С.Болдхэт: Ерөнхийлөгч Х.Баттулгыг иргэд ходоодоороо сонгоогүй, харин шударга ёсоор өлссөндөө сонгосон

Aдмин / Нүүр

УИХын гишүүн асан, “Наран трейд” ХХКийн ТУЗийн дарга С.Болдхэттэй ярилцлаа.

-Улс орондКовид-19” вирусийн тархалт нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрч, мөн эдийн засаг нэлээд уналттай байна. Бизнесүүдийн үйл ажиллагаа хүндэрч байна. Таны хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна?

-Улс орны нөхцөл байдал амаргүй байна, эдийн засаг хүнд байна. Цар тахлын улмаас өнгөрөгч хугацаанд тогтоож байсан хөл хориотой холбоотойгоор 2020 онд гэхэд 27 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож, 100 мянга гаруй иргэн ажлын байргүй болсон гэсэн судалгааг Монгол Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаанд байна. Энэ бол том тоо. Нэг хүний ажлын байрны ард дунджаар дөрвөн ам бүл бий гэж тооцоход 400 мянган хүний орлого тасалдсан тухай тоо баримт юм. Үүний улмаас хамгийн хор уршигтай үр дагавар бол ядуурал ихэсч байна. Хөл хорионд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа салбар бол худалдаа үйлчилгээний салбар юм. Гэтэл энэ салбар нь ажлын байрны 50,5 хувь, днБ-д 42,2 хувийг эзэлдэг онцлогтой салбар. Эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа салбараа төр бодлогоор дэмжих нь зөв алхам болно. Цар тахлын эрсдэлийг нэг гараар хумих хэрэгтэй ч нөгөө гараараа эдийн засгаа хэтэрхий урт хугацаанд боомилж болохгүй. Дахин хөл хорио удаан хугацаагаар үргэлжилбэл 400 мянга орчим ажлын байр үгүй болж, улс орны эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэл байна.

-Ер нь бизнесүүдээ хамгаалахын тулд төрөөс ямар зохицуулалт хийх хэрэгтэй байна вэ?

-Миний бодлоор эдийн засгаа, ААн-үүдээ хамгаалахын тулд авах арга хэмжээг аль эрт эхлүүлэх хэрэгтэй байсан. одоо ямартаа ч нэгт, арван их наядын хөтөлбөрийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэх шаардлага байна гэж харж байна. Эдийн засгийг сэргээхэд энэ зээл их ач холбогдолтой үед хүрэлцээ муутай байх нь хүссэн үр дүндээ хүрэхгүй байх талтай.

Төсвийн үрэлгэн байдлыг зогсоох, мөн Монголбанкны эх үүсвэрийг ашиглаж ажлын байраа дэмжих 2 их наядын зээлийн хэмжээг хоёр дахин нэмж 4 их наяд болговол илүү үр дүнтэй байна.

Хоёрт, иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй, орлогогүй болсон байна. Олон улсад энэ цар тахлын үед иргэддээ бэлэн мөнгө өгч байгаа туршлагууд бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрд нэг сая төгрөг өгөх санал бол сайн санал байсан гэж бодож байна. Нэг сумаар хоёр туулай буудаж, нэг талаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, нөгөө талаар иргэд тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэй болох нь нүдээ олсон ажил байсан. Энэ асуудалд эрх баригчид Ерөнхийлөгчийн оруулсан санал гэхээс илүүтэй ард түмний эрэлт хэрэгцээ, шаардлагыг харж энэ шийдвэрийг дэмжих нь зөв байсан юм. Одоо энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Гуравт, Монгол Улс өндөр татвартай орон. НӨАТ-ын татвар 10% гэдэг бол өндөр. Үүнийг яаралтай 5% болгох хэрэгтэй. Энэ нь иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлөх алхам болно. Бүх л бараа үйлчилгээн дээр төрийн нэмэлт татвараас шалтгаалан 10%-ийн үнийн дүн шууд нэмэгдэж байна. НӨАТ бол төсөв төвлөрүүлэх зорилгогүй, татварын бааз суурийг өргөтгөх зорилготой байдаг татвар.

Дөрөвт, Газрын татварыг хэт өсгөсөн нь өрөөсгөл алхам болсон. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш газрын татвар 3,5-10 дахин өссөн. Энэ нь ААН-үүдэд ихээхэн дарамт болж байна. Ингэж огцом өсгөх нь эрүүл бус үзэгдэл. Ядаж хоёр дахин өсгөсөн бол өөр хэрэг. Газрын татварыг өсгөснөөр дотоодын ААН-үүдийг шахаж,гадны мөнгөтэй компаниудад боломж олгох үйл явц болохыг ч үгүйсгэхгүй. Үл хөдлөх хөрөнгийн татвар мөн хэт өндөр байна. Үүнийг ядаж эдийн засгийн хүндрэлтэй үед 50% бууруулбал нүдээ олсон алхам болно.

Хэрэв одоо “тэг зогсолт” хийвэл НӨАТ-ын татвараа байнга төлсөн, ажлын байраа хадгалсан, нийгмийн даатгалаа тасалдуулаагүй ААН-үүдийн ажилчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 420 мянган төгрөгийг олгоосой гэж маш олон ААН хүлээж байна.Ийм арга хэмжээнүүдийг зоригтой хийхгүй бол эдийн засаг урт хугацаандаа элгээрээ хэвтэх болчих гээд байгааг тооцоолох хэрэгтэй. Инфляциас илүү ноцтой асуудал үүсэх вий.

-Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал олны анхаарлыг татаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвших эрхтэй, эрхгүй тухай олон таамаг, байр сууриуд өнгөрсөн хугацаанд явж ирлээ. Энэ асуудал хэрхэх бол?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс зөвхөн “нэг удаа дэвших эрхтэй” гэсэн үгийг сугалж авч дан түүнээ хэрэгжүүлэх гэж оролдох боломжгүй. Хэрэв тэгж дагаж мөрдөнө гэж үзвэл тус нэмэлт өөрчлөлтөд байгаа “Нэг удаа зургаан жилээр сонгогдох эрхтэй” гэсэн заалт ч мөн хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэтэл эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгууль болно гээд зарлачихсан байгаа шүү дээ. Тэгээд ч хуулийг дордуулж хэрэглэхгүй гэсэн зарчим байдаг. Хуульчид их тайлбарлаж байна лээ. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломжтойг Хэн ч нь ойлгохоор байна гэж харсан.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлж томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавихаа мэдэгдсэн. Үндсэн хуулийн Цэц дээр болж буй асуудал анхаарал татаж байна. Нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж цэгнэж байна вэ?

-Аливаа асуудлыг үүсэхэд явцуу сонирхлын үүднээс шийдвэр гаргуулах, халаа солиог үндэслэлгүйгээр хийдэг хамгийн муу жишиг манай улсад байна. Энэ бол төрийн дархлааг муутгаж байгаа нэг жишээ. Нэр дэвших эрхтэй эсэхийг Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт гаргахтай холбоотой улс төрийн томилгоо болох гэж байсан уу гэж харж байгаа. Иргэд илүү мэдлэгжиж, чих нь соргог болж байгаа. Улстөрчид улайм цайм үйлдлүүдээ танах хэрэгтэй.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдсангүй. Улс орны нөхцөл байдал амаргүй байна. Гэтэл яагаад ҮАБЗ хуралдахгүй байна вэ?

-Манай улсад төдийгүй дэлхий дахинд ховорхон тохиолдох цаг үе, онцгой байдал үүсээд байна. Ийм үед ҮАБЗ хуралдахгүй байна гэдэг бол байж болохгүй зүйл. Энэ үед харин ч хуралдаж, улс орноо аврах, эдийн засгаа сэргээх оновчтой шийдвэрийг цаг алдалгүй гаргаж байх хэрэгтэй. ҮАБЗ-ийн гишүүн үүрэг, хариуцлагаа энэ цаг үед сайтар ухамсарлах шаардлагатай байна. Улс орны чухал асуудлыг хэлэлцэх хуралдаа очихгүй, ирц хүргэхгүй байна гэдэг хэн нэгний дур зоргын асуудал биш.

-Ерөнхийлөгч өмнө нь төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч хүлээж аваагүй. Ер нь Ерөнхийлөгч өмнө нь олон удаа улс оронд болж байгаа үйл явдалд хориг тавьсан хүлээж аваагүй. Ерөнхийлөгч албаар хүлээж авах боломжгүй хориг тавиад байдаг юм уу гэж иргэд асууж байсан. Жишээ нь, эдийн засгийн хямралын үед соёлын музей гэх мэт байшин барилга барих биш, ковидын вакцины мөнгийг төсөвт суулга гэж хориг тавьж байсан байна.

-Улсын төсвийн асуудлаар SBN телевизийн“Шийдэл” нэвтрүүлгээрээ УИХ-ын гишүүд, эдийн засагч, судлаачдыг урьж хэлэлцүүлж байсан. Монгол Улсын 2020, 2021 оны төсөв нь цар тахлын үеийн хүнд байдалд байгаа эдийн засагт нийцсэн төсөв яавч биш. Хэнд ч хэрэггүй хөшөө дурсгал, соёлын төвүүдийг барихаа болих хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн төсөв болсон гэж шүүмжлэлтэй хардаг. Төсөв дээр тавьсан Ерөнхийлөгчийн хориг их зөв хориг байсан. УИХ хүлээж авах хэрэгтэй байсан. Энд намчирхал явцуу эрх ашиг байх ёсгүй. Улсын нийт эрх ашгийн төлөө төсвийн үрэлгэн байдал, нэн шаардлагатай биш барилгын хөрөнгө оруулалтуудыг царцаах хэрэгтэй байсан. Энэ онцгой цаг үеийн улсын төсөв бол хоёр зүйлд зарцуулах хэрэгтэй. Нэгт, эргээд эдийн засагтаа шинэ орлогын эх үүсвэрийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зүйлд зориулах. Хоёрт, цар тахлыг хязгаарлан барихын тулд бүх нийтийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулах, нэмэлт эмнэлэг барих, орны тоог нэмэх, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангах, вакцин худалдаж авах, нийт хүн амаа цаг алдалгүй вакцинжуулахад зориулах хэрэгтэй. Манай улс 2021 оны эхний улиралдаа багтааж бүх хүн амаа вакцинжуулах боломж байсан гэж харж байгаа. Одоо эрүүл мэндийн салбар ачааллаа даахаа больж байна. Вакцин авахад мөнгө зарцуулсангүй, цаг хугацаа алдсан.

-Та Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн хувьд хэрхэн ажилласан бэ?

-Уул уурхайн бус бусад салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд эдийн засгаа солонгоруулан хөгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн боловсруулсан олон төсөл хөтөлбөрүүдээс ганц нэгийг нь ч гэсэн ажил хэрэг болгох чиглэлээр ажилласан. Миний бие Монгол-Туркийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын даргаар сонгогдон ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан Дархан хотод арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөлд Туркийн талаас хөрөнгө татах, мөн Турк Монголын хамтран хэрэгжүүлсэн Хөшөө цайдам музейг түшиглэн аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулах төслүүдийг дэмжин, ажил хэрэг болгон хоёр талын элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байна. Ерөнхийлөгчийн ширээн дээр Монгол Улсаа хөгжүүлэх, үйлдвэржүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх маш олон төсөл хөтөлбөрүүд өрөөстэй байдаг. Аль болох эдгээрийг ажил хэрэг болгоход нь дэмжин ажиллахыг л боддог доо.

-Цаашид Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй гэдэг шийдвэр гаргавал ард түмэн хэрхэн хүлээн авах бол?

-Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд иргэд ходоодоороо сонгоогүй, харин шударга ёсоор өлссөндөө сонгосон гэж боддог. Товчилж хэлэхэд нэгдүгээрт, олон жил ужиг болсон, хөгжлийн тушаа болсон, төрд аалзны тор шиг хэрсэн авлига хээл хахуулийг устгана гэж сонгосон. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийг тодорхой арга хэмжээ авч, сайн ажилласан гэж харж байгаа. Шүүх прокурорыг шинэчлэх хүнд бэрх ажлыг эхлүүлсэн. Хоёрдугаарт, байгалийн баялгийн хуваарилалтын асуудлыг зөв болгох, тэгш хуваарилаач гэж сонгосон. Үүн дээр салхитын болон Хармагтайн Ордын үр шимийг ард иргэддээ тэгш хуваарилсан гэх мэт олон ажил бий. Гуравдугаарт, улс орноо үйлдвэржүүлж, баялаг бүтээгчдээ дэмжээсэй гэж сонгосон. Түүхий эдийн экспортлогч орноос эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болгохын тулд тодорхой ажлуудыг хийсэн. Дарханы арьс шир боловсруулах цогцолбор, Сайншандын хүнд үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, АНУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд ноолууран бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх хэлцэл хийсэн.

Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс нэг заалтыг нь цохож авсан байдлаар нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлбэл нэг намын засаглал тогтоно. Бид ардчиллын ололт амжилтаасаа 30 жилээр ухарна. Ардчилал үгүй болбол Үндэсний аюулгүй байдалд хортой. Төв Азийн цээжинд орших Монгол Улсын ардчиллын хувь заяаг шийдэх асуудал болно.

ӨДРИЙН СОНИН Хишигтийн Цэнд-Аюуш

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:04

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:00

Зочин [66.181.188.66] 2021-04-02 12:08:44

Энэ луйварчин одоо нэг их сүрхий хүн болж гэнэ. Татвараа нуусан хэргээр дахиад битгий шорон шаачихаарай даа.

Зочин [202.9.46.151] 2021-04-01 05:39:28

Ерөнхийлөгч маань энэ ярилцлагийг маш сайн анхаарах хэрэгтэй.60тэрбум,оффшор,ОТ-н гэрээ гээд л том хэргүүдийг шударгаар шийднэ гэж л иргэд итгэсэн.АН ард нь б.сан болохоор л иргэд С.Ганбаатарт биш Баттулгад илүү итгэсэн тухайн үед шүү.Одоо бодохноон "босоо" Гамбаа итгэл даах б.жээ.харамсаж б.на.

Зочин [103.229.178.26] 2021-03-31 10:03:52

энэ хүн шударга ёс ярих хүн мөн үү ?

зочин [103.26.193.31] 2021-03-31 10:56:02

азаар л сонгогдсон

Erenhiilegchiig saitar salgyyraar songoh mereedeh chag ni boljee!!!tamini ee!! [148.60.92.227] 2021-03-31 08:34:49

odoo sine erenhiilegch ee!!jaahan oyunlag hymyysee songol doo!!emne ni erenhiilegch baisan ch hamaagyi ee!!oyunlag l bol?ter bidniig chireed abaad yabna!ene Battylga metiin gaihalyyd chini yabahgyi bna suu!!!!hynd chini tyrslaga yhaan erdem medleg terlehiin ydirdan chigluuleh hyn gej tysdaa syy!!!!eneegiin erdem medlegtei gesen hii hooson saltgaan yarisan hymyys siiddeggyi ee!!!!baigaliasaa salgarsan jinhene erenhiilegch baij bolohoor tiim hymyys ee!!!songobol bolno!!!tyhailbal Elbegdorj sig erenhiilegch baih daa yab daa?...ee Byrhan mini!!!dahin byy garaasai bilee!!

Зочин [103.57.92.58] 2021-03-31 04:55:47

Хүрэлсүхийг л лав сонгохгүй

Дорж [192.82.91.98] 2021-03-31 04:13:41

Женкогийн шудрага гэж хаашаа харсан юм баыдгийм. Шоронгоос зугатаж 4жил тарвалзлаа. Одоо дуртай ч дургүй ч наар руугаа явах биз. Энэ хооронд янз бүрийн хүнээр янз бүрийн юм яриулах шаардлагагүй.

Зочин [192.82.78.16] 2021-04-02 10:41:05

Чи Баттулгыг юу хийх гэж зүтгэсэн, ду санаачилсан, юу бүтээснийг нь мэдэхгүйдээ ингэж байна уу, сайн мэддэг учраас атаархаж хорсож явдаг юм уу. Өнөө цагт өөрөө юу ч хийж чадахгүй, чадваргүй болохоороо юм хийсэн хүнд атаархаж хорсдог өөлдөг, гүтгэдэг, доромжилж сэтгэлээ тайтгаруулдаг чам мэтийн амьтад олширч байгаа нь үнэхээр харамсалтай, гутамшигтай

Зочин [66.181.161.57] 2021-03-31 01:07:53

Энэ нэг луйварчин хаанаас гараад ирэв. Худлаа шаагаад Баттулгыг Монголчуудын үндсэн сэтгэлгээ сонгосон юм малаа. Хятад гарвалтай хүнийг сонгохгүй ээ гэсэн том зүйл байдгийн байна лээ. Чам шиг хөгийн гар өлсөөд сонгосон гэсэн эргүү юмаа өөртөө л үлдээ Учир нь чам шиг шуналт нь цаг үргэлж өлсөж явдаг хомхой сэтгэлтэйгээ л хэлж

Зочин [103.212.119.16] 2021-03-31 16:41:28

шудрага ёсоор өлссөн гээд байнас

Зочин [203.91.115.49] 2021-03-31 09:42:34

Шударга ёсоор өлссөн гэж б на аа.зөв ойлгоод уншчих аа хө

Зочин [46.114.39.59] 2021-03-30 15:38:15

Бузар урвагч халаасны хулгайч Жeнког гахайг цаазлах ёстой шүү!!!!!!!!!!!

Зочин [192.82.81.92] 2021-03-31 07:01:38

Ерөнхийлөгчөө дэмжиж байна.Болдхэт мааш зөв ярьлаа.

Зочин [192.82.81.92] 2021-03-31 07:00:20

Яавч эрүүл бус хүн байна.

Зочин [59.153.114.250] 2021-03-31 00:09:22

Huts

Зочин [66.181.183.242] 2021-03-30 15:28:04

Өө дуракаа зайлаачдээ. Ерөнхийлөгчөө тултал дэмжиж бгаа шүү би

Зочин [64.119.18.209] 2021-03-30 16:08:03

Kkk battulgiin gaigaar orosuudiin huseleer mongoliig mungugui bailgah t1 bodlogoo bitgii maltaad bai battulga orosoos daalgavar avch mongoliin bayulagiig zarahad ni saad bolj ter hoorond oros kazak geed olon ulsuud nuursee zesee zarah bolomj gargaj uguu bizdee malaaas mal uls orond mungu heregtei bolohoos ter hudlaa oros oros geed uur hari ulsiin saltaan zavsart orson erunhiilegch mongold heregui oros yalsan za kkkkkkk zail batrulga

Иргэн. [64.119.22.192] 2021-03-30 15:24:25

Гадаадын жуулчид Богд хааны музейг шүтэн биширдэг.

зочин [64.119.24.17] 2021-03-30 15:04:49

Баттулга өөрийнхөө мөнгөөр тэтгэврийн зээлийг тэглүүлээгүй харин ч зээл тэглэх шахалт үзүүлж улсыг асар их хохироосон ,өөрсдийнхөө зээлсэн мөнгөө улсаар төлүүлсэн хүмүүс жаахан ч гэсэн юм бодож ичиж амьдрах хэрэгтэй.Баттулга зээл тэглэсэн гэж андуурахаа болих хэрэгтэй

Зочин [64.119.25.223] 2021-03-31 00:08:37

тэтгэврийн зээл тэглэнэ гээд боломжтой ахмадуудад 6 000000 сая төгрөг зүгээр өгя улсыг хохироосон харин жинхэнэ ядуу зээл авч чаддаггүй ахмадуудөд нэг төгрөг ч өгөөгүй өөрөөр хэлбэл баян ахмадуудад мөнгө зүгээр л цацсан шүү 6 сая ыг шүү мэдээлэлд ойр байсан ахмадууд 10 саяыг санаатай аваад 6 саяыг нь тэглүүлж тоглосон доо

Зочин [66.181.185.38] 2021-03-30 14:36:59

Та нар чинь өөрсдөө Төр бидний ажилд битгийй оролц гээд байдаг биз дээ. Худалдаачид авч идэхээс өөр юм тэдэх биш...

Гэрэл [150.129.142.213] 2021-03-30 13:49:33

Ха ха Энэ нөхөр чинь нүдэндээ давхраа хийлгээд,хөмсөг шивүүлчихэж. Юу ярьсныг юун унших вэ. Хөхөрсөөр байгаад таарлаа ха ха ха

Гэрэл [150.129.142.213] 2021-03-30 13:47:24

Ха ха энэ нөхөр чинь хөмсөг шивүүлээд, нүдэндээ давхраа хийлгэчихэж. Тэрийг нь хараад хөхөрсөөд байгаад таарлаа ха ха

зочин [59.153.87.174] 2021-03-30 13:45:59

ЭНЭ ЧИНЬ ХАРИН ХУЦДАГ П... ЮУДАА

Зочин [64.119.18.136] 2021-03-30 14:05:18

Эрлийз, троллуд больчих. Эх орны эрх ашиг, ЧИ бидний үр хүүхдийн ирээдүй яригдаж байна

Zochin [59.153.112.29] 2021-03-30 12:56:47

Erunhiilugch BATTULGA bol medeej sain erunhiilugch baij chadaagii ter diilehgui bas uuriin notoi. Gehdee mongold uur huvilbariig uldeesengui. TENEG HURELSUH SU BATBOLDIIG erunhiilugchid devshuulj uuruu erunhii said boloh gej urvasan uchir odoo hul tolgoi ni oldohgui yum bolson odoo uuruu ERUNHIILUGCH bol oh nuurgui bolson .maash teneg alham MAN hiisen uchir buh yumiig budliantuullaa. Er ni ene MAN bolon nam damjsan oligarhuudaas salahgui bol MONGOL maani sunuh shimjtei . Ingej tenegtej baij BATTULGAAS uur songolt mongoliin ard tumend uldeesengui dee. Ug ni GANBAATRIIG GARGASAN BOL DEER BSAN YUM.

Мммм [103.57.94.53] 2024-03-30 09:34:11

эргүү дагз

Зочин [66.181.178.54] 2021-03-30 12:26:35

алтан дээр суусан тэнэгүүд

Зочин [192.82.77.176] 2021-03-30 12:10:04

АН-ы энэ луйварчин юугаа хуцаад байгаа юм болоо? Бас л авилга, хулгайн хэрэгт орооцолдож шорон орон болж байсан шаар ш дээ энэ чинь.

Зочин [172.58.143.206] 2021-03-30 12:53:23

Zov zuil yarisan bna!

Зочин [66.181.178.54] 2021-03-30 11:28:18

Монгол улсад гадаад дайсан гэж байдаггүй дотоод дайсан гэж байдаг.

Зочин [202.9.40.195] 2021-03-30 10:26:22

Хүрэлсүх бол хятадын гар хөл болохоор оростой зохистой харьцагч Баттулгыг зайлуулахаар санаархаж байна Галзуу Хүрэлсүх ёрөнхиилөгч болвол нэг ч өдөр тайван амьдралгүй болно

Жак [192.82.76.140] 2021-03-30 14:10:27

Битгий хуцаад бай тэнэг үхрээ.

Зочин [64.119.27.4] 2021-03-30 11:34:13

Тийм

zochin [66.181.190.119] 2021-03-30 10:01:13

Болдхэт маш зөв ярьж байна. Eрөнхийлөгч ахмадуудын зээлийг тэглэж ёстой мундаг арга хэмжээ авсан. Баттулга eрөнхийлөгчөө дэмжиж байна. Амжилт хүсэe!

Зочин [202.9.40.231] 2021-04-01 03:47:22

Зөв юм ойлгомжтой хэлжээ Хүмүүс шударга ёсыг хүсж бна Баттулгатаа биш шүү дээ

Зочин [172.58.143.206] 2021-03-30 12:53:46

Demjij bna

Зочин [66.181.186.123] 2021-03-30 11:39:13

Зээл аваагуй ахмадуудыг ялгаварласан Зээл аваад тэтгэвэргүй амьдрах боломжтой улсууд зээл авна биз дээ ? Тэгээд тиймхэсгийг нь улам өхшүүлсэн ,өөрийн нэр төрийг өсгөх явуургүй а/ х !

Иргэн [192.82.72.178] 2021-03-30 08:45:12

Баттулга ёрөнхийлөгч маш сайн ажилласан. Аалзны тор шиг бүлэг хулгайчдыг энэ хүн л хөндөж гаргаж ирсэн ард түмэн нүдтэй шүү. Луйварчид одоо үхэх гэж байгааг харж байна

Зочин [66.181.180.179] 2021-03-30 06:57:11

мэдэн будлиад байна уу. Мөнгө тарааж луйвар хийж гарсан байх

Жаргал [112.134.175.8] 2021-03-30 08:14:31

Энэ ярилцлага дээр жинхэнэ эрүүл ухаантай хүн бол маш сайн хүлээж авахаар асуудлуудыг хөндөж бодлоо хуваалцжээ. Цаг үеийн байдалд ийнхүү бодитоор хандаж дүгнэлт өгчихдөг хүмүүсээс ярилцлага авч массаа жаахан цэнэглэж баймаар юм.

Аригуун [124.158.97.28] 2021-03-30 06:19:32

Энэ Жанхуугаас тэр сагсуу Хүүк нь дээр байх шүү. Жанхууг сонгосноос, яадгийн нэг намын дарангуйлалд орж үзье. Эсвэл Ц.Оюунгэрэлийг сонгоё.

Зочин [64.119.23.133] 2021-03-30 10:00:39

солиор тэнэгээ Хүүк чинь поп гар.Оюунгэрэл юу хийсэн юм.Баахан жорлон ярьсан тэнэг авгай

Зочин [64.119.27.174] 2021-03-30 08:53:25

Эвий дээ ямар хүний үр болдоо чи

Зочин [122.201.24.45] 2021-03-30 08:05:28

Нэр нь хүндэдсэн новшоо дарангуйлалд ормоор бвал нутаг руугаа зайл

Зочин [103.229.121.126] 2021-03-30 06:18:46

Jenko shig yamrch bolovsrol medleggvi ard tvmnig xuvaaj taltsuuldag xagalan butargagch yu ve eronhilogch hun ev negdliin beleg temdg bh estoi odo bolno shuu bidend uls orniig xogjvvlegch xvn xeregt bolxoos xudlaa yarigch bish shuu xamgiin xorchin er jenko blaa omnox.dorovoos xoish

Зочин [64.119.27.174] 2021-03-30 08:55:36

Чи харин боловсролгүй харалган хүн байна даа чааваас

Зочин [192.82.83.130] 2021-03-30 08:19:03

Хар Хятадын боол больё гэвэл Хужаа идэштэй Женког сонго ! Халх нутагтаа сайхан амьдарья гэвэл Хүүкийг сонго!!!

xorchin jenko [103.229.121.126] 2021-03-30 06:18:04

Jenko shig yamrch bolovsrol medleggvi ard tvmnig xuvaaj taltsuuldag xagalan butargagch yu ve eronhilogch hun ev negdliin beleg temdg bh estoi odo bolno shuu bidend uls orniig xogjvvlegch xvn xeregt bolxoos xudlaa yarigch bish shuu xamgiin xorchin er jenko blaa omnox.dorovoos xoish

Зочин [64.119.16.68] 2021-03-30 06:08:22

өөрөө асуугаад өөрөө хариулсан юм уу

ИРГЭН [202.126.89.143] 2021-03-30 06:02:58

Энэ хэт хөрөнгөжсөн хулгайч ард түмний төлөө шударга ес ярих уу. Мөнгөө хийгээд л явж байвал болоо биз дээ. Нийгэм санахгүй болохоор БОЛДХЭТ гэдэг хүн амьд байгаа шүү гэдгийг л харуулж бна.

Зочин [66.181.161.57] 2021-03-31 01:12:55

Хулгайч гэдгээр нь санах байхдаа

Зочин [202.126.88.187] 2021-03-30 04:56:03

ytonhiilogchoo demjdeg shu. Oorsdoos n iluu garchih gd bhaar muu nowshnuud haychij bgaa ym. Hun ooroosoo iluu negeniig l muudag.

Tug [202.126.89.156] 2021-03-30 04:54:42

90 ОНД АРДЫН НАМЫГ ТАТАН БУУЛГААГҮЙ АРДЧИЛСАН НАМААС ЦААААЗЫН ЯЛ АСУУХ ЭРИН ҮЕ УДАХГҮЙ ИРНЭЭЭ!!!!

Зочин [66.181.161.59] 2021-03-30 06:55:21

Батүүлээс яаагаад татан буулгаагүйг асууу

Зочин [202.126.88.178] 2021-03-30 04:50:07

Шударга ёс мандтугай.

Цооцоо багш [202.55.188.44] 2021-03-30 04:28:47

Баттулгыг сонгоод хэдэн өрх ядуурлаас гарч,хэдэн хүн цатгалан амьдрах болов?

Зочин [202.179.27.143] 2021-03-30 05:12:27

ард түмнийгээ амьдралыг сайжруулах хууль өргөн барихаар УИхулгайчид нь дэмжихгүй юм чинь яахын ерөнхийлөгчийн засаглалтай биш

Зочин [103.26.194.204] 2021-03-30 04:27:59

З. Энхболд, С. Баболд нар зөвхөн хүйтэн царайтнууд төдийнгүй, хөрчихсан зандалчнууд, хамар дор хагархай бий хойна хадуурчил байхаас Шуналын булчирхай томорох хам шинж хэмээх эмчилгннгүй хэмгэгт нэрвэгдсэн таар шуудайнууд

Зочин [202.179.21.246] 2021-03-30 05:05:09

Ард Түмний сонгосон Энэ сонголт зөв байсан гэдэг нь цаг хугацааны явцад тод томруцн харагдлаа.Баттулга Eрөнхийлөгч сайн ажиллаж байгааг Ард Түмэн харж байна.Гагцхүү Офшорт хулгайлсан мөнгөө нуусан Сү болон тздний хамсаатнуудын эрх ашиг хөндөгдөнгүүт тэд Ерөнхийлөгч оүү дайрч байгааг Ард Түмэн Бүгд харж бна.Хулгайчуудын эрх ашгийг хамгаал гэж энэ 62 г сонгоогүй шүү.!!!!.Эх Орны эрх ашгийн төлөө ажиллах Ёстой !!!!!!!!!!!!!!!!.

Зочин [64.119.16.206] 2021-03-30 04:25:57

Баттулгын олон гар хөлийн нэг л байна.

Зочин [202.179.27.143] 2021-03-30 05:13:54

чи өөрөө юуны гар хөл юм

Зочин [192.82.88.140] 2021-03-30 04:20:02

Санал нэг байнаа.Зөв дүгнэлт хийжээ.

Зочин [125.35.31.83] 2021-03-30 04:07:55

Шударга ёс ярих хүн мөн үү

Энхээ [122.201.21.22] 2021-03-30 03:55:21

Ерөнхийлөгч хийсэн. Түүнийг маш ихээр ганцаардуулж байна даа

Иргэн [66.181.161.80] 2021-03-30 03:47:43

Төмөр зам гэж овоолсон шороо .Одоо барьж байгаа төмөр замаар нүүрс зөөж Владивостокоор дэлхийн зах зээлд нүүрс гаргах хүртэл дэлхийн нүүрсний хэрэгцээ хумигдаж манай нүүрс шороо болно .Энэ " хувь заяаг" Женко бид хоёрт үзэх тавилан бүү тохиолдоосой.Мөн гашуун сухайтын чиглэлд тавих төмөр замаар ТАНК орж ирэхийг үзэхгүй нь бидний ТАВИЛАН юм даа.Тийм ээ Болдхэт ээ.

zochin [202.9.40.53] 2021-03-30 04:57:55

Chi estoi l irgen hun bna .., MONGOL chuud dotor gazariin huniig irgen hun gedeg bailaa gej..,Nuurs hezee ch shoroo bolohgui , boldog yumaa gehed MINII MONGOLiin gazar shoroo..,gej..,Urd zugiin tumur zamaar TANK bish yumaa gehed TANAIHAN orj ireh geed baisan yumaa gej..,Eniig ...iim baidliig EH ORONDOO hairtai hun l uhaj oilgodog yumdaa dundadiin IRGEN gui mini

Зочин [202.9.40.182] 2021-03-30 03:42:48

Энэ чинь гавьяат сараагийн том хүүгийн эцэг байх шүү. Сайхан яриатай хүн бн.

Зочин [59.153.87.251] 2021-04-01 16:34:24

Том андуурчихлаа хөө

Зочин [202.126.90.16] 2021-03-30 04:07:32

Энэ Болдхуягийн дүү нь юм биш үү?

ЧЕБУРАШКА [202.126.88.211] 2021-03-30 03:56:06

БИШЭЭ САРААГИЙН ЭКС-НӨХӨР ЧИНЬ БОЛДХУЯГ. ЭНЭ БОЛ НАРАНТРЭЙДИЙН ЗАХИРАЛ БОЛДХЭТ_ ЭХНЭРИЙГ НЬ УДВАЛ ГЭДЭГ

Зочин [66.181.186.252] 2021-03-30 03:36:07

Хуцдаг новш, жэноктойгоо адил виски хууль бусаар оруулж татвараас зугтааж байгаад баригдсан новш ш дээ энэ.

Зочин [203.91.115.54] 2021-03-30 03:22:00

ВИСКИ ХУЛГАЙГААР ОРУУЛЖ ИРЭН КЕТЧУП ГЭЖ БАРИГДСАН ХӨГИЙН ХӨМСӨГ ДАВХРАА ХИЙЛГЭСЭН ЭР ДЭЭ.

Зочин [59.153.87.251] 2021-04-01 16:35:44

Виски кетчуп хөмсөг давхраа зазоо

Зочин [202.9.47.6] 2021-03-30 03:11:35

Bat tulga dahin songogono Mash zov yarij baina

Зочин [192.82.72.252] 2021-03-30 04:46:19

Тийм Тулгаагаа сонгоноо

Irgen [202.9.40.178] 2021-03-30 02:58:44

3 daxi eeljiin lyivarchid yls urniig tsulmux geed noir xoolgyi temtseldej bxd tentsvert bsidliig bii bolgox xyn xych xeregtei bna GBattylga bgagyi bol elbegdorj enxbold cy batbold metiin xylgaichid ene ylsiin baylagiig tsulmuud dyysgasan bx biz de neg ch gesen esreg bsir syyritai ard tymniii erx ashgiig xamgaaldag xych mongold yg odoo xeregtei bna temtselgyi ard tymen muxdug gedegiin batalgaa bolj bna erx barigch nertei lyivarchid eelj eeljeer ex oron ard tymiig xoosryylaj bna ene tsulmugch xylgaichdaas salax shydraga temtsegchidiig ard tymen xysch xyleej bga tsag ni bolson

Зочин [66.181.161.101] 2021-03-30 02:28:49

Эрүүгийн болон иргэний хуулиар ял авахад дордуулж болохгүй гэсэн ойлголт байдаг. Ерөнхийлөгчийн албан тушаал ял болж таарч байна уу. Эсвэл энэ хүн цаагуураа нэг юм зөгнөөд байна уу.

Irgen [150.129.141.4] 2021-03-30 02:21:50

Boldhet guai 13r horoolold hoer bairny dund baigaa tsetserlegiin uchriig hurdan ol.30 jil balgas bailaa.tegeed demii gongos.za

Зочин [59.153.115.155] 2021-03-30 03:04:18

Yag unen.

зочин [122.201.21.46] 2021-03-30 02:21:45

ерөнхийлөгч ажилаа сайн хийсэн даанч ман хүрэлсүх түгжилдчихлээ л дээ еөk ширээн дээр байгаа төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд ард түмэнээ ажилтай орлоготой байлгах нb манд ашиггүй учираас дэмжиж ажилсангүй хогын муу ман

Зочин [122.201.31.138] 2021-03-30 02:09:05

Болдхэт бол шудрага хүн. Үнэнийг л ярьсан байна.

Зочин [66.181.161.57] 2021-03-31 01:10:40

Ард олноо хуурамч архиар хордуулах гээд шудрага гар тэ Нэг муу шагчин сэтгэлгээтэй хулгайч луйварчинг шудрага гэхээр бусад нь юу болохов малаа

Зочин [66.181.183.65] 2021-03-30 02:08:58

Хэргээ хангалттай мартагдсан гэж бодоод ичээнээсээ гараад ирэв үү. Чамд бидэнд заах ёс суртахууны эрх байхгүй.

Зочин [202.9.47.31] 2021-03-30 16:37:06

Тийм шүү. Энэ зальт э тгээд яах санаатай гараад ирэв?

Зочин [202.21.108.178] 2021-03-30 02:04:46

Баттулгаас өөр сонголт үгүй

Зочин [150.129.142.70] 2021-03-30 01:57:11

Энэ новш шудрагаар баяжаагvи нь тодорхои. Олигарахууд ниилж женкогиин зовлох нэрээр бvлёг болсон юм бна. Заилуулах хэрэгтэи.

Зочин [150.129.142.70] 2021-03-30 01:55:25

Женко этгээдиин зовлох женкогоо хамгаалж ярих нь мэдээж. Ингэж яриулах гэж олигарах болгоныг оориинхоо хажууд зовлохоор авсан бгаа юм. Лу. Болд бас зовлох нь. Юу зовлохvv иргэдиин толгои угаахыг л сурталчилж зовлоно.

Зочин [103.229.120.78] 2021-03-30 06:00:51

Чи Х. Баттулгыг юунд нь харлуулах гэж ядна вэ? Чамд туслаагүй юмуу? Заавал чиний бодсон бичсэн зөв байх ёстой юм уу? Ерөнхийлөгчийн институт гэдэг гар, сэтгэл, зорилго нэгдсэн хандах зүг тодорхой харагдах өнцөг хамаагүй бурууд нүд хурц бусдаас хариу нэхдэггүй шудрага бүрэлдэхүүн байгаа гэж би итгэдэг.

Зочин [66.181.186.106] 2021-03-30 01:50:11

Болдхэтийг хөөрхий ингэж ярихгүй шоронд гэсэн биз, ямар сураагүй биш

Zochin [124.158.71.92] 2021-03-30 01:46:52

Erunhilugchin talar unen helsn bna! 30 jil undeslelgui hurunjigsdin buleglelinhend daramtlulj amidrsn ard irged tur zasginhand itgeh itgelgui bolchihsn baisn! Odoo ch itgehgui baigag Undeslelgui hurungjigsud!ЖДҮ-,КОНЦEССЫНХОН! БАНКУУДЫГ ДАМПУУРУУЛАГЧИД! БАЙГАЛИЙН БАЯЛАГ, ГАЗРЫН ЛEЦEНЦЭЭР Н,ЭНХБАЯР,ГААНДИЙ толгойлогчидоор тоглуулсан Очирбат Багабаньд гэд араасаа нөгөө 30 жилийнхэн! Ed Ard tumend bayrlah estoi bish u? Bainga ard tumni esreg bodlogo yawuultsgadg!!!

Зочин [111.199.63.51] 2021-03-30 01:41:44

zuv heljee, yadaj neg hun ch gesen ingej heldeg bol 4 jil hunii ooriinlyivarchdad balbuulsan battulga erunhiilugchid ih uram boloh baihaa,elbegdorj 8 jiliin tursh tugs evdrel zavhrald hurgesen aima ar hun shuu

зочин [66.181.182.218] 2021-03-30 01:41:38

иргэн баян бол улс баян

Зочин [111.199.63.51] 2021-03-30 01:36:58

Battulgiig, gadnii chonotoi niilsen nohdod eh ornoo aldchihgui yumsan gesendee songoson ter mash hund baidald sain ajillasan

Зочин [64.119.21.146] 2021-03-30 01:24:25

Уг нь зөв бодолтой хүн юм шиг гэхдээ Жэнкогын зөвлах гэчхээрээ Монголын эдийн засаг төр ньмбуруу яваад буйг баттулгадаа хэлчих чадалгүйл байна

Зочин [202.179.21.241] 2021-03-30 01:34:37

хуурамч хурандаа түний утсан хүүхэлдэйд наад үгээ хэл попоо

Ард [192.82.78.127] 2021-03-30 01:22:12

Тэгээд юу дээрдсэн юм бэ, та нар юу ч хийж чадсангүй, барууны үзэлтэй гэчээд ийм яриад сууж байхаасаа ичээч

Зочин [66.181.161.125] 2021-03-30 01:45:04

buh erh medel zsgiin gazar ih-d bn

зочин [103.229.121.68] 2021-03-30 01:15:27

Нөхцөл байдалд УИХ-ын гишүүдээс илүү зөв дүгнэлт хийсэн ярилцлага байна. Бид 1 намын дарангуйлалд орох гээд байна шүү. Ковидыг гэхэд л өмнөх ЗГ нь хэт сүржигнэж хорьж, одоогийн ЗГ нь хэт сул тавьж, туйлширсан бодлого их барьж байнаа.

Зочин [64.119.25.226] 2021-03-30 00:59:35

Mun doloovoo. Kkk

Иргэг [66.181.161.115] 2021-03-30 00:50:10

Номин мэт юм юм руу үсчсэн компануудыг задлах зарим үйл ажиллагөаг нь хориглох хэржгтэй Бүр юм бараг одоо үсчин канон ажиллуулах нь дутуу багйна Хотын төвийн газар Үл хөдлөх төтвар б5ндөр байх ёстой Нэг хүн 1 с дээш мөн 1 хүнд ноогдох талбайн м2 нь 50 - дэээш үед мөн үл хөдлөхийн татвар ыас хотын иргэдийн татвар гэдгийг бий болгох хэрэгтэй

Зочин [202.9.46.174] 2021-03-30 00:40:51

нэг жаахан тодруулга авчихаад түүнийгээ ярилцлага энэ тэр гэж бахдаад дор нь Хишигтийн энэ тэр гэж эцгийнхээ нэрийг тавьж томроод хэрэггүй дээ Цэнд-Аюуш минь.

Иргэг [66.181.161.115] 2021-03-30 00:35:06

Энэ этгээд яахав Авилгачид олширч үнэтэй бараа нь ахиу карагдаж байх нь чцхал Э / з н талаар санал нийлэхгүй Газрын татвао харин ч өндөр бүр хотын төвд асар их гэхээо байж энэ газрын наймаа цэгцрэнэ Жижиг бизннсд боломж ирнэ Эрх мэдэлтэй түрүүлж томорсон компаууд хотын төвд үл хөдлөх хөрөгнөтэй тэгсэн хэрнээ жижиг бизнэстэй үнээрээ өрсөлпдөг Үүнийг өндөр Үл хөдлөхийн татвар газрын төлбөрөөр шийдэх ёстой

Зочин [192.82.84.87] 2021-03-30 00:32:59

Зөв бодолтой зөв ярьсан байна

Зочин [103.229.121.84] 2021-03-30 00:29:46

Ene hun ch dee...oligtoi yum bish

Зочин [66.181.178.54] 2021-03-30 00:28:47

Тэнэг монголчууд 30 жил ходоодоороо сонгосон.

Зочин [66.181.185.73] 2021-03-30 00:11:53

за чи дут. Хөмсөг шивүүлээд л гангараад л явж байвал болов

Зочин [64.119.16.68] 2021-03-30 06:07:30

яг зөв


110 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
110 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.