Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцэнэ

Aдмин / Хууль

Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4,5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийхээр товлоод байна гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.67] 2021-04-09 11:25:30

ЧОНО БОРООНООР БОЛЖ МАГАДГҮЙ ШҮҮ МЭРГЭН ХУУЛЬЧИД МИНЬ ОЮУН УХААНАА УРАЛДУУЛАХ ЦАГ ШҮҮ

Зочин [192.82.78.16] 2021-04-09 10:47:53

Сэжигтэй л юм. Нэрийг нь нууцлаж буйг нь бодвол бурхны орноос хандсан ч байж болох уу? Хөл хорио зарлангуут хэн нэгэн хүсэлт гаргаад, түүнийг нь хэлэлцэхээр цэц гээч нь хуралдах болдог нь юуных вэ? Цэц гээч нь нь огт цэцэн биш болчихсон доо.

Зочин [64.119.25.100] 2021-04-09 10:09:44

яг юу гэсэн заалт вэ тодруул дэмий юм нууц юм шиг


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.