Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчийн хоригоос авах саналууд их байна. Л.Болд зөвлөхийн хэлснээр сануулга гэж хүлээн аваад тогтоол гаргая

Aдмин / Хууль

УИХ-ын ээлжит чуулган Ерөнхийлөгчийн 2021 оны Төсвийн тухай хууль болон дагалдан батлагддсан хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүдийн хэлснийг онцлон хүргэе.


Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчийн хориг дээр авчихмаар ажил хэрэгч саналууд бий. Л.Болд зөвлөх Ерөнхийлөгчийн хоригийг хориг биш сануулга гэлээ. Тэгвэл бид сануулга гэж хүлээж авъя. Төсөв батлагдсаны дараа төсөв хэрэгжүүлэх тогтоол гардаг. Тиймээс хоёр тогтоол дээр сануулгад орсон саналуудыг тусгаад өгөх боломж нь байна.

Бүгдээрээ цаг хугацаа алдахгүй шийдэл яръя. Тэгэхгүй бол иргэдээ баярлуулан гомдоодог нөхцөл байдал үүссээд байна. Цаашид авч хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагаагаа маш нарийн судлалж байж гаргамаар байгааг хэлэх хэрэгтэй.

Төрийн сан чинь өөрөө хоосон. 2.1 их наядын алдагдалтай төсөв баталсан. Авдар нь хоосон. Дээр нь цоорхой. Гэхдээ авдрын ёроолд атга гурил бий.

Засгийн газар тусгай сангуудтай. Тухайлбал, НДС-ийн гүйцэтгэл ирчихсэн байна. Үйлдвэрийн ослоос шалтгаалх өвчний даатгалд 131 тэрбум төгрөг байна. Ажилгүйдлийн даатгалд 24 тэрбум гээд нийт 200 гаруй тэрбум төгрөг байна. Энэ мөнгө бол төрийн мөнгө биш даатгуулагчдын мөнгө. Тиймээс энэ мөнгийг нэгтгээд ажлын байр, орлогоо алдах гээд байгаа нөхцөл байдалдаа тааруулж арга хэмжээ авах хэрэгтэй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.