Архангайгаас ирсэн эмэгтэйг харсаар байгаад үхүүллээ дээ
Энэ сарын 7-ны өдөр Архангайгаас ирсэн 58 настай эмэгтэй 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар нас барлаа. Түүний хэвтэж байсан машиныг тойроод эмнэлэг, цагдаа, хорио цээрийн алба... гээд ер нь Монголын төрийн олон албан хаагч байсан хэрнээ, хот руу оруулахгүй хашиж байгаад хотынхоо захад үхэхийг нь харав. Эмэгтэй амь тэмцээд байдаг, хажууд нь байсан хоёр хүүхэд бүлтгэнээд байдаг, урдаас нь “PCR-ийн шинжилгээний бичгээ эхлээд үзүүл” гээд нэхээд байдаг. Иймэрхүү байдалтай бүтэн шөнө тийчлээд өглөөний 6.00 цагт амьсгал хураажээ.
Ийм цаг үед хүнд өвчтэй хүн хот руу орох болвол ийм дамжлага баазаар дамжих ёстой юм байна. Эхлээд тэр хүн Нийслэлийн эрүүл мэндийн газар руу “Миний бие ийм хүнд байна, хот руу оруулна уу” гэсэн хүсэлтийг албан ёсоор хүргүүлнэ. Тэр хүн замдаа цус харваад ирсэн байсан ч ингэх ёстой гэнэ. Энэ хүсэлтийг нь Нийслэлийн ЭМГ-ын дарга нар үзээд дараахь нөхцөлийг шаардана. Нэгдүгээрт, голомтын бүс нутгаас ирж байгаа учраас зайлшгүй PCR шинжилгээ авах хэрэгтэйг. Хоёрдугаарт, хэрэв эрүүл мэндийн шалтгаанаар ирж байгаа бол холбогдох орон нутгаасаа заавал 13А маягт, эмнэлгээс явуулсан бичигтэй хамт байна. Гуравдугаарт, орон нутгийн эмч нь түүнийг заавал хүргэж авчрах ёстой. Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотод хүлээн авахыг зөвшөөрсөн бичигтэй байна. Архангайгаас ирж буй тэр эмэгтэйн бие замдаа гэнэт муудсан учир аль аль бичиг нь байсангүй. Гэвч тэр эмэгтэй эцсийн мөч хүртлээ их хотын хаяанаас тэмцсэн. Зөвшөөрөл ганц өгөх ёстой Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 11324207 гэдэг утас руу эхний удаад 10 гаруй удаа залгаад аваагүй. Тэгэхээр нь машин дотроо байсан эмээ уусан ч бүр дордохоор нь дахиад 20 гаруй удаа залгасан байна. Бүр муудаад байхаар нь дахиад зогсоо зайгүй залгаад байсан. Тэвдэж сандарсан хүмүүст тэрний тоо бол байхгүй. 60 орчим удаа залгасан гээд байгаагийн учир энэ. Юун 60 байхав дээ, дэргэд нь байсан хүний яриагаар бол 200 орчим удаа залгасан байсныг сүүлд утаснаас нь харж мэдсэн гэсэн байна лээ. Энэ олон дуудлагад нийслэлийн ЭМГазар нэг ч хариу өгөөгүй нь л маргаангүй үнэн. Эцэст тэр эмэгтэй нас барсан. Байдал үүгээр дуусаагүй, цогцосыг нь 22-ын товчоон дээр байлгаад байхаар нь хамт явсан хүмүүс нь “Одоо цогцосыг нь ядаж энд байлгамааргүй байна” гэжээ. Тэгсэн нийслэлийн ЭМГазраас “Одоо бол наад цогцосыг чинь УОК шийднэ, бид мэдэхгүй” гэжээ. Бид хийдгээ хийсэн гэдэг шиг хандлагаар...
Амь нас нь секундээр хэмжигдсэн тэр эмэгтэйтэй тэнд байсан бүх хүн зайнаас харьцсан, хөндий хандсан. Аминд тулсан үед амь нас аврах хууль л ганц үйлчилдэг байх ёстой. Бүх хууль, дүрэм журам, хорио цээрийн дэглэмийн үндсэн концепц энэ. Хүний амь насыг авран хамгаалахад оршино. Гэвч хатуу хөл хорионы энэ үед ийм үзэл санаа, хүмүүнлэг чанар алга. Байдал нэгэнт ийм байгаа үед энд нэг их том хууль дүрэм, хүмүүнлэг чанар яриад ч бас яахав. Зүгээр л өнөөдрийн Монголын төрийн бүх салбарын, бүх шатны ажилтан ажиллагсдын хулчгар байгааг л ярья. Үнэн нүүр царайг нь бичье.
Төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж буй тэр олон хүний дотроос ээж шиг нь, эгч шиг нь тэр эмэгтэйн дэргэд очоод тусламж үзүүлчих хүн олдсонгүй. Тэр шөнө, тэр эмэгтэйгээс бүгд цэрвэсэн. Тэнд байсан бүх хүмүүс халдвар авчих нь гэж айсан. Эрүүл ухаанаар бод доо, наад зах нь тэнд хамгаалалтад гарч байсан цагдаагийн албан хаагч хэн нэг нь машин руу өнгийж үзээд “За энэ хүнд зөвхөн амь л чухал болжээ” гээд хотын төв рүү, эмнэлэг руу аваад давхисан бол амь гарах байлаа. Хүний амийг аврах нь хуулиас дээгүүр зүйл гэдгийг хуулийнхан бас хааяа сэтгэж байх ёстой. Нийслэлийн ЭМГ-ын дуудлагын утсан дээр сууж байсан ажилтнуудын хэн нь ч “Өвчтэй хүн ярьж байгаа байх, аягүй бол очиж авах болно” гээд утсаа аваагүй. Өөдгүй, хүнлэг бус, хулчгар зан. Ядаж утсаа аваад зайнаас тусламж үзүүлэх сэтгэлтэй баймаар. Утсаар ямар вирус тарж байгаа биш. Тэр шөнө хөөрхий эмэгтэйгээс төрийнхөн бүгд айсан, зугтсан, үнэн царайгаа харуулцгаасан. Амьдралын бодит үнэн л энэ. Өөр тэгээд юу гэж дүгнэх юм. Фронтын шугам дээр шархадчихсан байгаа цэргүүдийг авах хүн олдохгүй байгаатай л адил хэрэг явдал болсон байгаа биз дээ.
Тулсан үед мөн чанар танигдах гэдэг энэ. Тулсан үед монголчууд бид үнэн төрхөө харуулж эхэлж байгаа нь энэ. Ийм л өөдгүй, эр зориггүй, амин хувиа хичээсэн, хэлбэрдэхээс цаашгүй, хийрхсэн ард түмэн болсноо та бид энэ эмэгтэйн амь наснаас харлаа. Хотынх нь захад хорьж байгаад шүү.
Ингээд харахаар элэнцгийнх нь эх оронч үзэл, эр зориг, бусдын төлөөх сайхан чанар байхав дээ. Эх оронч, эр зоригтой, бусдын төлөө өөрийгөө золиослохыг тунхагласан өчнөөн л кино зохиол, уран зохиол, яруу найраг... байдаг биз дээ. Үхсэн хойноо энэ бүгд хүмүүст, нийгэмд нөлөөлдөггүй л юм байна шүү дээ. Уран зохиолоор төлөвшсөн, хүмүүжсэн хэн байгаа юм. Лав л өнөөдрийн Монголд алга. Нийгмийн сэтгэл зүйг хамгийн сайн эмчилдэг гэх уран зохиол, яруу найраг чинь өнөөдөр дурлалаас өөр сэдэвгүй болчихсон нь нөлөөлдөг юм уу. За энэ ч яахав, нэг тал нь.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН Б.НЯМАА
Сэтгэгдэл
yyfivjsmqf [60.182.70.87] 2023-04-08 21:34:30
Мэдээ.МН [url=http://www.gynor05s17538da9tx0u5n8ip3843vb4s.org/]uyyfivjsmqf[/url] ayyfivjsmqf yyfivjsmqf http://www.gynor05s17538da9tx0u5n8ip3843vb4s.org/
jnwllfmq [113.4.118.48] 2023-03-08 23:42:53
Мэдээ.МН jnwllfmq http://www.gfytniy6814j4hx93fy809iw5y96a641s.org/ ajnwllfmq [url=http://www.gfytniy6814j4hx93fy809iw5y96a641s.org/]ujnwllfmq[/url]
birvlwoko [113.221.134.106] 2023-02-20 12:54:15
Мэдээ.МН [url=http://www.gss54yt14635nfqhm0hz932s26pfi119s.org/]ubirvlwoko[/url] abirvlwoko birvlwoko http://www.gss54yt14635nfqhm0hz932s26pfi119s.org/
xwxztedbcw [36.90.42.115] 2023-01-14 15:08:49
Мэдээ.МН axwxztedbcw xwxztedbcw http://www.g78836mmr37riri466p443w4hhsnxl09s.org/ [url=http://www.g78836mmr37riri466p443w4hhsnxl09s.org/]uxwxztedbcw[/url]
mzsvoltnrq [36.90.42.115] 2023-01-14 15:08:47
Мэдээ.МН mzsvoltnrq http://www.gn6907pgrpwk53d4blr158g7999s1nw9s.org/ amzsvoltnrq [url=http://www.gn6907pgrpwk53d4blr158g7999s1nw9s.org/]umzsvoltnrq[/url]
sxlmfkgj [125.228.230.78] 2023-01-11 05:06:58
Мэдээ.МН [url=http://www.ga6d09877dq2ljx4rte235379r3s6xxds.org/]usxlmfkgj[/url] sxlmfkgj http://www.ga6d09877dq2ljx4rte235379r3s6xxds.org/ asxlmfkgj
icoltjmssn [61.167.203.217] 2022-05-03 05:34:52
Мэдээ.МН icoltjmssn http://www.gmdi61711s26ch0xq9mvnm16w2m0992ws.org/ aicoltjmssn [url=http://www.gmdi61711s26ch0xq9mvnm16w2m0992ws.org/]uicoltjmssn[/url]
logzpqwj [116.3.163.174] 2021-08-19 02:06:31
Мэдээ.МН alogzpqwj logzpqwj http://www.g94l23e9bt08q0nu607p72kfixa202xls.org/ [url=http://www.g94l23e9bt08q0nu607p72kfixa202xls.org/]ulogzpqwj[/url]
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:47
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:47
gzqqmhenot [124.228.64.161] 2021-04-26 09:45:09
Мэдээ.МН agzqqmhenot gzqqmhenot http://www.g0s0vq1925b35qq72ts76b4pbcj4h39ps.org/ [url=http://www.g0s0vq1925b35qq72ts76b4pbcj4h39ps.org/]ugzqqmhenot[/url]
hjfbwjjdbb [113.108.127.6] 2021-03-22 01:40:43
Мэдээ.МН [url=http://www.g1t06ug68fv3gahumj824k04z96f108rs.org/]uhjfbwjjdbb[/url] hjfbwjjdbb http://www.g1t06ug68fv3gahumj824k04z96f108rs.org/ ahjfbwjjdbb
mvjfoobpcs [101.64.153.137] 2021-02-26 22:51:15
Мэдээ.МН [url=http://www.g5j48h4i7i1hf5sx0159e0rs326f5ncss.org/]umvjfoobpcs[/url] mvjfoobpcs http://www.g5j48h4i7i1hf5sx0159e0rs326f5ncss.org/ amvjfoobpcs
UndEO [213.139.229.5] 2021-01-10 21:11:11
Drug information sheet. Long-Term Effects. can i purchase prednisone pills in Canada. Actual information about medicament. Read information here. Actual what you want to know about drug. Actual information about medicament. Everything about pills. fbf1997
Албан хаагч [203.169.48.56] 2020-12-14 02:27:11
Ийм нөхцөл байдал үүсэн үед ОБЕГ-ын 18001105 эсвэл 105; 265726; 325726 утас руу залгах ёстой гэдгийг иргэд болоод тэнд ажиллаж байгаа хүмүүс мэдэхгүй байна гэдэг бол ОБЕГ тун муу ажиллаж байгаагийн шинж. Эдгээр утсан дээр байнгын жижүүр ажиллаж байгаа, тэнд дуудлага бүр бүртгэгддэг. Нийслэлийн ЭМГ-ын албан өрөөний утас ийм үед туслах гарц болж чадахгүй. НОК бол арай л дэндүү мунхаг ажилллаж байна.
Зочин [103.26.194.223] 2020-12-14 02:05:50
Хэдхэн сарын өмнө Шүүхийн нэг том дарга жирэмсэн эхийг согтуугаараа машинаараа дайрахад ган хийгээгүй сурвалжлагч нар, комментчингуул одоо гэнэт юу болов оо, угаадсандаа урамшдаг Хөлснийхөн гэж Бат -Үүлийн хэлдэг үнэн болтойдог шүү
Сүрэн [202.179.27.246] 2020-12-14 02:00:14
Одоо ч энэ байдал хэвээрээ л байгаа. Яагаад хариуцлага тооцохгүй таг чиг байна вэ? Уг нь НЭМГ-ын дарга, хотын дарга 2 ажлаа өгөөд ард түмнээс УУЧЛАЛТ гуйх ёс зүйтэй бөйх ёстой. Аариуцлага тооцно гээд нэг цүнх баригч бөгс долоогчоор солиод хэрэггүй. Ард иргэдээс санал авч НЭМГ-ын даргыг сонгох хэрэгтэй.
Молом [202.179.27.246] 2020-12-14 01:56:47
ЭНЭ БОЛ 100% НЭМГ-ЫН БУРУУ. ТЭДЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ. ЖИЛ БҮР 100, 100-ААР НЬ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ӨГДӨГ. ДҮҮРЭГ БОЛГОНД ШАХУУ 103-ЫН САЛБАР ТӨВ БИЙ. ТЭНДЭЭС ОЙРОЛЦОО ТОВЧООДОД ТҮРГЭНИЙ НЭГ МАШИН ЭМЧТЭЙ НЬ БЭЛЭН БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ АСУУДАЛ БИШ. ИЙМХЭН ЗҮЙЛ СЭТГЭЧИХ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА. НЭМГ-ЫН ХҮМҮҮСИЙГ ӨӨРСДИЙГ НЬ ТОВЧООДОД ГАРГАЖ АЖИЛЛУУЛЖ ХОНУУЛЖ МЭДРҮҮЛ ХОТЫН ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АА
Зочин [64.119.17.13] 2020-12-14 01:48:41
Гүй тэгээд утасаа авчихад яадаг байнаа
Zochin [119.40.98.177] 2020-12-14 01:10:51
Иргэн хүн өөрөө бас ухамсартай байх хэрэгтэй Хориотой бүсээс бие муутай ирж байж эмнэлгийн байгууллагаар дамжиж ирэх ёстой
Зочин [64.119.17.13] 2020-12-14 01:43:59
Хуц
Иргэн [64.119.25.236] 2020-12-14 00:59:36
Хаах боохдоо чадварлаг хэт туйлширсан хүмүүсийн хийж байгаа үйлдэл
Зочин [66.181.181.149] 2020-12-13 22:31:01
Онгоцоор ирсэн хүмүүсийг тусгаарлаж байхад заримд нь хагалгаа хийгээд, төрүүлээд байсан биз дээ. Өвдсөн хүнд халдвар хамгааллын дэглэм сахиулаад ХӨСҮТ-д авчраад эмнэлгийн тусламж үзүүлэхэд болох байсан. Товчоон дээр байсан хүмүүст халдвар хамгааллын хувцас бүх зүйл байсан. Өмсүүлээд ХӨСҮТ-д хүргэнэ. Тэртээ тэргүй үүнийг хүнд өвчтөн гэж үзэж болно. мөн муугаар кодид туссан хүн ч эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй. Зүгээр л цалингаа бодож тушаал дагасан. 22 товчоо гэдэг зүйл амьдрах эс амьдрах зааг биш. Олон улсын дипломат шугамаар шийдэгддэг. хил хязгаар биш. Эмээлтээс гэж худлаа хэлэхгүй дээ. Үнэнээ хэлсэн нь буруу болжээ.
Зочин [64.119.16.222] 2020-12-13 19:52:50
Эмя.ны сайдын гаргасан тушаалаар уб үзүүлэх хүн аймгаас маятай ирэх ёстой гэдэгээс болж зүүн хараагийн хүүхэд,архангайн аниа нар үхлээ..эмя.ны сайд тэр тушаалаа цжцлаж зарла.эрүүл мэндиын даатгалаа төлсөн хүн хаана ч үзүүлэхийг чөлөөтэй болго .эмя.ны сайд огцоруула
Сээгй [103.57.94.30] 2020-12-13 19:51:54
Хүний эрх ярихгүй гээд онцгойн дарга асна ярсан шүү бодвол цаадуул нь үгээ дайлгасан биз томилгооны хүн бол хэзээ ч ийдвэр гаргах эрхгүй чадамжгүй шүү дээ
Zocnin [68.145.61.75] 2020-12-13 19:30:05
Aimgiin emneleg ni sain arga hemjee awah bsan yum bishuu
Zochin. [66.181.161.104] 2020-12-13 18:47:42
8r sard haluun zunaar huduu ayalalaar yavj bgaad buudallah gazargui mashindaa honohod dagjin chichirch hulduj uhehiin davaan deer arai ugluu bolgoj bj bilee. Tegeheer ene ih huitend yanar ih daarch zovson bol huurhii min. Uneheer haramsaad barshgui uil yavdal . Ur huuhed n yasan ih shanalj gashalj bgaa bol tusuuluhiin bish . Gun emgenel ilerhiilye.
Иргэн [103.26.194.210] 2020-12-13 18:13:03
Эмч нар харгис хүмүүс шүү дээ,цөөн тооны эмч нар л үнэнч шударга хүний төлөө байдаг
Зочин [82.144.201.2] 2020-12-13 17:29:53
Өрөгдөл гаргаж шүүхэд хандах хэрэгтэй шүү!!!!!!
Зочин [77.38.148.28] 2020-12-13 15:45:14
ум мани бадмэ хум, ом ами дэва хри, бурханы ариун орноо хурдан терех болтугай
Зочин [202.55.188.42] 2020-12-13 15:32:03
Taliigaachiin ar geriinhen mongoliin ZG-g UOK-g OLON ULSiin shuuhed ugj hohirloo nehemjileerei!
Зочин [103.26.194.223] 2020-12-13 14:50:04
Голомттой газраас 1.6 сая руугаа оруулах журамгүй юм байлгүй дээ
Зочин [64.119.18.33] 2020-12-13 14:41:36
hamgaalaltiin humuus teneg bnaa.harsaar baij........oruulah l heregtei.zugeer hun baisan bol uur hereg.
Зочин [192.82.77.150] 2020-12-13 13:46:53
Ум ма ни бад ми хум одоо бүх зүйл өнгөрсөн хойшид дахин ийм алдаа гаргахгүйд анхаарах хэрэгтэй ямарч тохиолдолд хүний амь нас нэгдүгээрт
Баатар [192.82.70.54] 2020-12-13 13:24:41
Одоо болилдоо.Хүний зовлонгоор шоу хиихээ зогсоо
Зочин [202.126.90.17] 2020-12-14 02:20:18
Iim zvil niigemd bgag sanuulah heregtei. Zasaj zalruulahiin tuluu bh yost. Taniihaar nuden balai jargalt tsarailahu tegeed
Зочин [202.55.188.45] 2020-12-13 12:15:44
Mani mitiin ym and uilchileh emneleg oldohgui ym bna ldaa
1111 [64.119.24.30] 2020-12-13 11:47:33
Төр засгаа дээдэлж, хуулиа дагаж мөрддөг бол ийм зүйл гарахгүй байсан. Ирж байгаа нь нутагтаа ядаж шинжилгээ өгчихсөн бол асуудалгүй шийдэх байсан байх. Иргэд үүргээ биелүүлэх хэрэгтэй.
Зрчин [64.119.20.71] 2020-12-13 11:46:23
Харамсалтай байна. Ум мани бад ни хум. Архангай аймгийн ЭМГ-аас урьдчилан мэдэгдэх ёстой байсан байх. Энэ чинь хорио цээрийн дэглэм явагдаж байгаа үе шүү дээ. Утасдаад байхад утсаа аваагүй ЭМ байгууллага хариуцлагагүй байна. Бие муудсан хүн байгаа үед зөвхөн хувь хүн биш албаны ажилтнууд залгасан байлгүй дээ. Энэ асуудал 2 талтай даа
Зочин [103.26.194.223] 2020-12-13 11:43:51
Хэдхэн сарын өмнө Шүүхийн нэг том дарга, хэвлийдээ үрээ тээсэн эх хүнийг согтуугаараа машинаараа дайрахад ган хийгээгүй сургалжлагч нар, комментчингууд одоо гэнэт юу болов оо, Бат -Үүл хөлснийхөн гээд байсан үнэн болтой дог шүү, ёстой боорч өгч байна шүү
Зоч [66.181.161.86] 2020-12-13 11:27:36
Хэзээ үхэхий нь хүлээгээд байжээ.. Эрт орой хэзээ боловч хувь заяа давтагддаг юм. Энэнд буруутай хүйтэн сэтгэл гаргасан тэр хүмүүст ээлж нь ирэх л болно...
зочин [64.119.25.32] 2020-12-13 11:16:42
яаарвал дааран яадаруул олсоноо гэж юум болжээ наад эмчийл буруул болжээ хот уав гэж хэлсэн гэж олгоод бна. ум ма ни ба дими хум
Zochin [46.224.12.100] 2020-12-13 11:13:41
Uneheer haramsaltai tuilshiral gadaadad 2ornii hil deer turkiin ongots irhiig huleej 4sar zowj bnaa .emlegt ochihoor noir bulchirhai uwdsun bna geed 1taria hiij uhiim 7honog gaigui ee ahiad l uwduh yum mungu duusch bdag 12sard bas l ongots bhgui yadiim bilee
Bkyuklsy njut; [103.111.68.3] 2020-12-13 10:55:39
Нөгөө л Америк, Австрали, ёвропд монголчуудаасаа зугтааж явдаг гадаадад төгссөн нөадүүд дарга сайд болсон юм чинь амьдрал дээр өөрсдийгөө харууллаа даа!!! Бүгд авилгал, арын хаалга, мөнгөөр явж сурсан байгаа. Тэдний л ёс суртахуун харагдаж байна!!!
МГЛ [203.91.115.56] 2020-12-13 10:36:23
БИ ХАЛУУРААГҮЙ,ХАНИАЛГААГҮЙ,ХООЛОЙ ӨВДӨӨГҮЙ, ТОЛГОЙ ӨВДӨӨГҮЙ,НУС НООЖООГҮЙ,ГЭХЭД АДАГЛАЖ ХАМАР БИТҮҮРЭЭ ГҮЙ ЮУГЭХЭД НЭЭРЭЭ БИТҮҮРЭХ ШИГ БОЛООД БАЙХ ШИГ БАЙСАН ГЭХЭД, ЗА ТЭР БИШ ҮҮ,КОВИД БАТЛАГДЛАА ГЭЭД ХЭВТҮҮЛЖ БАЙСАН,ШҮҮ,
унга [122.201.31.127] 2020-12-13 10:55:57
Вүханаас ирсэн юм биш үү хйхй
irgen [64.119.26.233] 2020-12-13 10:06:08
selengees irsen ohiniiig bas yag ingej bgd l uhuulden sh de. hun uheh gj bhd covid.oo yariad. yasan surhii durem juram morddog bolchoov, haragdaach..
Зочин [150.129.140.47] 2020-12-13 09:44:38
ЭМЯ сайд Мөнхсайхан эмч хүн гэдэг. Энэ хүнд мэдлэг өргөсөн тангараг гэж байгаа бол би хариуцлагыг нь даана гээд эмнэлэгт ёстой тусгаарлаж байгаад ТУСЛАМЖ үзүүлэх байсан. Одоо сайд хүн эмч мөн л бол ёс зүйтэй байх ёстой Өөрөө саналаараа ОГЦОР .
Зочин [202.21.98.238] 2020-12-13 09:18:29
SODBAATAR, SUMIYABAZAR NAR GOL BURUUTAN. YOS ZUIN HARIUTSLAGA HULEEGEED OGTSOR! TEGEED MONGOLIIN TURUUS MASH HOLUUR, BOLJ UGVUL MONGOL ULSAAS MASH HOLUUR TONIL!!!
зочин [202.9.46.34] 2020-12-13 09:09:09
Хүний амьнаас илүү зүйл гэж баййхгүй Нийслэлийн засаг дарга, Онцгой, болон НЭМГ-ын даргыг яаралтай огцруулж, хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн тэр өдөр шуурхай жижүүр, гарсан НЭМГ-ын мэргэжилтнүүд хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Бүгдийг УОК, ЭМЯ руу чихэж болохгүй
Үгүй шүү [64.119.16.137] 2020-12-13 08:37:32
Хэн нэг нь авч яваад амийг аварсан байсан ч хамаагүй дэглэм зөрчиж дураараа халдвартай хүн оруулж ирсэн гээд тэр хүн нь өдийд шоронд явах байсан. Үнэн нь энэ. Тэгэхээр явж явж энэ бүх холион бантан хутгасан УОК, НОК-ийн удирдлагууд хүний аминд хүрсэн гэж ойлго.
Зочин [64.119.16.181] 2020-12-13 08:02:59
Mash muu baina. Hariutslaga tootsoh yostoi
иргэн [107.167.108.76] 2020-12-13 07:37:39
архангайн пост эмнэлэг хүнд өвчтэй хүнии вирүсиин шинжилгээ бичиг барим бүрдүүлж явуулаагүй улс орон даяар хорио цээртэй бхад
Зочин [202.55.188.89] 2020-12-13 10:26:35
Архангайд РCR байхгүй л дээ тэгээд түргэвчилсэн оношлуураар оношлоод явуулсан бна
ЗОЧИН [192.82.76.62] 2020-12-13 07:15:13
НЭ ХҮНД ЯАЖ Л БОЛ ЯАЖ ТУСЛАХ БОЛОМЖ БАЙСАН ШҮҮ. ХУДЛАА АЖИЛ ХАРИУЦСАН НЭРТЭЙ ПОСТ ДЭЭР БАЙСАН ЮМНУУД ЗҮГЭЭР Л СЭТГЭЛ ДУТСАН ХЭН НЭГ НЬ СЭТГЭЛ ГАРГАСАН БОЛ ТЭР ЭМЭГТЭЙ АМЬД БАЙХ БАЙСАН. ХУДЛАА АЖИЛ ХИЙСЭН ЦАРАЙЛСАН ЮМНУУД Л БАЙСАН.
зочин [64.119.24.94] 2020-12-13 07:06:15
цар тахал гарсан газраас ирж байгаа хүнээс шинжилгээ шаардах нь зүйн хэрэг л дээ.Талийгаач хот руу ирж байхын оронд аймаг сумын эмчдээ үзүүлээд хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэсэн бол болох байж дээ. Нойр булчирхайн хурц үрэвсэлийг ямар ч аймаг сумын эмч эмчилж чадна. Эхлээд аймаг сумынхаа эмчээр эмчилгээ хийлгээд тэгээд болохгүй яаралтай хагалгаанд орох бол тухайн газрын эмч нь хүнээ аваад хот руу ирэх ёстой. Хөл хорио тогтоочихоод байхад юу юу ч үгүй гараад явах чинь буруу л даа. Хамгийн буруутан нь утсаа аваад ямар 1 байдлаар арга хэмжээ аваад өгөөгүй нь үнэхээр аймшиг байна л даа.Тэрнээс биш түргэний эмч хорио цээрийг нэвтэлж хүн оруулах эрх мэдэл байхгүй. УОК энэ тал дээр шийдвэр гаргах ёстой юм шүү дээ. Харамсалтай юм даа. Хугацаа алдсанаас болоод л шокнд орж нас барж байгаа юм. Эртхэн урд өдөр нь аймгийн эмнэлэгээ бараадах байсан юм.
Зочин [202.55.188.42] 2020-12-13 15:34:32
Hotod diplom hudaldaj avaad emch ner zuusen aluurchid ihenh ni turshlaga hurimtluulah gej huduu ochij emch hiideg. Ter aluurchdiin 1 ni ayagui bol onoshloj ch chadahgui end emchleh bolomjgui geed l hot ruu garaa biz dee