Дэлхий даяар 85 сая гаруй хүн коронавирусээр халдварлажээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн даяар илэрсэн коронавирусний халдварын тохиолдол даваа гаргийн байдлаар 85 сая давлаа гэж Жонс Хопкинсийн Их сургууль мэдээлэв.

Их сургуулийн мэдээллээр, халдвар авсан хүний тоо одоо 85 059 632 болж, 1 841 077 хүн нас барсан бол 47 777 565 нь эдгэрсэн байна.

Халдварын хамгийн олон буюу 20 577 177 тохиолдол АНУ-д бүртгэгдсэн байна. Тус улсад нийт 351 426 хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт, Энэтхэг улс орж байгаа бөгөөд 10 323 965 хүн халдвар авснаас 149 435 нь нас барсан байна. Тус улсын дараагаар 7 716 405 тохиолдол бүртгэгдэж, 196 018 хүн нас барсан Бразил улс бичигджээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоогоор дөрөвдүгээрт, ОХУ орсон байна. Тус улсад 3 236 787 тохиолдол илэрснээс 2 618 882 хүн эдгэрч, 58 506 өвчтөн нас баржээ.

Эх сурвалж: www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [192.82.72.127] 2021-01-04 03:33:56

Энгийн өвчин гэж итали германийхан тогтоогорд гэртээ эмчилж эхэлсэн гэх


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.