Цар тахлын улмаас Азиудын эсрэг гэмт хэрэг 150 хувиар өсчээ

Aдмин / Нүүр

АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын гурван массажны газарт өнгөрсөн сард дараалсан зэвсэгт халдлага гарч, найман хүн амь үрэгдсэний зургаа нь Ази эмэгтэй байв. Энэ хэрэгт 21 настай цагаан арьст эрэгтэйг сэжигтнээр баривчлан шалгаж байна. Үүний дараагаар хэд хэдэн удаагийн ийм хэрэг Америкт удаа дараа гарсан нь тус улсад төдийгүй дэлхий дахинаа Азиудыг гадуурхах үзлийн эсрэг тэмцэх ёстойг сануулж, томоохон хөдөлгөөн өрнөж эхэллээ.

АНУ-ын Нью Йорк хотод Филиппин гаралтай цагаач 65 настай эмэгтэйд халдсан 38 настай эрэгтэйд холбогдох шүүх хурал даваа гаригт болох үеэр Ази гаралтай Америкчууд болон Азиудын гадуурхлын эсрэг тэмцэгчид шүүх хурлын танхимын гадаа жагслаа. Учир нь Нью Йорк хотод энэ он гарсаар Ази гаралтай хүмүүст халдсан 31 гэмт хэрэг бүртгэгджээ. 2020 оны мөн үед 11 ийм хэрэг бүртгэгдэж байсан аж. Мөн Калифорниа мужид зургаан настай хүүтэйгээ явж байсан Ази эмэгтэйн машин рүү чулуу шидэж, цонхыг нь хагалсан 28 настай эрэгтэйн үзэн ядах гэмт хэрэгт холбогдох хэргийн шүүх хурал даваа гаригт болсон юм. Калифорниа мужид зургаан сая орчим Ази гаралтай Америк хүн амьдардаг нь хүн амынх нь 15 хувийг эзэлдэг юм.

Атлантад болсон халдлага болон настай эмэгтэй гудамжинд халдлагад өртсөний дараа АНУ даяар Азиудыг ялгаварлан гадуурхах, үзэн ядахын эсрэг тайван жагсаал өрнөж, цахим сүлжээнд хүмүүс #StopAsianHate буюу “Азиудын эсрэг үзэн ядалтаа зогсоо” уриан дор нэгдэж байна. Энэ хөдөлгөөнд олны танил урлаг соёлынхон ч нэгдэж, дуу хоолойгоо өргөж, хэн нэгнийг гарал үүсэл, арьс өнгөөр нь ялгаварлахгүй байхыг уриалсан бичлэгүүдийг олон нийтийн сүлжээнд байршуулж эхэллээ.

АНУ-ын 50 мужид 4000 гаруй Ази хүн бие махбодиороо хохирчээ

Ялаварлан гадуурхах үзэл ямар ч цаг үед АНУ-д байсаар ирсэн боловч цар тахал дэгдсэнээс хойш тус улсад Азиудын эсрэг гэмт хэрэг хэд дахин өсч, мянга мянган Азиуд гудамжинд явж байгаад хараалгах, үйлчилгээний газраас хөөгдөх, метро, автобусаар зорчих үедээ бие махбодийн халдлагад өртөх болов. Тухайлбал, COVID-19-ийн улмаас Азиудын эсрэг гэмт хэрэг 150 хувиар өсч, АНУ-ын 50 мужид 4000 гаруй хүн бие махбодиороо хохирчээ. Энэ нь цар тахал хамгийн анх Хятад улсаас эхлэн тархсантай холбоотой юм. Энэ талаар Жоржиа муж улсын Ардчилсан намын гишүүн Бий Нгуен “Энэ удаагийн халдлагаас болж олон нийт айдаст автсангүй. Учир нь Азиудыг үзэн ядах үзэл экс ерөнхийлөгчийн үед цар тахлын гарал үүсэлтэй холбоотойгоор өнгөрсөн жилээс өсөн нэмэгдсэн. Ази гаралтай Америк эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн олон тохиолдол АНУ-ын түүхэнд бий. Бидний эцэг эх, түүнээс дээш үеийнхэн ч ийм төрлийн хүчирхийлэлтэй нүүр тулж байсан” гэж ярьсан юм.

Азиудын эсрэг гадуурхал бол дан ганц АНУ-д тулгамдаж байгаа асуудал биш. Англи, Шинэ Зеланд, Австрали болон бусад барууны орнуудад Азиудыг үзэн ядах хандлага огцом өсчээ. Тухайлбал, Английн цагдаагийн газрын мэдээлснээр 2020 оны нэгдүгээр улиралд Хятад, Зүүн, Зүүн Өмнөд азиудыг үзэн ядах гэмт хэрэг 2018, 2019 оны мөн үетэй харьцуулбал 300 хувиар өссөн байна. Франц улсын иргэд Ази тэр дундаа Хятад хүмүүстэй дургүй болсон гэсэн судалгаа гарсан бол Испани амьдарч байгаа Ази хүмүүсийн гурван хувь нь үзэн ядалтын гэмт хэргийн хохирогч болжээ.

Жо Байден:Америкт үзэн ядалт байх ёсгүй

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг ажиллахаа амлаж байсан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сарын эхээр Ази-Америк гаралтай хоёр хууль тогтоогчийн санаачилсан цар тахалтай холбоотой үзэн ядах гэмт хэргийн тухай хуулийн төслийг батлахыг Конгресст уриалав. Тэрээр Атланта хотод очиж, тус улсад амьдарч буй Азиудаас уучлалт гуйсан юм. Энэ үеэр “Ази гаралтай хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл манай үндэсний дунд хамгийн удаан оршиж байгаа хамгийн муухай “хор” юм. Энэ нь COVID-19-ийн үед улам нэмэгдлээ. Үүнийг зогсоохын төлөө Америкчууд бүгд ажиллах ёстой. Хуулиар зохицуулах нь сайн ч бид зүрх сэтгэлээ өөрчлөх нь чухал. Америкт үзэн ядалт байх ёсгүй ” гэж ярьсан юм. Дээрх хуулийн төсөл нь “Цар тахлын үеэр ихэссэн үзэн ядалтын гэмт хэргийг эсрэг үзүүлэх Засгийн газрын хариу үйлдлийг түргэсгэх, үзэн ядалтын гэмт хэргийн талаарх орон нутгийн болон мужийн засаг захиргааны тайлан, дүн мэдээг сайжруулах, энэ төрлийн мэдээллийг Ази-Америкийн байгууллагуудад хүртээмж байхад чиглэнэ” гэж Цагаан ордон мэдээлэв. Мөн Ази гаралтай хүмүүсийг гэмт хэргээс хамгаалах цогц арга хэмжээ авахаар болсныг Цагаан ордон гуравдугаар сарын 30-нд зарласан. Энэ арга хэмжээний хүрээнд цар тахлын хямралаас эдийн засгийг аврах хөтөлбөрт зориулсан төсвөөс 49.5 сая ам.долларыг үзэн ядах гэмт хэргийн хохирогч болсон Ази гаралтай хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулахаар болсон юм.

Азиудыг үзэн ядах гэмт хэргийн эсрэг нэгдэж байгаагаа Цахиурын хөндийн технологийн том компаниуд мэдэгдлээ. Технологийн 700 гаруй компанийн удирдлагууд нэгдэн өнгөрсөн баасан гаригт цахим хурал хийж, Азиудыг гадуурхах гэмт хэргийг бууруулахад хэрхэн туслах талаар гурван цагийн турш ярилцсан юм. Хурлаар тэд өөрсдийн давуу талыг ашиглан Азиудын талаар хүмүүст зөв ойлголт өгөх контент мэдээллийг олон хүнд, хурдан хугацаанд түгээх кампанит ажил өрнүүлэхээр болжээ. Facebook, Twitter, YouTube тэргүүтэй технологийн толгой компаниуд COVID-19-тэй холбоотой Азиудыг буруутгасан “Уханийн вирус”, “Хятадын вирус” гэсэн хаштаг ашигласан сөрөг сэтгэгдэл, контент, нийтлэлүүдийг хязгаарлаагүй нь Аме­рик дахь Азиудын эсрэг гэмт хэргийг өдөөсөн хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДОЛЖИНЖАВ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:02:52

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:02:52

заддд [86.85.55.114] 2021-04-09 15:18:21

За сүртэй ш дээ. Хятадуудыг дуурайгаад сүрхий тэмцэгч болж гэнэ. Угаасаа бид нар ч өөрсдөө ази хүмүүсд дургүй л биз дээ хаха

Зочин [66.181.178.54] 2021-04-07 23:07:22

Азиуд хонь шиг номхон аймхай хулчгар эв нэгдэлгүй болохоор ялгаварлан гадуурхалд өртөх нь их байдаг.

Монголчууд бол шаал өөр. [202.131.225.53] 2021-04-07 09:47:07

1-т, МОНГОЛ ХҮН. 2-т Монголын казах. 3-т, оросууд (украинчуудгүй). 4-т, япон сонгосчууд, 5-д, Баруун Европ болон АНУ, Канад, Австралийн цагаан иргэд. 6, Зүүн Европын цагаан иргэд. 7, Казахстаны казахууд, вьетнамууд, 8, туркууд, 9, хятадууд. 10, Азийн бусад орны иргэд. 11, Европ, АНУ, Канад, Австралийн бусад өнгийн иргэд. 12, украинчууд. 13, Латин Америкийн үндэстнүүд. 14, африкчууд. 15. Номхон Далайн орнуудын иргэд. Энэ жагсаалтын өшөө задалж нарийсгаж бичих үү? Тэгэхлээрээ монголчууд бид аль хэсгийг нь үзэж чадахгүй НҮД ХОРСООД байна??? Аль үндэстэн дэлхийд "ХАРХ ШИГ" харагдаад байна??? Хүмүүсийг ингэж ангилалд оруулах САЙХАН байна уу? Бусад үндэстнүүд ийм жагсаалт гаргавал монголчууд биднийг ч жагсаалтын сүүлд оруулж болно. Иймд элдэв жагсаалт гаргаж бусадтай харьцахаа БОЛИХ хэрэгтэй. ХҮН БҮР Л ҮНЭ ЦЭНЭТЭЙ.

Уншигч [202.9.46.239] 2021-04-11 07:24:00

Яг үнэн шүү. Утга учиргүй, үндэслэлгүй тэнэг арьс өнгөний үзэл хийрхлээ больцгооё. Бид өөрсдөө хүн төрөлхтөний төлөө юу хийж бйгаа вэ, ямар хувь нэмэр оруулж байгаа вэ гэдгээ бодоцгооё. 800 жилийн өмнөх явдлаар үүрд нүүрээ тахалж онгирч сагсуурна гэж сэрүүн зүүдлэх хэрэггүй. Одоо дэлхий ертөнц өөр болсон, хүн төрөлхтөн, дэлхий байх уу үгүй юу гэдэгтээ тулчихаад байна наана чинь

Зочин [66.181.178.54] 2021-04-07 08:30:42

Гадаадын нэг сайт дээр хар арьстан латин америк лалын шашинт хүмүүс хамгийн их ялгаварлан гадуурхагддаг гэж нийтэлсэн байсан.

Зочин [202.179.21.254] 2021-04-08 03:57:41

latin Amerik humuusiig aimaar ih uzen yadna. Aziud bol gaigui shu dee. Aziudad latin Amerikchuud bas shan.

aziud negdeh ni [202.131.231.18] 2021-04-07 08:10:07

sharuud haruudaas iluu uzeltei shuu zuun baruun europid ch iim uzeltei humuus ih baidag arisni uur ungu garch irj baijil ustah bh

Зочин [174.251.66.67] 2021-04-07 07:35:11

Usa d latin uud ,Arabuud iig yalgavarlan gaduurhdag.1 t tsagaan aristnuud2 t har aristnuud .bdag

Зочин [66.181.178.54] 2021-04-07 08:24:56

Харууд хамгийн адаг нь байдаг.

Монголчууд бид аль үзлээр явах бол оо? [202.131.225.53] 2021-04-07 06:48:37

Монголчууд ч гэсэн их үндэсний үзэлтэй ард түмэн. Глобалчлагдсан дэлхийд энэ чигээрээ байгаад байж чадах болов уу? Хаа нэгэн газар монголчуудыг зодоод байна гэвэл үндэсний үзлээ ярих болов уу, даяршил ярих болов уу? Харж л сууя.

Zochin [87.66.142.201] 2021-04-07 06:24:32

Za bitgii hudlaayum bicheed bai. Delhii dayar ch geh shig kkk hudlaa medee oruulahda ichij zovohoi medehgui ee....europad law iim yum boloogui shu, anh corona garhad Frantsad 1 udaa trein sogtuu hun 2 azia ruu orilson, olon hun tedniig umuursun. Amerik bol yalzarsan uls shu de, bugd end tendees irsen tsagaachid tegj l Amerik uls anh uussen.

Зочин [66.181.178.54] 2021-04-07 03:15:15

Хар цагаан хүмүүсийг азид ирэхээр нь ялгаварлан гадуурхаж зодож буудаж алья. Хар цагаан хүмүүс азиудыг хэрхэн харьцаж бид тийм л хариу барих ёстой.

зочин [202.9.46.148] 2021-04-07 01:33:48

Монголчуудыг зодоод алаад байна энд , Ази гаралтай л бол хужаа монгол ялгаагүй зодож байна

debil [202.9.46.253] 2021-04-07 01:57:11

t1

Зочин [202.126.89.128] 2021-04-07 01:20:00

Hujaa narig huis temtreh heregtei, zuv demjij bn.

Зочин [64.119.22.122] 2021-04-07 02:16:25

Тэнэг мал. Чи Монголоос гараад л ялгаагvй фафкин чайна ш дээ

ёёё [66.181.166.154] 2021-04-07 01:18:56

Должинжаваа зөв бич л дээ гүүгл ашигласан бол монгол хэлэндээ аятайхан зөв болгооч ийм байдлаар мэдээлэл түгээх нь ажил бишээ

Зочин [202.55.191.194] 2021-04-07 01:16:28

х у ж а а нар гэж дандаа л бусдадаа төвөг учруулж байдаг хархнууд юм даа хятад дуртай улс гэж байна уу

Зочин [202.21.124.22] 2021-04-07 08:54:57

монгол ялгаагүй, хаа явсан газраа хулгай хийж, бусаддаа төвөг учруулна


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.