Эх орны хил дээр хүү төрлөө

Aдмин / Орон нутаг

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт эх орны торгон хил дээр хүү мэндэллээ.

Тодруулж хэлбэл, тус ангийн харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн гэр бүл Ц.Наранчимэг энэ сарын 10-ны 21.00 цагийн үед өвдөж, сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгчээ.

Гэвч эмнэлэгт хүргэгдэж амжилгүй 22.35 минутанд салбарын байрлалд амаржиж, 2700 грамм хүүтэй төрсөн байна. Тухайн газар нь сумын төвөөс аслагдмал, зам бартаатай, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргажээ.

Нярайг Улаанхус сумын ЭМТ-ийн эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, тус сумын гуравдугаар багийн эмч Х.Үмбет, салбарын ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ. Одоо эх хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ


Сэтгэгдэл

mrs maria [197.210.45.114] 2021-06-05 05:10:23

contact narayanahealthcare.in@gmail.com and sell your kidney for $700,000usd

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:16

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:16

Зочин [64.119.25.180] 2021-04-13 08:02:56

Баяр хүргэе

Зочин [2.58.194.138] 2021-04-13 07:08:13

Алслагдсан газар Эх барихын тусламж сайн үзүүлсэн Эмч нартаа, эмнэлгийн ажилчидад баяр хүргье.Ажлын амжилт хүсье.

Зочин [139.5.216.184] 2021-04-13 05:17:36

Ugaasaa yag odoo iim saikhan medee heregtei bna. mash ikh har medee sonsloo.

Зочин [202.9.47.23] 2021-04-13 03:41:48

Нэг мэдээгээл нөгөөгөө дарж байгаа юм уу

Зочин [150.129.143.86] 2021-04-13 01:47:43

ЯМАР САЙХАН ЮМ БЭ?! БАЯР ХҮРГЭЕ!! ОДОО ЭХ ОРОН АРД ТҮМЭН МААНЬ ӨӨДӨЛНӨӨ !!!

Зочин [64.119.25.226] 2021-04-13 01:15:45

Сайхан мэдээ бна

Зочин [202.126.89.108] 2021-04-12 14:51:28

Нэг нь хилээ хамгаалж ажил үүргээ гүйцэтгэж яваад эрсэдсэн байхад, нөхөөд орыг нь залгамжлах хүү төржээ . Монголын минь заяа өөдөө байнаа. Баяр хүргэж аз жаргал хүсье

Зочин [202.9.47.23] 2021-04-13 03:41:11

Шаалдаа

ИРГЭН [59.153.87.36] 2021-04-12 11:23:31

БАЯРТАЙ САЙХАН МЭДЭЭ БАЙНА МУНДАГ ЭХ ОРОНЧ ЗАЛУУ БОЛЖ ӨСНӨ ДӨӨ:)

Зочин [202.126.90.105] 2021-04-12 11:20:40

эх орны ирээдүйн манаа болсон эгэл хөөрхөн хүүд эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.