БЗД-ийн хэмжээнд өнөөдөр вакцинжуулалт явагдахгүй

Aдмин / Эрүүл мэнд

Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдөр дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг 7 цэгт үүрэг гүйцэтгэж буй эмч эмнэлгийн ажилтнуудыг амрааж, тухайн цэгүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг хийхээр болжээ. Тухайлбал:

  • АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  • 30, 92, 133, 87-р сургуулиудад зөвхөн 3 дугаар сарын 12-ны өдөр "СИНОВАК" фирмийн вакциныг хийлгэсэн “Баялаг ундраа” худалдааны төвийн 300, Баянзүрх дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 1000, Худалдаа үйлчилгээний салбарын 1000 гаруй иргэнд дархлаажуулалтын 2 дахь тунг хийлгэнэ.
  • Мөн 88-р сургууль, 63-р цэцэрлэгт дархлаажуулалтын эхний тунг хийх ажил явагдана.

Үлдсэн дархлаажуулалтын цэгүүд болох 44, 14, 84, 21, 102-р сургууль “Фэмили медикал” эмнэлэгт байрласан цэгүүд ажиллахгүй бөгөөд тус цэгүүдэд ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөжээ.

2021 оны 2 дугаар сарын 23-наас хойш Монгол Улс "Ковид-19" цар тахлаас сэргийлэх вакциныг хүлээн авч дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг нийт 126.545 иргэнийг дархлаажуулаад байна.

Задалж үзвэл өдөрт 15 цэгт 364 алба хаагчид 8000 иргэнийг дархлаажуулдаг байгаа юм. Дархлаажуулалт хийж байгаа цэгүүдэд өдөр бүр олон тооны иргэд үйлчлүүлж, вакцинжуулалтад хамрагддаг бөгөөд энэ нь нэг талаараа дархлаажуулалтын цэгийг эрсдэлтэй бүс болгожээ.

Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс


Сэтгэгдэл

Зочин [192.82.80.61] 2021-04-09 11:39:30

original vaktsin ni oros SPUTNIK V.........!!!!!!!!!!!

Зочин [192.82.80.61] 2021-04-09 11:37:46

hulhi vaktsin-uud:_____vakzevria/astra zeneca__hujaa/sinopharm-iin vaktsin__pfizer_____!!!!!!!!!!!

Зочин [66.181.182.125] 2021-04-09 02:55:51

Багш наыг баахан вакцинжуулаад байсан. Ямарч хэрэггүй багш нарт вакцин хийжээ. Үүнийхээ оронд хөгшчүүдээ вакцинжуулах ёстой байжээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.