Халдвар авсан 37 настай эмэгтэй нь Хан-Уул дүүргийн "Буянт-Ухаа-2" хороололд оршин суудаг аж
П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Уушигны тасагт хэвтэн эмчлүүлж байсан 37 настай эмэгтэй коронавирусний халдвартай болох нь тогтоогджээ. Тэрбээр өнгөрсөн лхагва /2020.11.18/ гарагт амьсгалын замын дутагдал гэх оноштойгоор тус эмнэлэгт хэвтжээ.
Тухайн эмэгтэйн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд ХӨСҮТ-д шилжүүлэн эмчилж байна. Мөн Уушигны тасгийг битүүмжлэн улсын III төв эмнэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр 37 настай эмэгтэй нь Хан-Уул дүүргийн "Буянт-Ухаа-2" хороололд оршин суудаг аж.
Дээрх тохиолдол нь ЭМЯ-наас зарласан өчигдөр оройн 17 цагаас хойш нийслэлд батлагдсан 15 тохиолдолд багтаж байгаа юм.

























































.jpg)







.jpg)


.jpg)


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон
Хуульч О.Билгүүн: Иргэн худал мэдээлэл тараасан постоо устгасан ч нөгөө талд нэр төрөө сэргээлгэх боломжтой