ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 18. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 6. Адъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бич өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Ус
Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг бариулах, хур оруулах, дархны үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газарт очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн бөгөөд өнгө зүс сайжирна хэмээжээ.
Сэтгэгдэл