ХААН Банк зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг цахимаар шийдвэрлэж байна
“Засгийн газрын 2020 оны 11-р сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Ковид 19”-ийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 11-р сарын 1-нээс 2021 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан билээ. ХААН Банк цар тахлын хүнд үед харилцагчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор харилцагчдын зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, эргэн төлөлт хойшлуулах хүсэлтийг өнгөрсөн хавраас цахимаар хүлээн авч, шийдвэрлэж ирсэн. Энэхүү ажил одоо ч үргэлжилж байгааг харилцагчдадаа дуулгая.
Харилцагч та ипотекийн болон бусад төрлийн зээлдээ өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаа бол ЭНД дарж, холбогдох мэдээллүүдээ бөглөн илгээх боломжтой.
Харин харилцагч та аливаа байгууллагыг төлөөлж буй бол байгууллагын зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ www.khanbank.com цахим хаягт байршуулсан гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах маягтыг ЭНД дарж татан авч, зааврын дагуу бөглөн corporatehelp@khanbank.com цахим шуудангаар илгээнэ үү.
Харилцагч та зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргахдаа аль болох банкнаас гаргасан маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн цахим шуудангаар илгээвэл судлан шийдвэр гаргах, хариу мэдэгдэх хугацаа хэмнэгдэх юм.
Хэрэв та хүсэлтээ цахимаар өгөх боломжгүй бол ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн лавлах 1800-1917 дугаарын утсанд хандан овог нэр, регистрийн дугаар дансны мэдээлэл, зээлийн төрөл, утасны дугаараа бүртгүүлэн хүсэлтээ өгч болно.
Банкны зүгээс энэ цаг үед харилцагчдаа дэмжсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ зохих журмын дагуу таны ирүүлсэн хүсэлтийг судалсны үндсэн дээр шийдвэрлэж тантай эргэн холбогдох тул та бүхнийг ойлгон хүлээн авч, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
ХААН Банк хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, харилцагчдынхаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс зөвхөн зээлийн гэрээ байгуулсан тухайн харилцагчтай харилцах тул гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр, бизнесийн болон хувийн нууцлалаа сайтар ханган болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг эрхэм харилцагч танд зөвлөж байна.
Гэрээсээ гаралгүй ганцхан маягт бөглөн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ гаргаарай.
У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход онцгой анхаарч, хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлах ёстой
Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар тохиролцох уу
Зеленский: Трамп, Путин нартай 'ямар нэгэн нөхцөлгүйгээр' уулзахад бэлэн ч Москва руу явмааргүй байна
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
Украины кино найруулагч Сенцов Зэвсэгт хүчний батальоны захирагч болжээ
Зеленскийг Трампыг хөнөөх оролдлого, Киркийн аллагад оролцсон гэв
Ц.Туваан: Ерөнхийлөгч байсан хүн хил холболтын гэрээг санаатайгаар мушгин гуйвуулах нь Монгол Улсаа хорлож байгаа үйлдэл
Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ
Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно