Үйлчлүүлэгчийн дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг шалгаагүй, халуун хэмжээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ

Aдмин / Хууль

-Халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэний хамтын ажиллагаа чухал-

Нийслэлд коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна. Тодруулбал, Засгийн газрын “Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” болоод УОК-ын даргын “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг мөрдүүлэхээр өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 30-ны хооронд шалгалт үргэлжилнэ. Тус хяналт, шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хийж буй. Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний газрууд болон бүх төрлийн баар, тоглоомын газар, алжаал тайлах төв, шашны байгууллага, дэн буудал, спорт заалыг шалгалтад хамруулж байгаа юм.

Өчигдөр буюу энэ сарын 16-нд нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 1971 байгууллагад хяналт, шалгалт хийсэн бөгөөд 245 зөрчил илрүүлжээ. Шалгалтаар үйлчлүүлэгчийн дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан гэрчилгээг шалгахгүй, халуун хэмжихгүй оруулах, ажилчдын дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг хэвлэж тавиагүй, ширээ хоорондын зайг баримтлаагүй, нэг ширээнд олноор нь суулгах, механик агааржуулалтыг хэвийн ажиллуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн юм.

Түүнчлэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байтал Баянгол дүүргийн “Өлзий” дэн буудал, Баянзүрх дүүргийн “Молор” караоке, Чингэлтэй дүүргийн “Харцага” караоке, Хан-Уул дүүргийн “Парадайс” амралтын газрын караоке тус тус үйл ажиллагаа явуулж байв. Мөн оройн цагаар, олон хүн бөөгнөрсөн газар иргэд амны хаалтаа зүүхгүй үйлчлүүлэх тохиолдол олон гарлаа. Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгах, шаардлага тавьж, зөвлөн туслах арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд авч ажиллав.

Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хариуцлагатай, ухамсартай байж, олон хүн бөөгнөрсөн газраар үйлчлүүлэхгүй, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байгааг албаныхан сануулж байна. Түүнчлэн халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг онцолж байлаа.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.61] 2021-06-17 05:53:58

Найрамдал гэж хүүхдийн амралтын газраа анхаараачээ тамирчид нэртэй хүмүүс аваад дүрэм журам зөрчөөд байна хувийг байгууллагуудыг болохоор дарамтлаад байх юм

tusa [66.181.168.82] 2021-06-17 05:44:25

Ковидын тархалт нэмэгдэж байгаа энэ үед иргэн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй дээ. Юм л бол тусламж, мөнгө гуйсан халамжийн хандлага өргөн хүрээтэй боллоо. Дасан зохицож амьдрах хэрэгтэй. Төр засгаас буруу хайхын оронд иргэд өөрсдөө аминдаа арчаатай байх л үлдэж байна. Өөрснийгөө буруугаас болж, амьдрал ахуйгаа доройтуулчаад олони юм гоншигнох хэрэггүй. Амьдрал, үр хүүхдийнхээ төлөө зүтгэл дээ. Иргэд ээ. Амандаа бараг хоол халбагдуулахаас наагуур юм болж байна ш дээ.

zochin [202.55.188.43] 2021-06-17 05:22:41

darhlaajuulaltand ehend ni hamaragdah talaar shalgaj bh estoi baital odoo yun darhlaajuulaltiin gerchilgee shalgah ve uur hiih ajil alguu nergesen hoino hashigraw gehcheer


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.