УИХ-ын гишүүн С.Бямбацогт сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайдад ханджээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайдад ханджээ. Тэрбээр энэ талаар цахим хуудаснаа "2020-2021 оны хичээлийн жилд цар тахлын улмаас бүх шатны сургууль боловсролын байгууллага ихэнх хугацаанд цахимаар хичээллэсэн.
Үүнтэй холбоотойгоор их дээд болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн цахилгаан, дулаан, үйл ажиллагааны зардал хэмнэгдэж байгаа.
Нөгөө талаар цар тахлаас үүдэлтэй ЭДИЙН ЗАСГИЙН АГШИЛТ, АЖЛЫН БАЙРНЫ ХОМСДОЛ, бараа бүтээгдэхүүний ҮНИЙН ӨСӨЛТ иргэдийн амьдрал, өрхийн орлогод сөрөг нөлөөлөл учруулж байна.
Иймд улсын болон хувийн их дээд сургуулийн оюутан, хувийн хэвшлийн өндөр төлбөртэй зарим ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТОДОРХОЙ ХУВИАР ХӨНГӨЛӨХ асуудлыг яаралтай судлан шийдвэрлэх шаардлагатай байна" гэсэн байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:52:25
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:52:24
Зочин [66.181.170.162] 2021-02-26 02:16:10
Маш зөв шүү. Хувийн сургуулиуд хүүхдээр нь барьцаалах маяг гаргаад байдаг юм билээ. Зайны сургалтад хүүхдүүдээ хамруулах гэж эцэг эхчүүд төлсөн төлбөр дээрээ нэмээд компьютер принтер, ухаалаг утас авч өгөх, дээрээс нь бага ангийн хүүхдэд бол хажууд нь байж зааж өгөх, цаг зав гаргах, эсвэл харах хүн олох гэх мэтээр маш их зардал чирэгдэл гарж байгаа. Хүн болгон энийгээ хэлж чадахгүй, сургуулийн багш нар нь хүүхдэд хичээл заахын хажуугаар төлбөр нэхдэг өөр нэг ажилтай болсон. Тэр нь сургуулийн захиргааны даалгавар. Тэгэхээр эцэг эх, багш, сурагчдын холбоо алдагдаж байгаа. Төрөөс КОВИД-ын тухай хууль гарсан ба хувийн сургуулиудын төлбөрийг тодорхой хувиар хөнгөлөх, дараа улиралд шилжүүлэх тухай заасан байгаа. Хувийн сургиулууд хувьсах зардал, НДШ-ийн хөнгөлөлт, дулаан цахилгаан усны мөнгө гэх мэт бүх хөнгөлөлтөд хамрагдсаар байгаа хэрнээ төлбөрийнхөө үлдэгдлийг байнга нэхэж дарамталсаар байдаг. Эцэг эхчүүд болохоор хууль гарсан одоо хэрэгжих байх гэсэн хүлээлттэй байгаа. Энийг шийдэх..
1990 оны байдлаас ХУРДАН САЛ, сайд аа. [202.131.225.53] 2021-02-25 09:40:32
Боловсролын салбар 1990 оныхоо концепциосоо салахгүй бол энэ салбарын ажил ӨӨДЛӨХГҮЙ. Их дээд сургуулиа ЭРС цөөрүүл, оронд нь техникум, ТМС-ээ НЭМЭГДҮҮЛ. Мэргэжил заах багш нарынхаа тоог нэмэгдүүлж, цалин хангамжийг нь дээшлүүлж, сургалтын баазыг эрс сайжруул. Техникум, ТМС-ээ хөдөө аймгуудад жигд тарааж байрлуул. Тэгэхгүй бол Монголд эрүүл, капиталист эдийн засаг ХӨГЖИХГҮЙ шүү. Дээд сургуулиуд чинь баялаг бүтээгч үйлдвэрийн ажилчин, замчин, уурхайн ажилчин, барилгачин, малчдыг бий болгохгүй ш дээ.
Иргэд [202.126.88.207] 2021-02-25 07:24:26
Маш зөв шүү. Бямбацогт зангарагтай.
Зочин [202.179.21.223] 2021-02-25 05:53:06
10 хувь
Зочин [66.181.161.34] 2021-02-25 05:26:41
Зи -а , мөн ч мундаг хүн дээ - 2024 - д ч ховдчууд монцойлоо л доо , тэгэхэд муу оровгор Энхамгалан сургуулийн сайдыг хийж байгаа байж хоосон - 2024 -д ч Энхамгалан будааа ....
Zochin [202.126.88.213] 2021-02-25 05:21:26
Зөв шүү. Ард түмэн дэмжиж байна. Төрөөс хөнгөлөлт хийх хэрэгтэй.