Сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр худалдана

Aдмин / Хууль

Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч байна

Үүнд:

1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021 оны 04-р сарын 1 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4 мянган тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.

2. 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ.

3. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Торгууль, алдангиас 2021.07.01 хүртэл чөлөөлөхөөр төсөлд тусгалаа.

4. “Ковид-19” цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.

5. Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.234] 2020-12-02 11:00:06

Гэр хороололд баячууд бас байдаг юм шүү

Зочин [202.126.90.57] 2020-12-02 14:24:33

o

MOGEUH [202.9.46.140] 2020-12-02 09:04:14

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

zochin [202.126.89.189] 2020-12-02 08:32:00

Гэр хороололд ядуу нь амьдардаг гэж ойлгоод,тэтгээд байдаг . байрныхаар гэр хорооллын шөнийн тэглэсэн цахилгааны төлбөрийн хагасыг төлүүлдэг байх.Маш их нэмэгдэл авах юм.Сэргээгдэх эрчим хүч ч гэх мэт.Энийг анхаар!!!!Байртай бол халамж цаашаа?????Энэ зөв бодлого уу?

Зочин [103.26.194.223] 2020-12-02 08:27:06

За Ерөнхий сайд минь энэ чинь л бидэнд хэрэгтэй ганц зөв арга хэмжээ байна, баярлалаа, энэ эзнээ олжээ, баян ядуугүй өрх бүрт хавтгайруулан 1 сая төгрөгийг өгснөөс хамаагүй дээр, ядарснуудаар далимдуулж, дундчууд, чинээлэгүүд бас 1 сая төг цохьчих гэж их мэрийж байх шиг байна, тэр хэрэггүй шүү

эрчим хүчний хүн. [66.181.190.174] 2020-12-02 06:56:24

Тогны мөнгө тогны мөнгө гээл үхчихгээд байдаг гаруудад хэлэхэд та нар дэлхийд хамгийн хямдхан тог хэрэглэдэг гэдгээ мэдээд авчих. 15н мянган төгрөг тогонд өгч чадахгүйн бол лаа асаагаад нүүрсээ түлээд сууж бай чи. Утасны мөнгө болохоор 30 40н мянгыг асуудалгүй төлөөл ярьдаг биздээ. Ний нуугүй хэлэхэд тоггүй бол чи үхнэ утасаар ярихгүй бол чи яах ч үгүй шүү үхэрнүүд минь.

ZOVHIN [66.181.161.25] 2020-12-02 05:18:31

засгийн газар уок бололцооны хэрээр сайн ажиллаж бна.Манай улсад бүх зүйлд төр буруутай, төр хариуцлаггүй гэсэн хандлага хэт туйлширчээ.Ажил зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлж чададгүй.Мөнгөний сураг гарвал зохион байгуулалттайгаар сүрэглэн сошиалаар сэвнэ.Үүнийг нь их хурлын овилго муутай гишүүд төрийн ордонд сонгогчдодоо хайртай болох гэж том дууграна.Мөнгө хэрэгтэй г ойлгож байна.Гэхдээ юманд хэмжээ бий.Бидний мөнгө шүтсэн хүн сүрэг болсныг далимдуулан мөнгийг шөнө зүүдэлж маргааш нь олон нийтэд зарлаж түүгээрээ дөрөөлж өндөр босготой төрийн сэнтийд залрах замаа засдаг улс төрчид олон болсон бна.Энэ хүнд үед засгийн газраас авсан дараах арга хэмжээг маш зөв болсон гэж үзэж байна.1.Хүүхдийн мөнгө.Гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээ.Халамжийн нэмэгдэл,Сайжруулсан түлшний хямдрал,Гадаадаас татсан иргэд,Хөл хорио тогтоосон.ГЭХ МЭТ.Засгийн газарт талархал илэрхийлье

Mai salaavch [192.82.67.210] 2020-12-02 16:00:24

bitgii shaaa muu guluguu

Зочин [64.119.24.117] 2020-12-02 07:21:46

МАНгар

Иргэн [202.9.46.84] 2020-12-02 05:04:41

Гэр хорооллынхон,,малчид л гэх байрны хүмүүст хөнгөлөлт яагаад үзүүлдэггүй юм бэ харин утаа гаргахгүй агаар бохирдуулаагүйн урамшуулал өгмөөр юм

Зочин [64.119.24.117] 2020-12-02 07:22:24

Харин тийн

Зочин [122.201.21.208] 2020-12-02 04:43:54

духлаа цаашаа, тогны мөнгийн 2 дахин нэмчээд.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.