ХХБ эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа талархал илэрхийллээ

ХХБ олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан цар тахалтай тэмцэх тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа талархал илэрхийлж, урам өгөн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ) болон Сүхбаатар Эрүүл Мэндийн Төв (СБЭМТ)-ийн хамт олонд сэтгэлийн бэлэг гардууллаа.
Энэ үеэр ХХБ болон УНТЭ хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд тус эмнэлгийн эмч, ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр банкны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох болсон байна. Түүнчлэн тус эмнэлгийн 400 гаруй ажилтнуудад 50 мянган төгрөгийн дүн бүхий хадгаламжийн дэвтрийг бэлэглэлээ.
ХХБ нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа дэмжин ажиллаж ирсэн бөгөөд үүнээс цухас дурдвал, банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үүний дотроос ипотекийн зээлийн хүсэлт хүлээн авахдаа эмч болон тус салбарын ажилтнуудад оочер дараалал хамаарахгүй үйлчлэх зохицуулалтуудыг хийсэн. Мөн 2020 оны 4-р сард “Эрүүл мэндийн баатрууддаа баярлалаа” аяны хүрээнд ЭМЯ-нд 40 сая төгрөгийн хамгаалах хэрэгсэл, оношлууруудыг хандивлаж байсан юм.
Энэ дашрамд та, бидний эрүүл мэндийн манаанд бат зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхэнд талархал илэрхийлье.
Худалдаа, хөгжлийн банк
Сэтгэгдэл
Зочин [92.184.112.28] 2021-05-14 16:52:13
Erdoo 20 saya togrogiin hadgalamj arai l eleg barij baigaa shuu, orkhonii pdriin hoolnii mongo uu
зочин [202.9.46.18] 2021-05-14 14:31:15
Орхон гэдэг нөхөр ХХБ ны бүх харилцагчдаа 200 мянган тун вакцин авчирч тариулна гэсэн хаа бна
Энэ [192.82.78.188] 2021-05-14 13:03:36
Харилцагчиддаа вакцин хийнэ гэсэн шал худалаа. Яиарч хариуцлага бхгүй
zochin [150.129.143.186] 2021-05-14 12:17:02
muu novshnuud hariltsagchdsa vaccine abch ogno gej bogsnoosoo hii gargasan luivariin horongo chine shatnaa
Зочин [36.11.229.32] 2021-05-14 10:02:56
Embelgiin ajilchdiin tsaling 3 dahin nemmeer yum