Фото мэдээ: Нийслэлийн найман дүүрэгт дархлаажуулалтын 46 цэг ажиллаж байна
Нийслэлийн найман дүүрэгт дархлаажуулалтын 46 цэг ажиллаж байгаа бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль, худалдаа үйлчилгээний салбарын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн III сургууль дээр тус дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд вакцинд хамрагдаж байгаа юм. Зах, худалдааны долоон төвийн 800 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулахаас 15:00 цагийн байдлаар 300 гаруй хүнийг хамруулаад байв.
Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна. Нэгдүгээр тунг хийлгээд дархлаа тогтохгүй. Дараагийн тунг хийлгэснээр дархлаа бүрэн тогтоно. Тиймээс хоёрдугаар тунг хийлгэх хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, халдвар авахгүй байх хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд сануулж байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:28:28
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:28:28
Зочин [64.119.26.51] 2021-03-16 08:38:07
65 БА ТҮҮНЭЭС ДЭЭШХИ НАСТАЙ ХҮМҮҮСИЙГ ҮХ ГЭСЭН ҮГ ҮҮ ОЮУНЭРДЭНЭ, АМАРСАЙХАН, ЭНХБОЛД НАР АА. ТА НАР АРГАГҮЙДЭЭ 65 НАС ХҮРЭХГҮЙ ХИЙСЭН ҮЙЛЭЭРЭЭ НААНА НЬ ТАЛИЙХ БИЗ
Зочин [202.9.46.17] 2021-03-11 01:56:05
PCR шинжилгээгээ өгөөд гадаад орон руу явах зөвшөөрөл авч болох уу
Зочин [139.5.216.13] 2021-03-16 02:03:28
ЗААВАЛ вакцин хийлгэж вакциныхаа сертификаттай тусгай үүргийн онгоцоор явж болох байх:очих газар буюу гадаадынхан вакцинжуулсан гэсэн баталгаагүй оруулахгүй.