Ардын хувьсгалын ойн медаль 150 мянган ширхэгийг гаргана

Aдмин / Хууль

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн загвар шалгаруулах уралдаан зарлаж, ирүүлсэн загваруудыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд загварыг шалгаруулж баталжээ. Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна. Нэг медалийн нэгж үнэ 5000 төгрөг бөгөөд нийт 150 мянган ширхэгийг гаргах аж.

УИХ-ын гишүүн С.Амарсайханы гаргасан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн 1 дүгээр хавсралтад заасан ойн медаль болон медалийн лого зургийн зарим хэмжээг өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.4] 2021-06-27 23:42:30

5000н төмөр чанар бол ойлгомжтой.хог тараахаа болино уу.гуйж бна

dornod [66.181.186.117] 2021-06-27 01:37:13

ene turiin alban tushaaltan agentlagiin darga nar namchirhaad estoi hetsuh yum. hudulmur halamjiin darga munhgerel aimgiin mongol ardiin namiin horoond ajillaj bgaad hhug iin darga bolson chini namchirhaj ajil alban tushaalaa hiij chadahgui baina. MAN iin hun bish bol turiin uilchilgeeg avch bolohgui yu, MAN iig demjih estoi uuriig ni magtsan laik darsan bj turiin uilchilgee avah estoi daranguilliin niigemd bh estoi yu.

Зочин [64.119.26.251] 2021-06-25 02:18:41

Энэ томор хэний бизнес юм бол доо

Зочин [202.179.26.117] 2021-06-25 01:51:47

5000 төгрөг төлөөд 100 жилээр амьдарч байснаа үр ачдаа өвлүүлэхэд татгалзах хүн байхгүй тул уг мөнгийг төлүүлээд хүн бүрт олго. Төсөвт хүндрэлгүй амар зүгээр.

Зочин [202.179.26.117] 2021-06-25 01:49:20

Одоо байгаа хүмүүстээ бүгдэд нь өгчихөөч. Яагаад ялгаад байна.

Зочин [103.14.36.18] 2021-06-25 01:21:12

Ойн медалиа гишүүдийнхээ өгсөн авилгалын мөнгөөр хийгээч. Ард түмний татварын мөнгөөр хийж яаж зүрхэлж байнаа.

Монгол [192.82.75.252] 2021-06-24 23:31:21

Энэ хүрэлсүх тэрбум тэрбумаар нь идэх юм.со казинод 14 тэрбум.дээдсийн наадам арваад тэрбум.хэнд ч хэрэггүй төмөрт тэрбум.

Зочин [150.129.140.167] 2021-06-24 23:27:57

Ойн мёдаль 1 ийг авий

ҮХЭР МОНГОЛЧУУД [192.82.67.241] 2021-06-24 16:55:43

СОНГОСОН УЛС ЧИНЬ 150000 ДОЛООГЧОО СЭТЭРЛЭХ ГЭЖ БАЙНА...ЮУНДАА ГАСАЛЦГААГААВ. ЯМАР АРД ТҮМЭН БАЙНА ТИЙМ Л УДИРДАГЧИД БАЙНА.ДУУГАЙ Л ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТ...

Зочин [202.21.108.179] 2021-06-24 15:38:29

олж авах юмсан. ядаж манай албанд ажил хийдгүй хүнд өгчивөл зүгээр юмуу гэж бодлоо

иргэн [192.82.76.190] 2021-06-24 13:56:16

Энэ засаг Олонхи МАН -хан солиорчихсон байна.!!!!!!!! Зөндөө хүн өвдөөд зөндөө эндчихээд байхад Ингэж л байх ёстой гэхчлэн юм яриад .Улсаа өөднь биш уруу мөхөлд хүргэчихээд юу 100 жил вэ???!!!!!!юу хийсэн юм бүх зүйл болж байгаа юм бнауу,Шийдвэр нь бас буруу !!!!!!!??????

Зочин [66.181.188.140] 2021-06-24 13:59:07

МАНгасуудад ард иргэд үхэх сэхэх хамаагүй болсон харин өөрсдийгөө бол аймаар өмөөрнө

Зочин [66.181.189.44] 2021-06-24 13:51:58

Монголд ардын хувьсгал гэж нэрлэх боловч оросын 17 оны хувьсгалын үргэлжлэл байсан бус уу? Монголын ноёд, лам нар, өндөр боловсролтой олон хүнийг буудаж алсан хэлмэгдүүлэлт гээд ярих аваас харийн хувьсгалын гайг бид мэднэ.

зочин [124.44.184.129] 2021-06-24 13:38:37

ХАЙРАН МӨНГӨ, 150000ширхэгх5000төгрөг=750000000төгрөг буюу 70 орчим ажилтантай байгууллагын бараг нэг жилийн төсөв биз дээ? Өөрөөр хэлбэл 70 орчим хүн бүтэн жил ажилтай орлоготой байх боломжийг хангах мөнгө. Даанч дээ, ард иргэдээ бодооч ээ, цар тахал гээд ард иргэд 1,5 жил туйлдаж, өвдөж, сульдаж, ядарч байгааг нам засаг ойлгоогүй байгаа юмуу?

Зочин [64.119.21.118] 2021-06-24 14:03:41

Харин тиймээ. Ойн тэмдэг нь 5000. Үнэмлэх нь 500, хавтас нь 1000. Ингээд 6500 * 150000= 975.000.000 гээд бодохоор цар тахлыг нам дарахаар . PCR шинжилгээг үнэгүй болгохоор их мөнгө. Дээр нь цахим наадамд хий хоосон баахан мөнгө...

Зочин [172.58.141.17] 2021-06-24 13:32:44

Yasan hund ogoh yum bol huvisgal hiisen humuusee tuuchihsen gar bie oroltssonuud ni ongorchihson huvisgalaar maltai bolson humuusiin huuhduuded ogoh uu?

Болиочээ! [89.27.248.138] 2021-06-24 12:04:30

Модон жорлонгоосоо эхлээд салчмаар байх юм.

gfhfgdhf [192.82.83.39] 2021-06-24 11:17:42

Оркуудын сонгосон төр. Юу ч гэлтэй билээ

Зочин [103.140.11.34] 2021-06-24 11:09:12

Солиорол

Зочин [66.181.161.95] 2021-06-24 11:06:42

ТЭНЭГҮҮДИЙН ТӨР...!!!!!!

Зочин [202.126.90.105] 2021-06-24 10:41:30

Түүх болж бичигдэхүү . Ковидтой үхэлтэй МАН ын 100 жил гэх үү тэ

Зочин [203.91.115.55] 2021-06-24 10:18:34

Манжийн үеэс хойш монголчуудын эмгэнэл

Зочин [202.9.46.66] 2021-06-24 10:22:32

Оркуудаа тэр одон медалийг тараавал бөөнөөрөө очихгүй байцгаая. Албатай юм шиг бөөнөөрөө очиж халдварын голомтийг үүсгэчихээд дараа нь МАН-аас болж халдвар тархлаа гэж шизорох хэрэггүй. Одон медаль тараах дээр халдвартай халдваргүй оркууд бөөгнөрч халдвар тархах болно. Тиймээс оркууд очих хэрэггүй. Тэр төмөр хогийг авсан ч яалаа байсан ч яалаа.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.