Хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдаалж байжээ

Aдмин / Хууль

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгж байгууллагад хийгдэж буй хяналт шалгалт үргэлжилж байна. Нийслэлийн 9 дүүргийн 140 хороонд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас 2020 оны арваннэгдүгээр сарын 15-23-ны өдрүүдэд 4069 объектыг хяналт шалгалтанд хамрууллаа. Үүнээс хүнсний худалдааны газар-3954, хүнсний үйлдвэр цех- 115 байна. Шалгалтаар нийт 3641 зөрчил илрүүлж 76.1 хувийг арилгууллаа.

Хяналт шалгалтын явцад үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халуун үзсэн боловч бүртгэл хөтлөөгүй, үйлчлүүлэгчдийг хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх санамж байршуулаагүй зэрэг дутагдлыг газар дээр нь арилгуулж, халуун хэмжигч,гар ариутгагч бодис байрлуулж бүртгэл хөтөлж хэвших талаар зөвлөгөө өглөө. Гэр хорооллын хүнсний дэлгүүр, хүнсний мухлагуудад халуун хэмжигч багаж олдохгүй байгаа шалтгаанаар үйлчлүүлэгчийн халуун хэмжиж бүртгэл хөтлөх зөрчил арилахгүй байна.

Шалгалтаар напелион, тараг, иогурт, өндөг, хиам зэрэг хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил илэрч байна. Иймд 239 нэр төрлийн 1069 ш, 13кг түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгууллаа. Шалгалтын явцад архи, согтууруулах ундаа худалдаалсан зөрчил илрээгүй. Иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хадгалалтын горим, хугацаа, хаяг шошгыг сайтар үзэж, худалдан авахыг зөвлөж байна. Хяналт, шалгалт үргэлжилж байна.


Сэтгэгдэл

зочин [115.65.47.30] 2020-11-25 15:18:18

Хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн Монголд зөндөө байдаг биз дээ? Ялангуяа чихэр шоколад, жигнэмэг, вафли, иогурт, өндөг, хиам, боловсруулсан мах, нөөшилсөн лаазалсан мах загас ногоо, жимсний чанамал, шүүс, ундаа, бялуу, пирог, сүү,гээд зөндөө биз дээ?

Зочин [103.57.93.96] 2020-11-25 01:24:07

Том супер маркетуудаа шалга байгаа үнээсээ касан дээр зөрж гардаг үнийн луйвар гаарч мэргэшиж бнашүү

Зочин [66.181.169.162] 2020-11-25 08:17:45

Энэ бол луйвар биш. Хүмүүсийн механик алдаанаас болдог. Ойлголтоо зөв болго. Үнэгүй жижиг Түц дэлгүүрээс хэлсэн үнээр нь худалдаад л аваад явдаг биз дээ. Тэнд бол дуртай үнээрээ л зардаг .


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.