НМХЕГ: Дутуу жинтэй бүтээгдэхүүн борлуулсан "Имарт" худалдааны төвд торгууль ноогдуулав

Aдмин / Хууль

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн н.Эрдэнэцэцэгийн гомдлын дагуу Скай хайпермаркет ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Имарт худалдааны төвийн салбарын захирал Н. Отгончимэгийг байлцуулан 2021 оны 04 сарын 13-ны өдөр хэмжил зүйн хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус төвийн ажилтан 1 кг нь 16600 төгрөгийн усан үзмийг дутуу жинлэж савласан баримтаар тогтоогдсон.

Тус төвөөс зөрчлийг газар дээр нь арилгуулж, дахин жинлэн савлаж худалдаалсан байна. Иймд хэмжлийг буруу хийсэн, дотоод хяналтыг хангалтгүй Скай хайпермаркет ХХК-ийн Хан-Уул дахь салбарт “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1.500.000 төгрөгийн торгууль ноогдууллаа.

Цаашид иргэдэд сэрэмжлүүлэхэд савласан бүтээгдэхүүн худалдан авахдаа савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг тухайн худалдааны төв, дэлгүүрийн “ХЯНАЛТЫН ЖИН” дээр шалгаж авах нь зүйтэй.


дотор гэх мэтийн зураг байж болно

зогсож байна, жимс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.31.74] 2022-11-18 08:24:02

Зөрчлийн тухай хуулийн хэддүгээр зүйл заалтыг үндэслэж ийм шийдвэр гаргасан юм бол? Бүрэн гүйцэт мэдээлэл хэрэгтэй байна шүү.

Зочин [202.9.46.43] 2021-04-18 12:55:14

дэлгүүрүүдэд хяналтын жин тавьмаар бна

Зочин [192.82.67.12] 2021-04-17 06:24:19

1 500 000 биш сарын дундаж орлогоор нь торго. эсвэл хаа

Зочин [66.181.164.214] 2021-04-17 05:16:25

Оргил хамаагүй илүүш дээ

Hehe [192.82.83.173] 2021-04-16 23:56:38

1.5 baihdaa yahavdee, e- mart ineedem biz

onom [66.181.161.101] 2021-04-20 04:07:50

Дутуу жинтэй савалсан нь тэгээд зөв үү. Заавал иргэн бүр хартай авгай шиг очин хяналтын жин дээр тавиулах, хэрүүл уруул хийлгэх гээд байх юм. Үүнийг хэрэглэгчидийн өмнөөс шалгадаг байгууллага, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хуулийн этгээдээс байнга, тогтмол хийж, хариуцлагыг чангатгах шаардлагатай. 1.5 сая байхдаа яахавдээ...арай арай..

zochin [202.131.250.130] 2021-04-17 00:09:36

Huni muud dirlahaasaa umnu irged hynaltin hilen deer ni shalgaj uzej baigaachdee.delguur burt hynaltin hil baidag shuudee.

зочин [124.44.184.129] 2021-04-16 14:13:39

И-март угаасаа чанар муутай, хуурамч бүтээгдэхүүн худалдаалдаг биш үү? Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн нь нэг сонин өөр, муу чанартай байдаг биш үү? Жимс, ногоо нь нэг л сонин муудсан ч юмуу гологдол ч юм шиг харагддаг уу? И-март чанарын шаардлага стандарт хангахгүй дэлгүүр биш үү?

Ж [64.119.25.96] 2021-04-16 09:21:50

Заваан новшнууд

zochin [202.9.40.158] 2021-04-16 09:09:44

Torguuli noogduulah ni zuv bolovch Emart-ad deeremduulsen humuusiin mungiig yaah ve? Uchnuun hun hohirson baina shuu dee. Hen tegej buruu jignesen ve? Ter hund yamar arga hemjee avsan be? Emartad irsen jimsnii hemjee baij taarna, olson orlogo ni ebarimtaar garch taarna, zuruu garna. Amarhan togtoono shuu dee!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.