Аймгууд наадмаас татгалзаж, ХЭҮК морин уралдааныг цуцлах санал гаргав

Aдмин / Орон нутаг

Үндэсний их баяр наадмыг энэ жил орон нутагт наймдугаар сард тэмдэглэхээр болсон. Тэгвэл цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа учраас зарим аймгийн удирдлагууд баяр наадам тэмдэглэхээс татгалзаж эхлээд байна. Тухайлбал, Өвөрхангай аймаг наадам тэмдэглэхэд төсөвлөсөн хөрөнгөө COVID-19-тэй тэмцэхэд зарцуулахаар болов. Тус аймгийн Онцгой комисс хуралдаж, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй байх асуудлаар санал нэгджээ.

Дархан-Уул аймаг есдүгээр сарын 1-нийг хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов. Тус аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, уг шийдвэрийг гаргасан юм. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Сумдын удирдлагуудад сумын нутаг дэвсгэрт ямар нэг ой, баяр наадам тэмдэглэхгүй байх үүрэг, даалгаврыг 14 хоногийн өмнө өгсөн. Иймд бөхийн барилдаан, сур харваа болон хурдан морины уралдаан болохгүй. Харин уяачдад улсын наадамд оролцох боломжийг нь хангаж өгсөн. Мөн долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумд наадам тэмдэглэх хугацааг тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сарын 1-ний өдөр болголоо” гэж мэдэгдэв. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 18 аймгийн 181 суманд хязгаарлалт тогтоогоод байгаа юм. Тэгвэл дээрх хоёр аймгийн санаачилгыг Завхан аймаг дэмжин, үргэлжлүүллээ. Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал наадам хийх зардлаараа эмнэлэг, цагдаагийн тоног төхөөрөмжөө сайжруулжээ. Мөн өчигдөр ХЭҮК-оос цар тахлын үед дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд эрсдэл үүсэх учраас, хүүхдийн эрхийг хамгаалж морин уралдааныг цуцлах саналыг парламентад танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэн.

Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан “Засгийн газраас үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулахаар болсон ч морины уралдаантай холбоотойгоор бөөгнөрөл үүсч, хүүхдүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна. Энэ тухай олон нийтийн зүгээс ч хүчтэй шүүмжлэл өрнүүлж байна. Бидний зүгээс эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ гэж үзээд морины уралдааныг хойшлуулах, эсвэл цуцлах санал гаргаж байгаа” гэлээ.

Ямартай ч мэргэжлийн байгууллагаас нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэмээн хурдан морины уралдааныг цуцлах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлж, байнгын хорооны хуралдаанд хүртэл энэ асуудал яригдав. Засгийн газар өнгөрсөн даваа гаригаас эхлэн 12-15 насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлсэн бөгөөд ЭМЯ-наас өгсөн өчигдрийн мэдээллээр 14713 хүүхэд вакцинд хамрагдсан. Энэ нь улсын хэмжээн дэх тухайн насны хүүхдүүдийн дөнгөж 16.6 хувь нь болж байгаа юм. Тэгэхээр хэрэв морин уралдаан болвол хурдан морины унаач хүүхдүүд маань эрсдэл үүрэх нь тодорхой байна.

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ХЭҮК цар тахлын үед хүний эрхийн асуудал хэрхэн хяналт тавьж байгаа талаар хэлэлцүүлэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн үйлчилгээ авах эрхээ эдлэхийг шаардаж байна. Иргэдийн зөв шүү дээ. Олон мянган иргэн гэртээ болон эмнэлэгт эмчлүүлж байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал ч хүндэрч, гэртээ нас барах эрсдэл өндөр байна. Тиймээс ХЭҮК оруулж ирсэн тогтоолын төсөлдөө энэ чиглэлд хандсан заалт нэмэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:-Монгол Улс иргэдээ амьд явах эрхээр хангах ёстой. Хэрэв чадахгүй бол эмчилгээний эмийг нь үнэгүй өг л дөө. Хүний эрхийг зөрчсөн өөр нэг асуудал нь халдварын улмаас амиа алдсан иргэд төв талбайд зул өргөхөөр цагдаа нар очоод дарамтлаад байх юм. Үүн дээр ХЭҮК дуугарахгүй таг чиг.

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан: -Төв талбай дээр иргэд эмгэнэл илэрхийлэх нь хүний эрхийн асуудал. Гэвч ямар шалтгааны улмаас зөрчилдөөн үүсч, иргэд саатуулагдсаныг холбогдох байгууллагаас мэдээлэл авсны дараа эргэж хэлье.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: -Халдвар авсан хүнтэй хүнлэг бус харилцах, тэр дундаа ялгаварлан гадуурхах үзэгдэл нийгэмд маш их байна. Хөвсгөл аймгийн иргэн над руу холбогдоод “Халдвар авсан айлуудын гэрийн хаягийг зурагжуулаад, аюултай бүс мэтээр хандаж байна” гэж хэлсэн. Үүнтэй холбоотойгоор халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхсан төрийн албан хаагчдад ч мөн хариуцлага тооцдог болмоор байна. Нөгөөтэйгүүр хүүхэд хамгааллын төсөв мөнгийг нэмэх нь зөв болов уу.

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан: -Таны саналыг дэмжиж байна. Хүүхэд хамгаалах байр, асрамжийн газруудаар орж шалгалт хийхэд төсвийн таналт ихээр явагдсан байсан. Төсөв хязгаарлагдсаны улмаас хүүхэд хамгааллын үйлчилгээ хэрэгжихгүй байна. Төсвийг хязгаарлах бус нэмэгдүүлэх нь зөв. Үүнийг тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ хоёр асуудал нэмж оруулах хэрэгтэй. УОК-ын хязгаарлалт тогтоосон шийдэр гаргах үйл ажиллагаанд ХЭҮК-ын төлөөллийг оруулдаг байх. ХЭҮК-ын төлөөлөл өнгөрсөн хоёрдугаар сараас хойш УОК-ын хуралд оролцоогүй. Хоёрдугаарт, түр саатуулах байранд иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах заалтыг нэмж оруулах шаардлагатай. Учир нь саатуулах байранд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, битүү орчинд бөөгнөрч байна. Төр зөрчил гаргасан иргэнээ баривчилсан бол амь насыг нь мөн эрсдэлд оруулахгүйгээр даах хэрэгтэй гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

иргэн [64.119.25.186] 2021-07-01 02:22:11

МАН.МХАН - нийлсэн холион бантанг тарааж байж шийдэгдэнэ.Мөн Ерөнхийлэгтэй татах хэрэгтэй.!!!!!!!Дөрангулал нь харагдаад ыайх юм.алхам болнонд !!!!!!!!!!!

No naadam [202.55.188.91] 2021-06-30 22:02:40

Manaihan naadmiig eserguutsej davalgaaltsgaaya. Hun olnoor uhej baihad yun bayarlaj naadah ve.

Зочин [202.9.46.233] 2021-06-30 12:04:06

Хоёр тундаа хамрагдсан бол орон нутаг руу явж болно гэх юм. Гэтэл аймгууд нь орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байх юм

зочин [103.10.22.117] 2021-06-30 07:45:09

ер нь зурагтаар дандаа хүнийг болон хүний амьдралыг соён гэгээрүүлэх сургамж болох нэвтрүүлэг өдрийн од шиг болж хэдэн бөх барилдах ,морь уралдах зэрэг одоо болон өмнөх юмыг давтан давтан гаргах юм залуучуудад бол хөнгөн зугаа маазраа болох нэвтрүүлэг эсвэл хошин урлаг цагийн ихэнхийг эзлэж байна. харанхуй номхон байлгах нь албан тушаалнуудад хэрэгтэй байдаг юм байна.

зочин [103.10.22.117] 2021-06-30 07:32:06

ковидоос болж өдөр бүр цаг бусаар хорвоогоос халин одож байгаа хүмүүсээ хүндлэн бас дахин үй олноороо эрсдэхгүй байхыг бодон наадмаа нэг жил хийлгүй гэр гэртээ сэтгэл тайван амарч өнгөрөөвөл зүгээр юм даа .өнгөрсөн зургаан сарын эхээр сонгууль шагнал гээд нэг хэсэг нь бөөгнөрч халдвар тархан гаарч байгааг ойлго .бусдад ирсэн зовлон танд ирэхгүй байх магадлал бүрхэг

Зочин [103.229.122.72] 2021-06-30 05:42:41

Төв аймаг маш аюултай бүс боллоо. Наадамд барилдах 1024бөх засуул 200 хүн үйлчилгээний 200 хүн уралдах 1500. -2500 морьд уяачдын галуудын 2000 гаруй хүн 5000 гаруй машин бөөгнөрч нааш цаашаа сүлжилдэж байна

Ард иргэд чинь наадмыг эсэргүүцээд байна даа [43.250.126.130] 2021-06-30 04:27:09

амсьгалын аппарат хэрэгтэй байхад баярлаж цэнгэнэ гээд явж байдаг АРАЙ л юм аа

К [202.21.125.150] 2021-06-30 04:20:27

ААА

БИД [202.21.125.150] 2021-06-30 04:17:43

ТӨРӨӨС ХУЛГАЙЧ НАРАА ЗАЙЛУУЛААД ХОЙТОН ЖИЛ ШИНЭ СОНГОЛТТОЙГООР 101 ЖИЛИЙН ОЙГОО НИЖГЭР ТЭМДЭГЛЭЕ...УИХулгайч нарыг ТАРААЯ....

Зочин [86.141.189.77] 2021-06-30 17:32:46

Ард түмэн та нар сонголтоо зөв хийж сурах хэрэгтэй байна. Сонгох эрх нь та нарын гарт. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өөрсдөө сонгочихоод дараа нь олон юм ярьж шүүмжилж байх юм.

Зочин [103.80.210.183] 2021-06-30 02:13:23

хүсүг наадмаасаа татгалзаасай даа. нэг л их ёсолж дүрэмдсэн мал байх юм даа.

Зочин [202.9.40.166] 2021-06-30 02:00:56

Наадам хийхгүй гээд дарга нар нь шийдчихдэг юм уу? Бидэнд бас баярлах эрх байна биздээ! Хэдэн хүн наадам хиймээргүй байна гэхээр хийхээ больчихдог тийм үнэ цэнэгүй баяр юм уу. No naadam гэж уриалаад байгаа нь хүн амын хэдэн хувийг эзлээд байгаа юм бэ? Наадам хийхгүй гэвэл эх оронч болж харагдана гэж бодоод байх шиг байна. Наадмаахийх ёстой. Хоёр жил орчимкоронагийн тухай сонсож ядарчхөвчирсөн тархины эсүүдээ амраамаар байна. YES NAADAM!

No naadam [202.55.188.91] 2021-06-30 22:04:31

Chi ooroo naadmaa temdeglej uheerei

Зочин [202.126.89.80] 2021-06-30 04:21:42

зөвхөн өөрийнхөө хувийн зугаа цэнгэлийг боддог муу новш минь чамайг ална шүү. Хичнээн нялх балчир үрс чам мэтийн ийм шаарнуудаас болж морьноос унаж бэртэж байна.

Зочин [103.80.210.183] 2021-06-30 04:13:51

чи муу нохой бөөс. хэний цуснаас сорж байгаа юм бол оо.

Иргэн [172.58.47.48] 2021-06-30 01:59:29

Бөх зөхөөр яадгийн.... бүх цолтой бөхчүүдэд нэг шат ахиулаад цол өгчих.. начин бол харцага гэх мэтчилэн.. хэрүүлч Санжаадамба-с бусдад нь ... Өөрсдөө барилдсан гэж бодож яваг.. 100 жилийн ойн шагнал .. ер нь энэ бөх мөхөөр балдуушаа хийдгийн... ард иргэдэд нэмэртэй биш..!!!!!

Монгол хүн [66.181.161.22] 2021-06-30 01:55:03

ЭРҮҮЛ ЯВБАЛ ИРЭХ ЖИЛИЙН НААДАМ ҮЗНЭ Д. Нацагдорж. Их зохиолч маань 90 жилийн өмнө бидэнд ингэж захижээ. Бүх наадмаа цуцал МАН -аа! Та нарт Монголыг алж хядаж дарангуйлан, хоцрогдлын туйлд хүргэсэн 100 жил, түүгээр тахалд нэрвэгдэж үгүй болох хүмүүсийн амь хэрэгтэй юм уу?!

ЗОЧИН [202.126.90.122] 2021-06-30 01:41:23

БҮХ АЙМГУУД ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛД БАЯР АРАЙ ИХДЭЭД СҮҮЛДЭЭ УТГАА АЛДААД БАЙСАН ЮМ ХЯЗГААРЛАЛТ ХЭРЭГ ТЭЙ БОЛСОН БАЙСЫН ТОЛГОЙ ДЭЭРЭЭ МОРИНЫ ХӨШӨӨТЭЙ АДУУНЫ НАЙМААЧИД НААДАМ ХИЙНЭ ГЭЖ ИХ ХИЙРХЭЖ БАЧУУРЧ БАЙХ ШИГ БАЙНА. ХҮНИЙ АМЬ НАС ҮНЭТЭЙ ЮМ УУ АДУУ ҮНЭТЭЙ ЮМ УУ ГЭЖ АСУУМААР БАЙНА

No naadam [202.55.188.91] 2021-06-30 22:03:52

Yag zob

Зочин [202.9.46.233] 2021-06-30 01:31:55

Бүх аймаг наадмаас татгалзах ёстой

No naadam [202.55.188.91] 2021-06-30 22:03:24

Bas ulaanbaatar hotiin yaraltai naasmaa tsutsal


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000