ДЭМБ коронавирусний шинэ омгийн шинж чанарын талаар мэдээлэл өгнө

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний шинэ омог илэрсэнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Их Британийн эрх баригчидтай харилцаа холбоотой ажиллаж, вирусний шинж чанар, үр дагаврын талаар олон нийтэд мэдээлэл өгөхөө амлажээ.

“Коронавирусний шинэ хувилбарын асуудлаар бид Их Британийн эрх баригчидтай харилцаа холбоотой ажиллаж байгаа. Их Британи одоогоор явуулж буй судалгааны дүн, мэдээллээ бидэнтэй хуваалцсаар байгаа юм. Бид вирусний талаар олж авсан мэдээллээ гишүүн орнууд, олон нийтэд цаг алдалгүй хүргэх болно” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Эрдэмтэд коронавирусний шинэ хувилбар илрүүлсэн тухай Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок даваа гарагт мэдэгджээ. Энэ вирусийг Английн зүүн өмнөд хэсэгт коронавирусний халдварт өвчин маш хурдан тархах болсонтой холбоотой гэж үзэж байна. Урьдчилсан дүн шинжилгээгээр, шинэ вирусний хувилбар өмнө нь илэрсэн омгуудаас илүү хурдан тархдаг байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Zochin [192.82.78.238] 2020-12-28 03:17:54

Яагаад вирусний гэж бичээд байгаа юм бэ? Вирусийн гэж бичдэггүй юмуу?

Зочин [64.119.18.146] 2020-12-21 04:38:09

iim bagtai bol aih ymgui


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.