Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн болон бусад этгээдэд холбогдох гомдлыг нэр бүхий иргэдээс гаргасны дагуу шалгаж байна.
Хяналт шалгалтын ажлыг хийж эхэлж, холбогдох этгээдүүдээс тайлбар авах, холбогдох баримтуудыг гаргуулан авах ажиллагаа үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт, шалгалт хийж эхэлсэн. Авлигын эсрэг хуулийн 13.4-р зүйлд заасны дагуу Засгийн газрын тэргүүн болон гишүүний хувиар Хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж эхэлсэн
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын хүүг дуудаж мэдүүлэг авсан. О.Тэмүүлэн хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй албан тушаалтан биш ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд учраас хөрөнгө орлогыг нь шалгах шаардлага гарна. Шалгаж дуусах хуулийн хугацаа 30 хоног. Шаардлагатай гэвэл дахиад 30 хоног сунгана гэж АТГ-ын ХМОНХ ажилтан, комиссар Б.Билэгт ярилаа.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.242] 2025-05-29 01:41:56
Орлогоо нотол огцор гээд байгаа хүмүүс хэдэн их наядаар хулгайлсан нүүрснии хулгайч нарыг орлогоо нотол гэж яагаад шаардахгүй байгаа юм бэ Аргагүй л хулгайч нарын зохион байгуулсан жагсаал гэдэг нь ил байгаа биздээ Зөвхөн Оюунэрдэнииг огцруулах зорилготой
Иргэн [59.153.114.110] 2025-05-28 13:44:34
Оюун Эрдэнэ Оролгоо нотолж чадахгүй хулгайч хулгананаад л хэл амаандаа түгжирээд л МАН - г бүгдиыг Татан буулгах ялзарсан МАН ааар яах гээд Улсаа буснуулаад л бхйгаа юм вэ???????Зам автобус түгжирэл нууцаар оршигчид зам эвлэгчид эвлүүлж чадахгүй Засвар ЯАЖ амьдруулаад байна аа Хулгайчидаа !!!!!!!!!!Замаа хурда зааач ядаж эргүүнүүд ялзарсан Төрийг Зайлуулах ньЗөв шүү!!!!!!!
Зочин [106.125.43.205] 2025-05-28 17:24:52
teneg tolgol yu yariad bnaa
Зочин [188.162.254.58] 2025-05-28 13:15:46
яг хузуугуй хошгоруулагч шиг 3 чемодантай эх тэнгэрийн ордонд очоод гарахдаа 3 том ачааны машинаар зоосон юм гэнэ лээ, энэ данхын хоронгийг 30 тоолж амжихааргуй их гэнэ лээ, хун амархан оорчлогдох юм.