Орон нутаг явах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдаж эхэллээ

Aдмин / Хууль

Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй бүх аймаг руу буцах МУИС-ийн оюутнуудыг өнөөдөр өглөө 8.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулж байна.

Анхаарах зүйлс:

Зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. Хуваарийн дагуу энэ өдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй.

Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.

Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.

Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө.

Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг МУИС-ийн захиргаанаас анхааруулж байна.

Дотуур байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах аж.

PCR шинжилгээ хийх дүүрэг, сургуулийн байршил

Дүүрэг Байршил
Хан-Уул дүүрэг
Хан-Уул 114-р сургууль
Хан-Уул 32-р сургууль
Хан-Уул 15-р сургууль
Хан-Уул 41-р сургууль
Баянгол дүүрэг
Баянгол 38-р сургууль
Баянгол 141-р сургууль
Чингэлтэй дүүрэг
Чингэлтэй 37-р сургууль
Чингэлтэй 39-р сургууль
Сүхбаатар дүүрэг
Сүхбаатар 31-р сургууль
Баянзүрх дүүрэг
Баянзүрх 87-р сургууль
Баянзүрх 102-р сургууль
Сонгинохайрхан дүүрэг
Сонгинохайрхан Өнөр цогцолбор сургууль
Сонгинохайрхан 67-р сургууль
Сонгинохайрхан 106-р сургууль


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.