Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн

Aдмин / Нүүр

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 1-р сарын 11-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. 17 цагт 17 хэм, 20 цагт 19 хэм хүйтэн байна.


2021 оны 01 дүгээр сарын 11-ний 20 цагаас 01 дүгээр сарын 12ы 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр баруунаас, нутгийн хойд хэсгээр баруун хойш эргэж секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2021 оны 01 дүгээр сарын 13-наас 01 дүгээр сарын 17-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд зарим газраар, 14-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.


Сэтгэгдэл

Хүйтэн [103.212.119.31] 2021-01-12 06:01:13

Хүйтэн.дээр газар хөдлөөд л.хэдэн магниут хөдөлсөн юм бол.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.