ҮСХ: Хүн амын амьжиргааны доод түвшин нийслэлд 238 мянган төгрөг байна

Aдмин / Эдийн засаг

ҮСХ-ноос 2021 оны “Хүн амын амьжиргааны доод түвшний тооцоо”-г хэлэлцэн баталжээ.

Шинэчилсэн тооцооллоор хүн амын амьжиргааны доод түвшин:

  • Улаанбаатар хотод 238 700 төгрөг,
  • Хангайн бүсэд 213 800 төгрөг,
  • Баруун бүсэд 212 600 төгрөг,
  • Зүүн бүсэд 210 300 төгрөг,
  • Төвийн бүсэд 207 400 төгрөг болсон байна.

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.

Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2021 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоолоо.


Сэтгэгдэл

зочин [203.91.118.150] 2021-02-02 05:21:45

Дундаж цалин 1500-2 сая гээд байх юм тэр цалин хэн авдаг бол БИ улсад 35 жил ажиллаж байна 1сарын цалин 410000 байсан 2020-оноос нэмэгдээд 670000 гэр бүлийн хаанч хүрэхгүй за өвчин тусбал бүр ярих юм биш яг өөрөө төрийн байгуулагад ажиллаад энэ шүүдээ Төрийн байгууллагын дарга нар л тийм цалин авдаг байх Одоо манай эмнэлгийн эмч нар мөн л ийм хэмжээний цалинтай бүгд л зээлээ төлөөд яахав гэж суудаг Ковид цар тахалын үед цаг хугацаагүй ажиллаж бн

Зочин [103.26.195.72] 2021-02-01 12:59:55

Би л лав 200000 сар сайхан амьдарна аа

Иргэн [202.126.90.38] 2021-02-01 15:22:22

Шоу нэвтрүүлэгт орвол 238 мянгаар 1сар гүрийж болох л юм.Амьдрал дээр бол хэцүү. гэтэл 238 битгий хэл орлогогүй хүмүүс ч их байна

зочин [124.44.59.30] 2021-02-01 12:28:47

Монгол улсын статистик тоонууд үнэн үү? үнэмшиж болох уу? Ямар аргаар тооцоолоод ийм сонин сонин тоонууд яаж гаргаад байдаг юм бол оо? Нохой амаараа нийлэхгүй статистик тоонууд Монголд зөндөө байдаг биз дээ?

Zochin [46.224.12.150] 2021-02-01 10:07:56

200k -aar yaj amidrah we dee arai l yumdaa 1say baisan ch amidarch chadahgui yumnii une ul hudluhiin unee har deer ni ene corona teg zogsolt yana daa

бд [139.5.217.96] 2021-02-01 09:41:40

өмхий новш оо хоногийн 6 мянган иөгрөгөөр хэн амьд явах вэ 1 кг мах 12 мянган төгрөг байхад бусад хэрэглээгээ яах болж байна. Шал худлаа юм гаргаж засаг төрийг хуураад л. ерөөсөө бүх статистик худлаа гардаг нь үүнээс тодорхой байна.Ийм л малууд төрд шургалсан байна шүдээ

зочин [66.181.178.225] 2021-02-01 15:53:09

Дундаж цалин 2 сая төгрөг хүн өүр авдаг гээд ҮСХ судлаад баталчаад байхад 238 мянган төгрөг дээр луу унжаад новшроод байх юм. Чадахгүй бол хоосон хонооч дээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.