв бол цар тахалтай тэмцэх үеийн төсөв. Гэвч өмнөх 2017, 2018 оны хэвийн үеийн төсвүүдтэйгээ адил хэрэггүй барилга байшин дарга нарын унаа, барилга конторт зарцуулсан төсөв хэвээрээ л байна. Үүнээс гадна алдагдалтай. Эрүүл мэндийн салбартаа анхаарсан, ажлын байр нэмэгдүүлсэн, хувийн хэвшлүүдийг дэмжсэн зүйл огт алга. Сонгууль руу чиглэсэн, өдөр хоногийг аргацаасан, асуудлыг шийдэж чадаагүй төсөв байгааг захын хүн хараад ойлгохоор байна. Зээлийн хүү бууруулах тогтоол баталлаа гээд байгаа хэрнээ яг амьдрал дээр хэрэгжээд хөрсөн дээр буусан зүйл алга. МАН-ын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг нэг хувьд хүргэнэ гэсэн байгаа. Гэтэл энэ нь цаасан дээр л байгаа болохоос биш огт хэрэгжихгүй байна. Сарын нэг хувийн зээл нь байхгүй. Эдгээр зээл нь олдохгүй.

ААН, иргэдэд ломбард, ББСБ, хадгаламж зээлийн хоршооны болон нэг өдрийн өндөр хүүтэй зээл л байна. Амласан бага хүүтэй банкны зээл иргэд, ААН-д ус агаар шиг хэрэгтэй байтал ийм байдалд оруулж байгаа юм. Ирэх оны төсөв дээр бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлэх, ашиг олох чиглэлд улсын төсөв огт чиглэсэнгүй. Зөвхөн халамжийг хавтгайруулжээ.

-Хавтгайрсан халамжид чиглэж төсвийг оруулж ирсэн гэж байна. Халамжийн бодлого манайд гаарч байгаа талаар шүүмжлэл нэлээд явж харагдсан?

-Халамжийг МАН санал авдаг хэрэгсэл болгочихжээ. Хүнсний талоныг мянгат малчин хүн авч байна. Хүнсний талоныг өгөхдөө нам эвслээр нь ялгаж байна. Саналаа аль намд өгөхөөс нь шалтгаалж халамжийг тарааж байх жишээтэй. Энэ намар л гэхэд төмс ногоогоо хураагаад өөрсдөө ав гэхэд авах хүмүүс олдохгүй байна. Ажил болж ургуулсан төмс ногоо талбай дээрээ хэнд ч хэрэггүй болоод л үлдэж байна. Халамж очих ёстой хүндээ, зорилтот хэсэгтээ хүрдэггүй. Хүүхдийн мөнгийг АН анх санаачилсан. Бид үүнийг халамж гэж үздэггүй. Уул уурхайгаас орж ирсэн баялгийг иргэддээ тэгш хуваарилж, үүнийг ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг. Харин МАН хэмжээг нь нэмэгдүүлж, санал авахын төлөө хэсэгхэн зуур хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон. Гэхдээ ирэх оны зургадугаар сар хүртэл 100 мянган төгрөгийг олгоно. Энэ нь сонгуульд санал авахын л төлөө юм. Хэрэгцээ нь дуусахаар харьцаа дуусч байгаа нь энэ.

-Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх хуулийн төслийг АН-ын бүлэг санаачлан өргөн барьсан. Цагаан суваргын ордыг санхүүжилтийн гол эх үүсвэр болгоно гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Энэ бол ахмадуудад маш хэрэгтэй хуулийн төсөл. Доод хэмжээ гэдэг нь 500 мянган төгрөгөөс дээш байхаар хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төслийг санаачлах болсон зорилго ойлгомжтой. Өнөөдөр 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр амьжиргаанд хаанаа ч хүрдэггүй. Шаардлагатай эмээ ч авч чадахгүй байна. Захиргаадалт социализмын үед ажиллаж байсан ахмадуудынхаа тэтгэврийг 500 мянган төгрөг болгох ёстой. Ахмадуудын амьжиргаа сувилгаанд хүрэлцэхгүй ч гэсэн ханшны уналттай дүйцүүлэн нэмэх ёстой биз дээ. Эх үүсвэр нь Цагаан суварга байх ёстой гэж манай зарим нэг УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар үзэж байгаа юм билээ. Миний хувьд эсрэг байр суурьтай байгаа. Хувийн хэвшил хуулийн дагуу ажлаа хийж байхад төр засаг оролцох шаардлагагүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Энэ зэргийн тэтгэврийн эх үүсвэрийг Засгийн газар олох ёстой. Хийх ёстой л ажил нь.

-Монгол Улсын Их Хурлын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. Энэ хуулиар АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж чуулганы хуралдаанд долоо хоног суух эрхээ хасуулсан байдаг. Энэ хууль сөрөг хүчний дуу хоолойг хаах хэрэгсэл болоод байна уу гэх шүүмжлэл яваад байх юм?

-Сөрөг хүчний байтугай ард түмний дуу хоолойг хааж байгаа хэлбэр. УИХ-ын гишүүд ард түмнээ төлөөлж УИХ-д сууж байгаа. Тухайн хүний амыг барьж, хааж байгаа юм биш шүү дээ. Энэ хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна. Үг хэлэх эрх чөлөөг хааж байна. Хурал даргалж байгаа хүн өөрийнхөө үзэмжээр хэн нэг гишүүний үг хэлэх эрхийг ялгаж салгаж хязгаарлана гэдэг байж болохгүй зүйл. Тэр хүн шүүх биш. Хурал даргалж байгаа хүн хэлж байгаа үгийг нь ойлгохгүй байж болно. Бусад нь ойлгож болно. Коммунист дарангуйлалтай улс орнуудад ийм байдаг байх.

-Саяхан Засгийн газрын 100 хоног болж өнгөрсөн. Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?

-Энэ удаагийн Засгийн газрыг хурдан байгуулж ажилд нь оруулсан. Цар тахлын үед Засгийн газар шуурхай, сайн чадварлаг ажиллах шаардлагатай. Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагнадаг. Үүнээс энэ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн дүр зураг харагддаг. Миний харж байгаагаар гараа нь их сайнгүй, хийсэн хэлэх зүйл багатай юм шиг байна. Засгийн газрын нэг сайдад бид ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Ардчилсан оронд хүүхдээ сургуульд нь албаны машинаар хүргэсэн сайд огцорч байна. Түүнийг нийгэм нь шаардаж байдаг. Улс орон ийм их өртэй байхад төрийн өмчит компанийн үйлдвэр эрхэлсэн захирал компанийнхаа данснаас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж байгаа нь ёс зүйгүй юм. Үүний дараа энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч мөнгөө буцааж хийсэн байна лээ. Ёс зүйгүй хүнээр сайд хийлгэх нь хэр зөв бэ. Бид ардчилсан улс оронд амьдарч байгаа л юм бол ёс зүйтэй байх ёстой. Тэр тусмаа Засгийн газрын сайд нь. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн нь танхимын гишүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээдэг болсон. Засгийн газрын тэргүүн нь цаашилбал хариуцлага хүлээх ёстой. Энэ тал дээр Төрийн өмчийн хороо, Засгийн газар нь ямар ч тайлбар өгөхгүй байна. Монголын ард түмнийг үл тоож байгаагийн илрэл. Ард түмний саналаар ажил хийх гэж л эрх мэдэлтэй болж байгаа шүү дээ. Сайд дарга нар, болон төрийн албаны хэлтсийн даргаас дээших албан хаагчдын хүүхдүүд төрийн сургуульд суралцах ёстой. Тэгж байж дунд сургуулиуд сайжирна. Хотын төвөөр байгаа бүх цэцэрлэгийг төлбөртэй болгож түгжрэл, шаардлагагүй халамжийг багасгах хэрэгтэй. Бид цар тахлын үед эдийн засгаа алдчихлаа. Нийслэлд утаа, түгжрэлийн асуудал аюулын дохио боллоо. Би чуулганы хуралдаан дээр ургийн эндэгдлийн асуудлыг хөндсөн. Энэ талаар цаашид анхаараад явах байлгүй. Яндан хөөлөгчийн мэргэжил гаргасан гээд бахархаад байх юм. Энэ бахархах зүйл мөн юм уу. МАН халамжийг хавтгайруулж, бодлого нь оновчгүй байгаагаас улс орныг мухардалд оруулж байна.

-Энэ удаагийн УИХ-д АН хэр хүчтэй сөрөг хүчин байж чадах бол?

-АН бол үзэл бодол итгэл үнэмшилдээ үнэнч, үг хэлэх, эрх чөлөө эвлэлдэн нэгдэх, чөлөөт зах зээл, хувийн өмчийг зөв гэж үздэг нам. УИХ-д хэдэн гишүүнтэй байх нь асуудал биш. Бид зөвийг дэмждэг, бурууг засдаг, асуудлыг шийддэг сөрөг хүчин байх болно. Саяхан гэхэд шилэн дансны хуулийг сайжруулан өргөн барихаар болсон.

-АН хоёр удаагийн УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон. Одоо удахгүй намын даргаа сонгоно. Ямар хүн сонгогдох бол?

-АН бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах, хөгжилтэй улс орон болохын баталгаа гэж үздэг. АН хүндэрвэл улс орон хүндрэх болов уу. Тусгаар тогтнолоос эхлээд бүх зүйл нь хуучин шигээ бусад улсын хараат болох магадлал маш өндөр. АН-ыг алга болчихоосой гэдэг эх оронч монгол хүн байхгүй байх. АН-д ардчилсан үзэл бодолдоо үнэнч хүмүүс олон бий. Бид гадны захиалгаар байгуулагдсан нам биш ээ. Ардчиллыг цааш нь зөвөөр үлгэрлээд авч явах хүмүүс нь залгамжлаад гараад ирэх байх. Ардчилалд монгол хүн дургүйдээ УИХ-ын сонгуульд АН унаад байгаа юм биш. АН-ыг удирдаж байсан хүмүүсийн буруу бодлогоос болон зориудаар гадна дотроос нь унагааж байгаа юм. Гэхдээ АН-ын үзэл бодол итгэл үнэмшил байгаа цагт үнсэн дээрээс нисдэг үлгэрийн галт шувуу шиг босоод ирнэ. АН бүдгэрвэл Монгол Улсын ирээдүй их бүрхэг байна гэж боддог. Нам гэдэг байнга шинэчлэгдэж явах ёстой. Тиймээс АН-д өнөөдөр шинэчлэл хэрэгтэй. АН үргэлж ард түмэн, улс орныхоо төлөө ажилласаар ирсэн. Гэхдээ үүнийг нь харлуулж бүдгэрүүлж байдагт харамсдаг. АН шиг нам болоход дор хаяж өнгөрсөн үе шиг ардчиллын 30 жил хэрэгтэй. АН-ыг унагасан хүмүүс эргээд аврагчийн дүрээр гарч ирж байна. Бид ой санамжаа алдсан улсууд биш. Энэ бүхнийг олон түмэн ойлгох нь цаг хугацааны л асуудал.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

DvscmeaCt [178.159.37.128] 2020-12-01 04:53:42

custom paper writing service grammar help all college application essays

Fnsbboort [178.159.37.28] 2020-11-30 17:53:31

algebra 1 homework 5 homework stress essay lit review

Fsfboort [178.159.37.34] 2020-11-30 09:17:00

good college essay starters pay someone to do my homework for me university personal statement

Fnrdboort [178.159.37.86] 2020-11-29 11:06:42

viagra by pills super viagra online viagra and dapoxetine with

JgscSwada [178.159.37.125] 2020-11-29 06:41:23

research articles college essays common app homework helpers physics

Kbrgcory [178.159.37.125] 2020-11-27 13:32:20

female viagra buy buy viagra online prices can you buy viagra over the counter in us

FdbvmeaCt [178.159.37.128] 2020-11-27 02:33:07

where can i buy viagra online in india cheapest generic viagra online 150 mg viagra

Fbsbboort [178.159.37.28] 2020-11-26 18:07:59

viagra dose rxlist where do you get viagra in ireland reason viagra doesn't work

DbsfmeaCt [178.159.37.128] 2020-11-26 01:39:40

female viagra capsule over the counter viagra in usa pharmacy viagra uk

Fnrhboort [178.159.37.86] 2020-11-25 04:53:52

viagra in dubai viagra for premature ejaculation in singapore where to buy viagra

зочин [202.9.46.253] 2020-11-22 16:11:07

Муу болгон та нараас эхтэй шүүмжилж цэцэрхэхийн оронд зөвлөж бодол санаа алдаа оноогоо ил тод хааж боолгүй хуваалцаж харилсан ойлголцож хамтран ажиллах хамгаас үнэтэй бол уу зөвийг мушгин гуйвуулдаг арга явуургүй эв нэгдэл чухал,

JsweSwada [178.159.37.125] 2020-11-21 05:32:38

viagra 2019 canadian drugstore viagra online sildenafil pills 100mg

Fbsgboort [178.159.37.28] 2020-11-21 04:14:13

recensioni sul viagra consecuencias de tomar el viagra riesgos por usar viagra

Fevbboort [178.159.37.86] 2020-11-20 16:56:50

viagra for sale in seattle wa. https://wowviaprice.com buying viagra without a perscription

Kmrfcory [178.159.37.125] 2020-11-19 17:17:06

viagra chi l'ha provato https://purevigra.com pfizer viagra discovery

FrbhmeaCt [178.159.37.128] 2020-11-19 05:30:20

viagra on line https://paradiseviagira.com/ viagra jelly america

Fhsbboort [178.159.37.28] 2020-11-18 17:02:51

wie wirkt viagra im körper https://buybuyviamen.com/ viagra sale online

DevkmeaCt [178.159.37.128] 2020-11-18 04:46:18

buying viagra without a perscription generic viagra best price viagra online sales

АХМАДУУДААС [150.129.143.159] 2020-11-16 10:56:26

КОРОНАВИРУС ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН ЭНЭ ХҮНД ӨДРҮҮДЭД АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА АА. ХҮНСНИЙ ЮМ ИХ ҮНЭТЭЙ БАЙНА ЕР НЬ ХУУЧИН Ч ГЭСЭН ҮНЭТЭЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ БАС ДЭЭР НЬ ЭМ ЭМЧИЛГЭЭ ҮНЭТЭЙ БАЙНА ТИЙМЭЭС АХМАДУУДЫГ НЭН ТҮРҮҮНД АНХААРМААР БАЙНА: АРДЧИЛСАН НАМ АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 500 000 БОЛГОНО ГЭЖ САНАЛ ГАРГАЖ БАЙГААД ИХ БАЯРЛАЖ БАЙНА АХМАДУУДАА ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХАРМЖ ДЭМЖМЭЭР БАЙНА АА

Fevbboort [178.159.37.86] 2020-11-16 10:02:22

how can i get free viagra generic viagra online cheapest pharmacy gold coast viagra

JivhSwada [178.159.37.125] 2020-11-16 04:23:43

viagra uberlandia how many mg of viagra to take can you take 2 viagra 50mg

Бидон [202.126.89.33] 2020-11-15 11:10:31

ЧИ. НАМАА БОДОЖ БИ ЗҮГЭЭР БАЙГААГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ ГЭЖ ДЭМИЙ ЮМ ЯРЬЖ ТҮМЭНД ХАРААЛГАЖ ЯАХ НЬ ВЭ ЧАМАЙГ ЭНЭ ТОЛГОЙ ЗӨВ ХЭРЭГЛЭЭСЭЭ ГЭЖ ХАРАМСАХ ЮМ

Зочин [192.82.67.110] 2020-11-15 10:07:47

Tanai namiin surhii ni haana bna. Tsuunh bolchood olon yum dongodood suuj bgan bj. Zugeer duugui l humuusiin ajliig hiilge. Ta nart taalagdah albagui. Ene hetsuu ued ta nar olonh bsan bol chadah u, chadahgui sh de

нээрээ 40 бидон шиг нөхөр байнаа, [64.119.24.177] 2020-11-15 08:28:21

уг нь халамж хавтгайраад байгаа нь үнэн шүү ,л хийх хүн олдохоо больсоон,4 хүүхэдтэй хүн цайны газар ажиллаж байгаад хүүхдийн мөнгө 100000 болонгуут шууд ажлаасаа гарч байгаа юм даа,халамж хүрэх ёстой хүндээ очиж байвал болж байнаа,халамжийн хүнсээ авах гээд баахан машин унасан гарууд очдог шүү дээ

JildSwada [178.159.37.125] 2020-11-15 05:41:34

free viagra sample packs can i take valium and viagra together viagra en hartaanval

Зочин [150.129.142.210] 2020-11-14 09:50:27

ХАЛАМЖ БОЛГОЖ БИДОН ТАРААЖ ЯВСАНАА ЮУ ГЭХ ГЭЭД БАЙНА АА !! АН ЭНЭ 30 ЖИЛД ЮУ БYТЭЭСЭН БЭ ?

zochin [202.9.46.47] 2020-11-14 09:45:15

bidonii khulgaich..

Зочин [103.26.194.223] 2020-11-14 08:59:44

АН бол Монгол улсыг хуйвалдан дээрэмдсэн луйварчдын бүлэглэл

ард [107.167.108.241] 2020-11-14 01:53:30

халамж буруугүй

иргэн [107.167.109.136] 2020-11-14 01:42:04

монгол улс хулгайч дээрэмчидээс салмаар бна

Зочин [124.158.82.120] 2020-11-13 21:02:59

Ээ та зүгээр л дуугуй улс яаж удирддагийг харж сурч аваад байжий. Нэг өдөр олонхи болох ч юм билүү тэр болтол суралц

Зочин [172.58.141.130] 2020-11-14 02:44:57

Yag unen suraltsaad baij bai!

Зочин [66.181.185.104] 2020-11-13 19:29:01

АН-н бас нэг гамшиг! ханиад хавтгайраасай гэж баярлалдаад дуу шуу орчихсон хачин байнаа! та нар. Бадарчингууд баярлах болоогvй ээ! Бид давж л таараа!!!

hm [202.55.188.101] 2020-11-13 17:13:50

uls oron iim nohtsol baidald bhd naad heruulee boliochee tur aznaach

irgen [202.55.188.101] 2020-11-13 17:12:16

AH iin hulgaichuudaas mongoo lab avah yumsan mgl uls

zochin [202.9.46.208] 2020-11-13 16:55:59

muu teneg khar khulgaich.

Зочин [103.10.22.39] 2020-11-13 15:57:24

Энэ хүн шиг 1 тэрбум төг.ын бидон тарааж ард түмэнээ аюулаас аварсан гишүүн байна уу?!?байхгүй шүү дээ.

Баасансүрэн [202.126.88.216] 2020-11-14 07:03:55

Эрүүл урт наслахад жижиг юм шиг боловч өндөр ач холбогдолтой арга хэмжэ авчээ

Зочин [192.82.73.209] 2020-11-13 22:50:47

Бидонтойгоо таарсан түмпэн байнадаа чи

Зочин [43.242.243.80] 2020-11-13 15:52:33

Энэ хөлдүү донгосч л байвал мундаг гэж ойлгожээ.

Зочин [192.82.73.209] 2020-11-13 15:32:25

Энэ ёстой жинхэнэ хөлдүү тэнэг гар шүү, ийм хүн л гишүүн болчихоор сонгосон тойргийнхон нь хэн болох уу нөгөө хар масс гэдэг нь үү!, хэрүүл хийж юм шүүмжлэхээс өөр энэ мулгууд чадвар алга. Ийм нөхдүүдийг эргүүлэн татах хэрэгтэй

Зочин [202.9.40.55] 2020-11-13 15:09:13

Хөлдүү тэнэг хол очиж хуц

tumur [103.140.11.2] 2020-11-13 14:56:34

49-bidon chi buu xuts

Иргэн [202.126.88.132] 2020-11-13 14:24:39

Энэ Битон ГАНБАТ угаасаа толгой муутай юм болохоор халамж гэж ярихаас өөр ярианы сэдэв олж чадахгүй их зовж байнаа зайлуул өөр ярих юм олж өгч туслаач тойргийхон нь. Ийм юмыг сонгож л байдаг.

Зочин [150.129.140.52] 2020-11-13 14:12:58

МАН ыг өөрчлөхгүйгээр монгол улс сэргэхгүй хөгжихгүй

хуруугаа хөдөлгө [183.177.99.230] 2020-11-13 13:55:54

Худлаа солиорох оо боль цаг чинь биш харин ч тэр халамж чинь энэ хүнд цагт хүмүүст хэрэг болж байна. АНынхаан худлаа хүшгируулах гэж оролдохынхоо оронд хүнд тустай ажил хий хошуугаараа биү хуруу гараа хөдөлгө.

зочин [66.181.186.155] 2020-11-13 13:49:18

Албан тушаалаа ашиглаж мөнгө иддэг дарга нарыг бүх шатанд зогсоож чадвал монголын эдийн засаг сэпхийгээд л босоод ирнэ.

Зочин [202.126.88.216] 2020-11-14 07:06:52

Амин цэг шүү

Иргэн [66.181.160.5] 2020-11-13 13:28:08

Ичих нүүргүй хөлдүү гонбоо болйо далд ор

Зочин [64.119.26.172] 2020-11-13 14:00:49

Ардчлллаар амьсгалж чадахгүй бол дуугай бай!

Хуц [202.179.21.239] 2020-11-13 13:24:08

Халамжийг иргэдэд олгох естой. Улс төрчид төсвөөс идэхээ больчих. Эрх баригчид шуналаа татаад халамжийг ард иргэдэд хавтгайруулаад олго. Иргэн бүрт сард 2 сая төгрөг өг.

Зочин [202.9.46.20] 2020-11-13 13:09:53

Hunee halamjlah zov , Harin avilgachidiig bish huuhuud bolon baga orlogotoi humuusee demjiij baij niigmiig eruuljuulne , Baruuny hogjingui ornuu hurtel orgon hureetei halamjiin bodlgoti baidag um shuu heden ylsch torch humuus huul bussar hden zuun ter bumaar idej baij heehen togrogiig ard tumnee huuhee halamjilan ogogod baiag um be

МЭДРЭЛ [66.181.179.30] 2020-11-13 12:54:31

Мөнгө өгөхгүй бол өгсөнгүй өөрсдөө идэх гэлээ гэнэ өгөхөөр оновчгүй ажил хийлээ гэнэ яах ёстой юм вэ? чамаас бидон худалдаж аваад тараах ёстой юмуу амаа хамхиад суу битгий шүлсээ үсэргэж короно тараах гээд бай жингийн цуваа явдагаараа явж жингэр нохой хуцдагаараа хуцна Ганбатад зориулав.

Зочин [103.229.122.86] 2020-11-13 14:18:17

үнэн үг сонсож сур. халамж мухардалд орсон. яг шаардлагатай иргэнд бага мөнгө өгч байгаа хэт олон төрлөөр бага мөнгө олгож байгаа нийт дүн нь их болсон. жнь МАН ын цалинтай ээж байна 50 мян төгрөгөө цалин гэхээр яахав дээ нялх хүүхэдтэй эх бүтэн 30 хоногт 50 мян төгрөгөөр амьдрах уу

bidon [202.9.40.86] 2020-11-13 12:44:59

Ene erguu odoo bolio.

Зочин [202.126.88.215] 2020-11-13 12:32:50

Наад улс төрөө одоо болиочээ

Зочин [103.229.122.86] 2020-11-13 14:19:04

үнэн үг хэлэхээр улс төр гэхээ болио

Зочин [192.82.64.248] 2020-11-13 13:08:46

яг үнэн

Жак [64.119.27.121] 2020-11-13 12:28:39

Яг зөв би чамайг бидон Ганбаа биш Python Ганбаа гэж нэрлэе

Зочин [172.58.141.130] 2020-11-14 02:48:00

Kkk ha ha ha wow yag daa

Зочин [150.129.140.60] 2020-11-13 12:25:39

Unen

zochin [77.73.66.101] 2020-11-13 12:24:56

Хутган үймүүлэгч, худлаа сенсаацлагч, толгой хоосон энэ хүн, их хөрөнгөтэй баян хүн байх даа. Баян хүн бачтай гэж юутай үнэн үг вэ?

Зочин [192.82.68.229] 2020-11-13 18:37:34

76 дотроос хамгийн мунхаг нь энэ хүн ажээ.

ж.онгар [202.179.21.226] 2020-11-13 12:19:38

Үнэн, оновчтой, тодорхой санал гаргасан эрхэмГанбат гишүүнд баярлалаа, Амжилт, урагшаа

Zochin [122.201.24.8] 2020-11-13 12:17:26

Улс орныг буруу тийш хөтлөгч үймүүлэгч . Яана даа. Бас том дарга.

Зочин [202.21.109.91] 2020-11-14 08:34:38

наад 2 хацартаа чихсэн 40 ын бетоноо аваач

66 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
66 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.