Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус тус тогтоох шийдвэр гаргалаа.
Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоосон байна.
Мөн Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа. Ахмад настныг зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгон шалгарсан амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан.
Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав.
Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэх ажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.19] 2025-05-31 15:13:07
За ямар ч байсан ороо бусгаа энэ цаг үед ахмадуудад хэрэгтэй тогтоол гаргасанд баярлалаа. Гаргахгүй байж ч болох л байсан. Чамлахаарчанга атга гэдэг.
зочин [103.57.93.83] 2025-05-31 13:52:31
Насны эцэст нь хүртэл иргэдийг ийнхүү алагчилж өөр өөр жишиг үнэ тогтоодог социалист арга барилаасаа Монгол улс ангижрах вэ? Ахмад настан л бол ахмад настан биз дээ? Хөдөлмөрийн баатар, ардын ба гавьяат цолтнууд дугаар хорооны иргэнээс юугаараа ялгаатай вэ? яагаад иргэдээ ингэж ялгаварлан гадуурхдаг тогтолцоотойг Монгол улс хэрэгжүүлдэг вэ? Хүн амын бараг 20-25% нь ахмад настан болчихсон юм биш үү? Иргэддээ адил тэгш ханддаг болоосой. Өнөөдрийн гишүүд, дарга сайд нар нэг л өдөр ахмад настан болно доо, тэр үед энэ ялгавартай тогтолцооныхоо дагуу өөрсдөө адил бус, тэгш бус байдлаа мэдрэх үү? эсвэл өмнө нь амжаад өөрсөддөө тохирсон илүү ашигтай хууль тогтоомжийн хувилбарыг баталчих уу?