АНУ-д 4.2 сая гаруй хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэжээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /АР/. АНУ-д коронавирусний вакцины эхний тунг 4 сая 225 мянга 756 хүн хийлгээд байна гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв.

Нийт 13 сая 71 мянга 925 тун вакциныг зохих эмнэлгийн байгууллагуудад илгээсэн байна. Мэдээллээс үзвэл, коронавирусний эсрэг дархлаажуулалтад “Moderna”, “Pfizer-BioNTech” компаниудын вакциныг ашиглажээ.

Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д илэрсэн халдварын нийт тохиолдол 20 сая 379 мянга 265-д хүрч, 349 900 хүн нас барсан бол 12 сая орчим хүн эдгэрчээ. Үүний зэрэгцээ тус улсын эмч нар нэгдүгээр сарын сүүлч гэхэд 150 мянга гаруй хүн “COVID-19”-ийн улмаас нас барж болзошгүй гэж таамаглаж байна. Вашингтоны Их сургуулийн Эрүүл мэндийн шинжилгээ, хэмжилтийн хүрээлэнгийн гаргасан загвараар энэ сард нас баралтын түвшин өмнөх сарын статистик үзүүлэлтээс хамаагүй давж магадгүй байгааг харуулжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

яй [66.181.168.157] 2021-01-03 14:31:04

орос вакциныхаа технологийг белорусь , казахстанд үнэгүй өгч байна .энэ вакцин дэлхийг аварна. манайх зүгээр л оросоосоо ав өөр зүйлгүй. гений өөрчлөлттэй болгох магадлалтай Файзер, модерна бидэнд хэрэггүй

Зочин [202.9.40.49] 2021-01-03 12:36:58

Орос вакцин хэрэггүй ээ. Тэр Изриаль Англи Амкрик Герман иргэддээ аль вакцин хийлгэж бн тэрийг л хийлгэх нь зөв.

Зочин [122.201.22.80] 2021-01-03 09:02:50

манай малнууд вакцин хийлгэвэл үхнэ гэж солиороол, манайх дэндүү харанхуй мэдээлэл хомс хар маст автагдсан улс болждээ. санаж байгаа бол анх нөгөө орос ах нарын тарьсан вакцинаар л шашны бүдүүлэг харанхуйд элдэв халдварт өвчнөөр сөнөж байсан улс устаж алга болхоос аврагдаж байсан санагдах юм. эрүүл мэндийн газрын ажилтнууд нь намын ухуулагч нар шиг дэлхийд байхгүй хачин юм яриад л айдас мунхралыг түгээгээд байж байх гэж.

Зочин [98.204.176.20] 2021-01-03 12:14:54

Radio hutgaldag kino bdag bizdee hehe Vaccine l avarna.mask hedii boltol zuuh vedee. Haldvar tarsaar bh bno.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.