Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгалаа

Aдмин / Хууль

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны үзүүрт нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн барилгыг оршин суугчдын гомдлын дагуу албадан буулгаж, газрыг нь чөлөөллөө. Тус барилгыг барьж эхлэхэд хорооны Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас буулгахыг, барилгаа үргэлжлүүлэн барихгүй байхыг удаа дараа сануулсан. Гэвч эзэд нь “Бид хөөцөлдөөд зөвшөөрлөө бараг авч байна. Хүмүүстэй ярьж тохирсон” гэх зэрэг тайлбар хийсээр хөл хорионы үеэр барьж дуусгажээ.

Албадан чөлөөлөлт хийснээр 120 ам метр талбай нийтийн эзэмшилд эргэн шилжиж, хүмүүс зорчих замтай болж байна. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1400 өрхийн 5600 иргэнтэй, орон сууцны хороолол олонтой. Гэтэл ногоон байгууламж байхгүйн зэрэгцээ далан дагуулж барьсан хуучны тоосгон болон төмөр гарааш, байрны энд тэнд барьсан өргөтгөл олон, хог новшиндоо дарагдаж, шороо бужигнасан орчинтой. Мөн хүүхдүүд хөндөлсүүлж тавьсан машинуудын дундуур аюултай орчинд тоглож байна.

Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний А/1097 захирамж, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/273 дугаар захирамжийн дагуу тус газарт чөлөөлөлт хийлээ.


Сэтгэгдэл

Зочин [172.58.143.32] 2021-04-08 13:09:39

Ганц хоосон түцний амбаар буулгачаад ямар их хуцдаг юм бэ хэнийг хуураад байнаа лаларууд?

иргэн [103.57.95.147] 2021-04-08 07:16:49

Ийм зөвшөөрөлгүй байр зөндөө.!!!!!!!!!Сансар яг тойрогт нэг байр сая картинээр боссон .эгэ ч бас юу вэ зам хаагаад л!!!!!!!!!!!!!!!

Зочин [202.9.47.33] 2021-04-08 06:31:04

ажлыг чинь дэмжиж б.гаа ш.Ганцхан шударга байхыг л хүсэж доорх саналыг тавьж б.гаа юш.

Зочин [202.9.47.33] 2021-04-08 06:29:11

ядуухан иргэний ядмагхан барилгад сүртэй буужээ.Луйварчдын хулгайн барилгуудыг буулгах уу? Дархан цаазат уулын ам бүрт хуулиа яаж зөрчиж болдгийг харуулсан хоосон барилгууд б.на.Тэр барилгууд Богд хан уулын амьтан ургамлын бүтэцэд бүрэн сүйрэл үзүүлж б.на.Яах вэ????Хотын гудамж хаасан барилгуудаа нураах уу?Шударга л байх хэрэгтэй.

Зөндөө байна аа, шалгаад буулга [66.181.188.64] 2021-04-08 04:32:28

Зөндөө байнаа. Дүүрэг бүрт, бараг гудамж бүрт байгаа

Зочин [203.91.115.50] 2021-04-08 03:55:41

Зөвшөөрөлгүй барьсан гэвэл байрнуудын дундах бүх дэлгүүр, түц, захын хорооллынхны хашааны өргөтгөл гээд бүгдийг нь буулгах болох байх даа. Захын хорооллын иргэд хашаагаа маш овжноор тэлж байна. Гудам хоорондын зай анх төлөвлөснөөр 12 м, 2-3 айл дундаа нэг нарийн гудамтай байх ёстой. Гэтэл гудамны зай улам багассаар одоо яг л гандангийн гудам шиг болж байхад хорооноос, хэсгийн ахлагчдаас ямар ч арга хэмжээ авдаггүй.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.