Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр ажиллана

Aдмин / Нүүр

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 53 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж байна.

Энэ долоо хоногоос 18-аас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад харилт өгье.

-Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллах уу?

-Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллана.

-Ямар бичиг баримттай очих вэ?

-Та иргэний үнэмлэхээ авч очно.

-Дархлаажуулалт хийлгэх дарааллын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслана.

  1. Дархлаажуулалтын цэгт очоод бүртгэлээ хийлгэнэ.
  2. Эрүүл мэндийн асуумж бөглөж, даралтаа үзүүлнэ. /Даралт ихэссэн тохиолдолд заавал даралтын эмээ ууж буулгасан байна./
  3. Вакцинаа хийлгэнэ.
  4. Вакцин хийлгэсний дараа 15-30 минут сууж биеийн байдлыг ажиглана.


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.80] 2021-04-07 12:52:59

тариагаа шахахыг хэн ч чадна. ажиглах хянах эмч нараараа хяналтаа тавиулаад тариагаа бол сайн дурын хэн ч хамаагүй шахаад л байг.

Zochin [202.126.89.158] 2021-04-07 10:53:50

Oros vaktsin tatsan uu? Uneniig helehgui yum uu?

Зочин [103.26.194.207] 2021-04-07 08:34:19

baktsin hiilgej boloh ba bolohguig asuuh emch bnu.asuuh ch gasar oldohgui ym.bolno gevel hiilgemeer bn.asuudal b.gaa bolood l tegj bn.utas heregtei.119 gesen utas ugsun ter n bolohgui ym

Зочин [122.201.21.80] 2021-04-07 12:53:55

өрхөөсөө эхлээд асуу. тэгээд лавлах утасаар нь асуу бүүр хариу өгөхгүй тодорхой хэлэхгүй бол УОК руу ярь тэгээд бүтэхгүй бол вакцинаа хойшлуул

Шалтгаан. [192.82.75.72] 2021-04-07 06:48:31

ВАКЦИН-жуулалт идэвхгүй байгаа шалтгаан ! 1. ЦЭГТ Тарианы сувилаг (1-2) хон байна. 2. Очер 3 цаг хүлээхээр ажилтай хүмүүст хэцүү болж байна. 3. Нэг цэг дээр 20 орчим туслах хүн байгаа нь илүү хоолны савнууд байна. Шийдэл....(.. нэг цэгт тарианы 6-8 сувилагч тай 1 Pс бүртгэлийн ажилтан туслах 1 цагдах 1 байхад л болно ) . Харин иргэд маш журам цэгцтэй хүлээцтэй болсон байна лээ !!!

Зочин [202.126.88.59] 2021-04-07 05:04:56

МАН ыг сонгосны гай гарч байна даа . Спутник гордоод хэрэгүй байхөө Заавал хятад вакцин хийгээд байгаан бишүү

Зочин [42.72.108.169] 2021-04-07 03:34:52

Нөхөн үржихүйн насны залуучууддаа Орос вакцин хийх хэрэгтэй бнаа, тиймээс Орос вакцин хүлээгээд вакциндаа хамрагдахгүй бгаа хүмүүс их бна шүү. Өмнө орж ирсэн орос вакцин хаана бнаа, энэ тухай бүгд амаа үдүүлчихийг бодоход ордоны хэд гэр бүлийнхэн болон сэтгүүлчидтэй хуваагаад л хийлгэж дээ...

Зочин [192.82.80.61] 2021-04-07 03:25:50

nuguo orj ireh SPUTNIK yasan be?


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.