Нийслэлийн сургуулиуд багшийн ёс зүйн дүрмийн самбартай болов
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөх, багшийн нэр хүндийг хамгаалахад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг хийлгэн Нийслэлийн Боловсролын газартай хамтран төрийн өмчийн 148, төрийн бус 127, нийт 275 сургуульд авлигын эсрэг бусад мэдээлэл, сурталчилгааны хуудасны хамт байршуулав.
Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хэн нэгнээс шан харамж авах, сурагч эцэг эхчүүдэд хүндэтгэлгүй хандах, ялгаварлан гадуурхах, зөвшөөрөлгүйгээр ном сурах бичиг худалдан борлуулахыг таслан зогсоох зэргээр боловсролын салбар дахь авлигын асуудлыг багшийн ёс зүйн төлөвшлөөс эхлүүлэх нь үр дүнтэй юм.
“Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдэд түгээн байршуулж, авлигын эсрэг мэдээлэл, сурталчилгааг боловсролын анхан шатны салбар нэгжүүдэд хүргэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:24
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:24
Японоос [126.166.28.240] 2021-02-10 00:33:34
Эхлээд багш, эмч нарийнхаа цалинг нэмээчээ. Мэдээж оймоогүй хахууль авдаг нөхдүүд байгаа л байх. Гэхдээ ихэнх багш эмч нарын цалин сарын хоолондоо ч хүрэхгүй л байгаа. Хангалттай цалинтай бол суурь хүмүүжил сайтай хүн бол хахууль авья гэж бодохгүй ээ.
Эцэг эх [202.179.21.244] 2021-02-09 10:05:13
Энэхүү арга нь үр дүнтэй байж магадгүй юм.Гэхдээ бичгээр болон цахимаар явуулах нь дээр.Мэдээлэл бичигч нь нэр хаягаа үнэн зөв бичсэн тохиолдолд л сургуулийн болон боловсролын удирдах байгууллагын ёс зүйн хороо хүлээн авч хариу мэдээлдэг журамтай болох хэрэгтэй гэж бодож байна.Улс орон даяар нэн чухал хүлээлттэй байгаа нэг асуудал шүү.