Зургаадугаар сарын 23 Москвагийн түүхэн дэх хамгийн халуун өдөр болжээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /TASS/. Зургаадугаар сарын 23-нд Москва хотын агаарын температур Цельсийн 34.3 хэм хүрч халж, 73 жилийн өмнөх халууны дээд амжилтыг эвджээ.

ОХУ-ын Ус цаг уурын эрдэм шинжилгээний төвийн захирал Роман Вилфандын мэдээлснээр, өчигдөр Москвагийн агаарын температур 14 цагт 34.3 хэм хүрсэн байна. Өмнө нь 1948 оны зургаадугаар сарын 23-нд Москвад 33.6 хэм хүрч халж байжээ.

Оросын ихэнх нутгаар аагим халуун өдрүүд энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид сэрэмжлүүлсэн байна. Пүрэв, баасан гарагт өдөртөө 34-36 хэм, бямба гарагт 33-35 хэм хүрэх төлөвтэй байна гэж тус улсын Ус цаг уурын эрдэм шинжилгээний төв мэдээлжээ. Москва хотод пүрэв гарагт 33.5 хэм, баасан гарагт 33.1, бямба гарагт 33.6 хэм халуун байх аж.


Сэтгэгдэл

Почин [202.179.24.196] 2021-06-28 00:41:34

Путин ялнааа

Зочин [202.9.46.66] 2021-06-24 09:52:07

ЗАСГИЙН ГАЗАР ЯДАЖ СПУТНИК ВАКЦИНЫ НЭГ ДЭХ ТУНГАА ХИЙЛГЭСЭН ХАЛДВАР АВААГҮЙ ЭРҮҮЛ САРУУЛ ИРГЭДИЙГ ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХЫГ НЬ ЗӨВШӨӨРӨӨЧЭЭ. ТЭР ӨМХИЙ СПУТНИК ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХҮЛЭЭСЭЭР БАЙТАЛ ЗУНЫ УЛИРАЛ ДУУСЛАА.

Зочин [103.80.210.183] 2021-06-24 09:42:32

хөхө хө манай 40хэм давсан халууны дэргэд харин ч таатай юм байна. 90-д онд 44 45хэм хүрч хүн малгүй гасалж байсан шүү.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.