АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ "КОВИДЫН" ХУУЛЬД ЗАВСАРЛАГА АВЛАА

Aдмин / Хууль

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацааг сунгах асуудалд нэг хоногийн завсарлага авлаа. Бүлгээс нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлж байсан хэдий ч эрх баригчид үл ойшоож, ДЭМБ-аас зөвшөөрөөгүй вакцин импортлох, вакцин тасалдуулах зэргээр эхний тунгаа тариулсан иргэдийг одоо ч эрсдэлд оруулсаар байгаа.

Вирусний мутацлагдсан хувилбар илэрсэн гэх ч мутацлагдсан вирус илрүүлэх лабораторигүй, сорьцыг гадагшаа явуулж шинжлүүлж байгаа.

Эдгээр нь Засгийн газар, УОК, ЭМЯ эрсдэлт нөхцөл байдалд шуурхай, хурдтай арга хэмжээ авах чадамжгүйг харуулж байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлээ. Түүнчлэн Засгийн газар, Улсын онцгой комиссийн цар тахалтай тэмцэх стратеги төлөвлөгөө оновчгүйгээс халдварын тархалт хяналтаас гарсан.

Эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдаж, олон бизнес хаалгаа барьж, хэдэн зуун мянган иргэд ажил орлогогүй болов. ПСР шинжилгээ төлбөртэй болж, халдвар авсан иргэдэд эмнэлгийн ор олдохгүй, эмчлэх эм тарианы үнэ өсч олон нийтийн бухимдлыг бий болгосон зэрэг нь тус хууль хангалтгүй хэрэгжсэн гэдгийг харуулж байна гэлээ. Мөн цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлэв.


Сэтгэгдэл

Евгений [95.214.41.68] 2021-06-24 22:56:45

Приветствую! Отправим Ваше коммерческое предложение владельцам/администраторам более 800 000 сайтов! Несколько преимуществ сотрудничества с нами: - Приятные цены - нам выгодно, чтобы заказчик получал прибыль, значительно превышающую стоимость рассылки и обращался повторно - Все максимально прозрачно: Предоставим скриншоты из софта, с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. - В отличие от большинства наших конкурентов, оплата ТОЛЬКО за УСПЕШНО доставленные сообщения. Теперь перейдем к гарантиям. Мы понимаем, что в интернете встречается всякое, поэтому чтобы Вам было спокойнее: 1)Перед рассылкой мы предоставим скриншот из программы с Вашим проектом, подтверждающий готовность к запуску 2)Во время рассылки у Вас будет доступ к обратному емайлу, чтобы Вы могли отслеживать процесс рассылки в онлайн-режиме 3)По завершении рассылки отправим скриншоты с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Заинтересовало? Свяжитесь с нами в течение суток и в качестве бонуса, получите бесплатное составление оффера для Вашей рассылки! Наш E-mail: arsatithos1987@mail.ru ВАЖНО: Пожалуйста, в сообщении указывайте Ваш контактный ватсап либо телеграм, для удобной и более оперативной связи. Названивать или использовать Ваши контакты для какой-либо другой цели, кроме оперативной связи мы не будем. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем. С Уважением, команда FormMarketing

Зочин [64.119.17.163] 2021-06-24 06:35:04

Энэ бүлэг гээд байгаа хэд маань завсарлага авах эрхтэй юу.... Яагаад гэвэл та нарыг хуулиар АН-ын төлөөлөл биш гэх аятай шийдвэрийг хууль гаргачихсан шүү дээ. Өөрөөр хэлбэл АН-ыг төлөөлөх эрхтэй гээд УИХ-ын гадна байгаа хүмүүсийг дэмжээд шийдвэр гаргаад тэдний төлөөллийг мэдхий Эрдэнийг сонгуульд өрсөлдүүлсэн шүү дээ. Миний ойлгосноор танрын хэн ньч түүнийг дэмжээгүй. Зөв үү.... Одоо яах вэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.