Цагааннуур боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоолоо
Улсын Онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж, боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоож, тэмдэгжүүлэв. Тус боомтоор ОХУ-аас шатахууны тээвэрлэлт хийгдэж байгаа бөгөөд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх болон одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцаж халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
Мөн боомтод үйл ажиллагаа явуулж буй албан хаагчид дасгал сургуулилт зохион байгуулж улсын хилээр нэвтэрсэн ирсэн тээврийн хэрэгслийн жолоочийн шинжилгээний бичгийг шалгах, биеийн байдлыг ажиглах, өвчтэй, сэжигтэй тохиолдол бүрт авах арга хэмжээ, бэлэн байдлыг шалгав. Сургуулилтын явцад гаргасан алдаа дутагдлуудыг газар дээр нь засуулж, албан хаагч нарт хувийн хамгаалах хувцас өмсөх, тайлах дараалал болон халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Энэ үеэр Цагааннуур боомтод “Тандалт судалгааны байр” хүлээлгэн өгсөн бөгөөд тус байранд хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тээврийн хэрэгслийн жолооч нарын биеийн байдлыг ажиглах, халууныг хэмжих, тандалт судалгаа авах, гадаад паспорт болон техникийн паспортыг ариутгах үйл ажиллагааг явуулж байна. Тус байрыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүсэлтээр орон нутгийн санхүүжилтээр шийдвэрлэн хүлээлгэн өгчээ.



























































.jpg)







.jpg)


.jpg)


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
С.Амарсайхан: Шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайдад ажлын амжилт хүсье
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, бизнесийн орчныг хөнгөвчлөх, зөвшөөрлийн шинэчлэлийг эрчимжүүлэхээр тогтлоо
Шөнийн марафоны үеэр зам хаах байршил
Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон
И.Балжинням: Манай улсын эмийн компаниуд гадаад захиалгынхаа 20-30 хувийг л авдаг