У.Хүрэлсүхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөв

Aдмин / Хууль

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг Инноваци, цахим бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөв. Түүнчлэн тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд орууллаа. Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нь энэ сарын 9-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар олонхын санал авч, энэ сарын 25-нд тангараг өргөхөөр товлоод буй юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.221] 2021-06-18 15:28:58

Монгол улсын иргэнээс чөлөөл. Ковидоор 400 гаран иргэнийг чөлөөллөө.

Зочин [103.80.210.183] 2021-06-18 14:13:33

угаасаа өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн өвчин тараасан гэдгээрээ онцгой байдлын хуулиар цаазанд орох ёстой шүү дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.