Орон нутагт зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Aдмин / Хууль

Орон нутагт зорчих хөдөлгөөнд Улсын онцгой комиссын Шуурхай штаб хяналт тавьж зөвшөөрөл олгох 14 хоногийн хугацаа 04 дүгээр сарын 11-ний 06:00 цагаар дуусгавар болж байна.

Иймд, орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021.04.09-ний өдрийн А/265 дугаар Захирамжийн 2.8-д зааснаар зохицуулна.

Өөрөөр хэлбэл, орон нутагт зорчих иргэн очих аймгийнхаа Онцгой комисст хүсэлтээ гарган зөвшөөрсөн шийдвэр авсан байх, ПГУ шинжилгээний 72 цагийн доторх сөрөг хариутай байх шаардлагатай юм.

Тиймээс иргэн, хуулийн этгээд зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл гараагүй байхад зорчих чиглэлд хөдөлгөөн үйлдэж шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:17

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:17

иргэн [103.57.94.30] 2021-04-11 08:49:52

Хөдөө хотгүй хүмүүсээ -- 14 хоног тэвчиж болохгүй юү?????!!!!!!хориог ёстой хорлоодл бх юм.Энэ бол сахилгагүйг илэрхийлж байна.!!!!!!""""арай ч дээ.!!!!!!"""хэл ам хийгээд тэнээд лсолиороод л бх юм.ааааа!!!!!!"""ядаж энэ өвчинөө барьж авахгүй бол ёстой та нар юу хэрэлдэх битгий хэл амьд шдэх магдлал хэцүү болно шүү .!!!!!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.