Японы эм “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд үр дүн үзүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /NHK/. Японд гарган авсан үе мөчний эм “COVID-19”-өөр халдварласан хүнд өвчтөнүүдийн эдгэрэх магадлалыг нэмэгдүүлж байгааг Их Британийн судлаачид тогтоожээ.

Лондоны Хааны коллежийн судлаачид “Actemra” үе мөчний эмийн эмнэлзүйн туршилтын үеэр дээрх үр дүнд хүрчээ. Уг эмийг өөрөөр “tocilizumab” хэмээн нэрлэдэг байна.

Судлаачдын мэдээлснээр, биеийн байдлыг нь хянаж байсан 400 орчим өвчтөний нас барах магадлал 35.8 хувь байсан бол тэдгээрийн 350 орчимд нь эм уулгахад уг үзүүлэлт 7 гаруй хувиар буурч, 28 хувь болжээ.

“Actemra” нь Японы Осакагийн их сургууль, “Chugai” компанийн гарган авсан эм ажээ. Их Британийн Засгийн газар эдгээр эмийг эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд ашиглахыг цахим хуудсаараа дамжуулан зөвлөжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.1] 2021-01-11 15:08:26

ааруулаа идээд айрагаа уугаад наранд түлэгдээд байхад өвчин халдахгүй байх аа

Зочин [64.119.25.180] 2021-01-11 13:28:01

VACCINE "SPUTNIK-V" OROS__COVID-19_-IIG BOL NAM DARNA...!!! 20$...!!!

Иргэн [82.144.201.2] 2021-01-11 09:45:09

Эм бол вакциныг бодвол эрсдэл багатай, иймд уг эмийг манайх судлан үзэж худалдан аваач!!! ЯВААНДАА

Зочин [172.58.140.187] 2021-01-11 14:04:59

Za tegiedee!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.