Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна

Aдмин / Нүүр

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан мэдээллэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах, шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийн хэрэгжилтийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан шалгаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Энэ үеэр Одон орон геофизикийн хүрээлэнгээс газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн станц байгуулахаар төлөвлөж байгаа болон хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийн үйл ажиллагааг сайжруулах туршилт хийсэн үр дүнгийн талаар танилцуулсан юм.

Газар хөдлөлт байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан мэдээллэх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд шинээр байгуулах станц байгуулах Шадар сайдын шийдвэрийн дагуу газар чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмжийг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Мөн Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа учраас хээрийн судалгааны ажлыг эхлүүлж, газар хөдлөлтийг бүртгэх урьдчилан зарлан мэдээллэх станцыг тухайн бүс нутагт суурилуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Шадар сайд, зарлан мэдээллэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлж шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхийг энэ үеэр мэдэгдээд, газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдээллэх станцуудыг идэвхтэй бүс нутгуудад суурилуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг өглөө гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.81] 2021-04-15 16:47:29

Урьдчилан гэдэг нь техникийн хувьд хэдхэн секунд гэдэг юм гэсэн. Харин нохой, муур, ан амьтан бол зайлах боломжийг эрт мэддэг, нүүдэг юм гэсэн.

зочин [124.44.184.129] 2021-04-15 14:31:47

Газар хөдлөлийн гамшгийг урьдчилан мэдээлэх станц гэж байдаг юмуу? эсвэл энэ хүмүүс ийм станц юмуу багаж шинээр нээчихээд, үйлдвэрлэснээ байрлуулах гэж байгаа юмуу? огт ойлгомжгүй байна. Одоогоор дэлхийд газар хөдлөлийг урьдчилан мэдээлэх, таамаглах боломжгүй гээ биз дээ? Гэтэл Монголчууд ширээ тойрч суугаад юу ярина вэ? Ийм мэт худал мэдээллээр ард иргэдийн тархийг угаахаа болимоор биш үү? Татвар төлөгчдийн мөнгөө хаашаа, юунд урсах гээд байна вэ? Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтыг татвар төлөгчид буюу ард иргэд өөрсдөө хянадаг, шалгадаг хууль тогтоомжтой болооч ээ.

Зочин [66.181.161.116] 2021-04-15 11:07:38

Тийм багаж байхгүй. Мөнгө идэх л арга

Зочин [66.181.169.122] 2021-04-15 07:08:18

2-3 секундын өмнө мэдэх боломжтой гэж сонсож байсан

ИРГЭН [202.126.90.84] 2021-04-15 06:54:43

2-Р САРД БОЛСОН 6,2 БАЛЛЫН ХАНХЫН ГАЗАР ХӨДЛӨЛТЫГ 40 ОРЧИМ МИНУТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙХАД АРД ИРГЭДДЭЭ МЭДЭЭЛЖ ДОХИО АСААЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ УРЬДЧИЛЖ МЭДЭХ СТАНЦ БАРИХ ГЭЖ БАЙХ УУ. ЮУ ЯРИАД ШИРЭЭНИЙ АРД СУУЦГААГААД БАЙГАА ЮМ БЭ. АЖИЛГҮЙ ЮМУУ ГЭРТЭЙ ХАРИАЧ. ККК

иргэн [202.126.90.84] 2021-04-15 06:43:57

ШИНЭЭР БАРИХ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ НААД СТАНЦ ЧИНЬ ЯМАР ХУГАЦААНЫ ӨМНӨ МЭДЭЭЛЭХ ВЭ.

Зочин [103.26.193.50] 2021-04-15 05:49:46

1рт урьдчилан мэдэх багаж гэж байхгүй. 2рт урьдчилаад мэдэгдлээ гэж бодоход ямар ч зохион байгуулалтгүй олгосон газар дээр чинь баригдсан энэ хотоос хэнийг нүүлгэн шилжүүлж чадахгүй. Жирийн үед л үхтэлээ түгжирдэг юм чинь сандарч, үймсэн хүмүүс яах нь ойлгомжтой

Зочин [192.82.67.12] 2021-04-15 05:38:25

Түрүүчийнх ажилгүй болсон битгий мөнгө үр

Зочин [202.179.21.252] 2021-04-15 05:14:35

урьдчилан мэдэгдэх боломжгүй гэж ойлгосон доо шинэ нээлт үү

Зочин [192.82.71.63] 2021-04-15 05:57:36

Mungu hulgailah shine neelt

Зочин [150.129.142.22] 2021-04-15 05:04:34

УОК-н байгаа царайг харвал энэ дэмий мөнгө үрсэн ажил болно. зүгээр л бэлэн байдалд хүмүүсээ сурга.

Зочин [192.82.71.63] 2021-04-15 04:50:39

Uridchilan medeeleh gej Samarsaihanii tarhiig ugaaj baigaad baahan demii stants shaah ni dee. Tiim olon stants hereggui, Odoogiih ni hangalttai, Tertei tergui uridchilan medeed avragdah bolomj baihgui. Baisan bol yu gej yapond, nepal geed haa saigui gazar hudluud humuus uregdeed baihav deee.

zochin [66.181.181.165] 2021-04-15 04:37:36

uridchilan meddeg bagaj gej uhsen ats bsan yum .. tiim bagaj baixguiiii

Зочин [77.120.113.64] 2021-04-15 05:16:33

Gazar hudluliig uridchilan medeh bolomjgui gedeg ni unen l dee

Зочин [59.153.87.32] 2021-04-15 04:54:23

helj yarij bgaa vgee bodooch ats mini


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.