Шинэчлэлийн бодлогоо гишүүддээ танилцуулж буй АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид Говь-алтай, Говь-сүмбэр, Баян-өлгий аймгийн гишүүд, дэмжигчидтэй цахимаар уулзлаа
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЛЭЭ
Арлчилсан намын түүхэн цаг үед зохион байгуулагдаж байгаа тус намын даргыг сонгох энэ удаагийн сонгуульд шинэ залуу 70, 80 оны залуус тунан үлдэж, шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаад гишүүд, дэмжигчид нь талархалтай хандаж байна.
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Одонгийн Цогтгэрэл, Сүхбаатарын Эрдэнэболд, Отгондаваагийн Амартүвшин, Даваахүүгийн Пүрэвдаваа нар өчигдөр (03.16) Архангай, Булган, Баянхонгор аймаг болон Нийслэлийн БЗД-ийн гишүүд, дэмжигчидтэйгээ цахимаар уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бол өнөөдөр (03.17) Говь-Алтай, Говь-сүмбэр, Баян-Өлгий аймгийн гишүүд, дэмжигчидтэй цахим уулзалтыг хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал солилцлоо.
Нэр дэвшигчид хэлсэн үгэндээ АН-ын дараалсан ялагдал, уналт, хагарал, бутралын шалтгаанд дүн шинжилгээ хийж, даван туулах гарц шийдлийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, эв, нэгдэл, хамтын удирдлагын тогтолцоог бий болгох ёстой гэдгийг онцолж байсан юм.
Цахим уулзалтад оролцсон гишүүд, дэмжигчид эв нэгдлээ эрхэмлэж, намаа эрс шинэчлээрэй гэдэг захиасыг хэлж, нэр дэвшигчдэд амжилт хүслээ.
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О. Цогтгэрэл : Миний бие АН-ын даргын сонгуульд "Цуг шинэчилье" гэсэн уриатайгаар оролцож байна. Шинэчлэл бол зөвхөн АН-ын бус, Монгол Улсын асуудал. Энэ намд бүрэн шинэчлэл шаардлагатай гэж боддог. АН илүү хөдөлгөөнтэй, үзэл баримтлалтай, цахим, хурдтай нам болж өөрчлөгдөх ёстой. Боловсон хүчний бодлогоор, иргэн, төрийг холбох ёстой. Шинэчлэл гэдэг дарга солихын төдийхөн ойлголт биш. Ялангуяа Ардчилсан намын шинэчлэл гэдэг хэлбэрийн төдийхөн ажил биш. Бид иж бүрэн шинэчлэл хийж чадвал үлдэх, үгүй бол “арчигдах” том сорилтын өмнө байна.
Ардчилсан ХӨНГӨН, ХУРДАН, ХҮРТЭЭМЖТЭЙ, ХОЛБОГДДОГ болж байж сонгогчдын ой тоонд дахин өөрөөр байршина, ахин сэргэн мандана. Энэ өөрчлөлтийг шат шатны гишүүдтэйгээ цуг шинэчлэхээр энэхүү сунгаанд өрсөлдөж байна. Ардчилсан Монгол улсаа, Ардчилсан намаа “мосттой” болгох Шинэчлэлийн 4Х хөтөлбөрөө танилцуулж байна.
АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэболд: Миний мөрийн хөтөлбөр “Шинэ Ардчилсан нам” гэсэн нэртэй. Үүнд гурван зорилтыг дэвшүүлж байна.Нэг. Бид жинхэнээсээ эв нэгдэлтэй байх ёстой. Хуурамч эв нэгдэл, хэлбэрийн төдий эв нэгдэл биш жинхэнээсээ эв нэгдэлтэй байх ёстой. Хоёр. Бодлогын сөрөг хүчин. Бид сөрөг хүчний ажлыг сөрөхийн төлөө, бусдыг муулах, популизм хийхийн төлөө биш харин ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын тулд, Монгол Улсын язгуур ашиг сонирхол болсон ардчилал хүний эрх, эрх чөлөө парламентын засаглалыг хамгаалахын тулд хэрэгжүүлдэг нам байх ёстой.Гурав. Ялагч 24 гэдэг хөтөлбөрийг дэвшүүлж байна. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг ил тод болгоно. Улс төрийн намыг бодлогын шинэ төвшинд гаргахад хичээж ажиллах ёстой. Ардчилсан нам ялахын тулд хүн ам руугаа орох ёстой. Төрийн ордон тойрч тауэр, цамхаг хэсч тамга тэмдэг булаацалддаг биш ард түмнийхээ дунд асуудал шийддэг тогтолцоо руу орно.
АН-ын даргад нэр дэвшигч О.Амартүвшин: 2020 оны сонгуулийн дараалсан том ялагдлын дараа бидний алдаа оноо юу байсан бэ гэдэг судалгааг Монгол орны өнцөг булан бүр болон Ардчилсан намын олон зуун гишүүний дунд явуулсан. Энэхүү судалгааны үр дүнгээр бидний хамгийн том асуудал нь намын дотоод зөрчил хагарал байсан. Тодруулбал, нийт судалгаанд оролцогчдын 71 хувь ялагдлын гол шалтгаан намын дотоод хагарал гэж хариулсан. Энэ судалгааг үндэслэн миний бие ардчиллын таван ялалт, цаашлаад энэ нь ард түмний таван ялалт юм гэдэг үндсэн үзэл санааг дэвшүүлж байна. Үүнд эв нэгдэл, үзэл санаа, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, үндэстний ялалт хэмээх таван зорилтыг тавьж ажиллана.
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О.Пүрэвдаваа: "Миний хувьд, "Зогсолтгүй урагшилж, Тогтвортой хөгжье" гэсэн уриатай, "Тогтвортой хөгжил" мөрийн хөтөлбөртэй оролцож байна. Богино, дунд, урт хугацааны бодлого гэж ажлаа эрэмбэлсэн. Богино хугацаанд, өнөөдөр үүсээд буй талцлыг шийдвэрлэхэд оршино. Ялангуяа, намын дарга төвтэй бодлогоос, гишүүн төвтэй бодлогод шилжих ёстой гэж үзэж байна. Өмнө нь намын дарга гишүүн хасах, нэмэх зэрэг асуудлыг дангаар шийддэг байсан. Тэгвэл намын гишүүд хамтаар шийдвэр гаргадаг байгууллага болох ёстой. Намын талцал эрх баригчдад боломж олгож байна. Дунд хугацаанд, 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг маш сайн боловсруулж, 76 боловсон хүчнээ бэлдэхдээ иргэдийн дунд нэр хүндтэй хүмүүсээс сонгох ёстой. Одоо нийт сонгогчдын 44 хувийн саналыг авсан нам парламентын 80 хувийг бүрдүүлж байна. Тиймээс дунд хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэнэ. Урт хугацаанд, зарим оронд хүсээд ч олдохгүй байгаа энэ ардчиллыг "тордож" авч явна".
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:28:21
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:28:21
Irwin [51.158.119.88] 2021-03-18 14:21:15
В нашем комплекте совокупность инструментов, применяем парсеры-спец. программы в целях сбора данных и потом преобразования их в организованный формат записи, в основном работают с типами текстовой и графической информации. Парсеры разбирают информацию довольно быстро, распознавая значительные параметры систематически обновляемых параметров и находя верные данные для вас. Синтактический разбор используется, если требуется немедленная и успешная обработка данных. Парсинг-это периодическая синтаксическая оценка данных, которые размещены на интернет-сайтах, те которые могут использоваться для немедленной и результативной обработки большого числа цифровой информации. Чтобы результативно продвигать веб-сайт, вам надо множество тщательным образом собранного контента, предназначенного для вашей основной аудитории, который просто и недолго создавать вручную, и вы не сможете обойтись без парсинга здесь заранее оставить комментарий.
Зочин [103.212.118.205] 2021-03-18 09:59:36
Пүрэвдава нь арай илүү амьдралтай бодьтой зүйл ярьж байна лээ. Залуу хүн гэхэд ирээдүйтэй санагдсан
Barney [176.107.184.167] 2021-03-18 03:43:24
This material contains only blown my mind ! So, interesting truth and instances that I'm amazed and pleased with the data you provide us. The topic is burning so that I indicate I'll read it as I did with http://jbbs.m.shitaraba.net/b/alink.cgi?l=https://www.freeessays.education/essay-examples/college-education/. Last but not least is that I obtain pleasure from the material that is given and can share this information also. Let advice be!
Амжилт [192.82.91.130] 2021-03-18 03:35:28
Цогт гэрэл гарах байх, хагийн их дэмжиж байна. хамгийн зөв бодлого хөдөлмөрийн бүтээмж, манай улсал ажилгүйдлийг тэтгэмж зохихгүй тийм байлаа гэхэд өөрсдөө чадамжтай баян байх ёстой, гаднынхан ирж ажлын хийж өгдөг орон шиг систем Монголд зохимжгүй нэг хэсэг зовох ёстой ингэж байж сайхан амьдарна.
Зочин [192.82.86.32] 2021-03-17 18:23:57
Энэ сонгууль бүтэхгүй нь ээ. Яана даа байз.
Зочин [103.57.95.140] 2021-03-17 13:54:20
Эрч хүчтэй сайхан залуучууд байнаа
Зочин [103.212.116.86] 2021-03-17 10:22:20
ЭЛБЭГДОРЖЫН ГАР ХӨЛНҮҮД.
Songogch [66.181.161.27] 2021-03-19 08:59:35
Purevdavaa l bish shuu. Manaihaan . Niisleliig chadaagui unagasan baij yaj AN g udirdah gej.SHunal ni lbaih daa
зочин [202.9.46.79] 2021-03-17 09:06:03
Пүрэвдавааг дэмжиж байна
Зочин [82.165.103.33] 2021-03-17 07:52:34
ЛАВ 2 НЬ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ НОХОДУУД БАЙНА.