“Номин Холдинг” ХХК-иас мэдэгдэл гаргажээ
“Номин Холдинг” ХХК нь анх 1992 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл 28 жилийн хугацаанд “Хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхлэх, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй, манлайлагч компани болох” гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 12 охин компани, 5600 орчим ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор 1 сая шахам үйлчлүүлэгчид үйлчилж, улсын төсөвт жилдээ 50 гаруй тэрбум төгрөг төлж Монгол Улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг билээ.
Сүүлийн үед “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат болон Ариг банктай холбоотой “Номин Холдинг” ХХК-ийн ажил хэргийн нэр хүнд, үүсгэн байгуулагч Ш.Баярсайханы нэр төрд халдсан илт худал, гүтгэлгийн шинжтэй ташаа мэдээллийг сонин, сайт, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудсаар олон нийтэд тарааж, дээрх хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа тул “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатыг Хан-Уул Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх 2020 оны 8-р сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоороо Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 17.3-р зүйлийн 2.2-т заасан ЗАЛИЛАХ, 18.6-р зүйлийн 2-т заасан МӨНГӨ УГААХ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, бусдаас залилан мэхэлсэн 20,000,000,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр, харин түүний эхнэр Д.Сэргэлэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэг маргаан Улсын Дээд Шүүхэд хянагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Мөн Б.Эрдэнэбат нь Ариг банкинд удирдах ажил эрхэлж байсан хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан тус банкнаас 10 гаруй тэрбум төгрөгийг хууль бусаар авсан асуудал ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт шалгагдаж байгаа.
Шүүхээс “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нь Номин Холдинг ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайханыг хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж, зохиомол байдал зориудаар бий болгож түүний 20,000,000,000/хорин тэрбум/ төгрөгийг 2016 онд залилан мэхлэн авч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй байгаа, мөн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосны дараа нэр бүхий этгээдүүд “Номин Холдинг” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, Ариг банктай холбоотой илт худал, гүтгэлгийн шинжтэй ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудсуудаар зохион байгуулалттай тараах болсон.
Дээрх худал мэдээллүүдийг Б.Эрдэнэбатын үйлдсэн ЗАЛИЛАХ, МӨНГӨ УГААХ гэмт хэргүүдийг хянан хэлэлцэж байгаа Улсын Дээд Шүүх болон хууль хяналтын байгууллагад нөлөөлөх зорилгоор зохион байгуулалттайгээр тарааж байна. Худал мэдээлэл, гүтгэлгүүдийг шалгуулахаар тус компаний зүгээс шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж, хууль хяналтын байгууллагаас дээрх гүтгэлгүүдийг тараасан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа болно.
Иймд “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат болон Ариг банктай холбоотой сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар тарааж байгаа “Номин Холдинг” ХХК-ийн ажил хэргийн хүнд, үүсгэн байгуулагч Ш.Баярсайханы нэр хүндэд халдсан мэдээллүүд нь илт худал, үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
НОМИН ХОЛДИНГ ХХК








































.jpeg)











.jpg)
.jpg)













Голомт банк Лондонгийн Хөрөнгийн Биржид болсон “Mongolia Investment Forum: London 2025” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
С.Баяр: Хоёр талыг эвлэрүүлэхээр хичээл зүтгэл гаргасан ч бүтэхгүй байна
Шадар сайд С.Амарсайхан Г.Занданшатарын Засгийн газраас гарч буйгаа мэдэгдлээ
Д.Амарбаясгаланг их хэмжээний хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзжээ
Увс аймгийн засаг дарга С.Батжаргал таалал төгсжээ
Нийслэлийн 370 гаруй цэцэрлэгийн удирдлагад 2 сарын цалинтай тэнцэхүйц урамшуулал олгоно
Маргааш эхлэх хэлэлцээрийн өмнөх Оюутолгой тойрсон асуудлууд
Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна
МҮЭХ: Эмч нарын зээл төлөлтийг хойшлуулж өгөх саналыг банк болон банк бус байгууллагуудад хүргүүлжээ